Нэг л дулаахан, байж ядан тэмүүлмээр мэдрэмж төрүүлсэн үнсэлт байдаг даа. Залуу чинь яг урьдынх шигээ хүзүүн дээр чинь зөөлөн үнсэхэд биеийн чинь хэм нэгээр ч гэсэн нэмэгдэхгүй байна уу? Тэгвэл чи ойрын үед халуухан секс амтлаагүй бололтой. “Тэгэхээр бидний харилцаа хуучирчээ дээ. Сексийн дур хүсэл минь шавхагдчихсан хэрэг үү” гэж дуу алдахаасаа өмнө үргэлжлүүлэн унш. Секстэй ямар ч холбоогүй гэж бодсон энгийн зүйлүүд хүртэл нөлөөлж байж мэдэх юм. Тачаангүй байдлаа дахин мэдрэхийн тулд дараах зөвлөгөөг уншаарай.
Амралтын өдрүүдээ унтаж өнгөрөөдөг үү?
Бямба, ням гарагуудийн өглөө нойроо л авах тухай боддог бол дур тачаал чинь дорой байгаад гайхах юм алга. Долоо хоногийн турш нойрны дэглэмгүй байвал бие чинь хэзээ амрахаа мэдэхээ байдаг. Жишээ нь, нэг шөнө 11 цагт, дараагийн шөнө үүрийн 3 цагт унтсан бол нойрны чинь горим амархан алдагддана. Нойргүйдэл биеийн тестерон гормоны хэмжээг багасгана. Энэ нь дур хүсэл багасахад нөлөөлдөг. Дээрээс нь нойргүйдэл стрессийг нэмэгдүүлж, мөн л тестероныг багасгадаг.Иймээс хичнээн оройтож унтсан ч гэсэн сексийнхээ төлөө амралтын өдрүүдээр эрт босохыг хичээгээрэй. Ингэж нойроо тогтмол горимд оруулах нь кортизол, тестероны хэмжээг тэнцвэржүүлж өгдөг.Нэмж хэлэхэд, эрэгтэй эмэгтэй хүний аль алиных нь тестероны хэмжээ өглөө хамгийн өндөр байдаг. Эрт сэрснээ ашиглаад хайртыгаа сэрээгээд үз дээ.
Бие галбираа гоочилдог бол
Унжсан харвин, бүдүүн өгзөгнийхөө талаар зогсоо зайгүй үглээд байхаар ор руугаа нүцгэлж орох хүсэл чинь унтралгүй яахав дээ. Хайртыгаа бодоод, өөрийгөө шүүмжлэхээ азна. Биеийн чинь дургүй хэсгүүд хайртыг чинь чамд дурлаж, хайрлахад садаа болоогүй гэдгийг сана. Эрчүүд зурагтаар гарч байгаа хүүхнүүдийн бие галбирыг шүүмжилдэг ч, бодит амьдралд тэгш сайхан бие секстэй ямар ч хамаагүй шүү дээ.
Бие галбираа өөлсөн бодол толгойд чинь орж ирэнгүүт л өөр зүйлийн тухай бод. Жишээ нь, найз залуу чинь хэрхэн таашаал авч байгаа, чамд ямар мэдрэмж төрж байгааг бодоорой. Түүний амьсгалж байгаа чимээ, хэмнэл та хоёрын биеийн зохицол, дур тачаалыг улам нэмэгдүүлнэ.
Орондоо орохын өмнө мэдээ үздэг үү?
Стресс, секс хоёрыг хутгалдуулж болдоггүй. Даргын чинь хэлсэн эвгүй үг, зээлсэн мөнгөний чинь хүү чамайг сэтгэлийн дарамтанд оруулна. Харин орон нутаг, дэлхийн үйл явдлууд ч сэтгэл үймүүлдэгийг тэр бүр анзаарч мэддэггүй л болов уу. Гэмт хэрэг, эдийн засгийн уналт, байгалийн гамшгаар өдрөө өндөрлөх нь тийм ч таатай биш.
Ийм мэдээнүүд толгойд чинь хоногшчихоод байхад яаж ч тачаангуй байх билээ дээ. Стресст орсон үед цусан дахь кортизолийн хэмжээ нэмэгдэж, тестерон багасдаг. Бие чинь дэлхийн гамшиг, жижиг асуудал хоёрыг ялгаж салгаж чадахгүй дээ. Стресс л бол стресс. Тэгэхээр орондоо орохоосоо өмнө зурагт, интернэтээр мэдээ үзэхээс зайлсхий. Үүний оронд хамтдаа амттан ид. Эсвэл халуун шүршүүрт орж ядаргаагаа гаргаад, хөлийг чинь тосолж өгөхийг хайртаасаа хүс. Үгүй бол алаан хядаантай биш эротик ном уншсан ч болно шүү дээ.
Дахиад нэг хундага дарс аягалчих
Хоёр хундага дарс чамайг догдлуулах ч үргэлжлүүлж 3, 4-дэхээ захиад байвал орондоо юу ч мэдрэхээ болино гэдгийг санаарай. Архи, дарс шингэн багасгадаг тул доодох чинь нороход амаргүй болно. Нойтон болсон ч гэсэн, архины үйлчлэл дур тавихад чинь муугаар нөлөөлнө. Тэгэхээр наргихаар гарахдаа уух юмаа хоёроос хэтрүүлээд хэрэггүй. Уухдаа том том залгихын оронд бага багаар шимэхийг бодоорой. Архины найрлагагүй коктейль уусан ч гэсэн хөгжилтэй наргиж болдог шүү дээ. Судалгаанаас үзэхэд хүмүүс найзуудтайгаа 45 минут байсны дараа аяндаа биеэ сул тавьж эхэлдэг гэнэ. Тэгэхээр, уухаа багасгаад, хайрттайгаа сээтэгнэхээ ихэсгэвэл болох нь тэр.
Жирэмснээс хамгаалах эм хэрэглэдэг бол
Олон бүсгүй харилцаанд оронгуутаа л жирэмснээс сэргийлэх эм ууж, баруун зүүнгүй сексдэнэ гэж боддог. Эмийн найрлаган дахь эстроген, прогестроген сексийн дур хүслийг нэмэгдүүлдэг гормоныг багасгадаг. Хэрэв эм чинь нөлөөлөөд байгааг мэдвэл эмчид даруй хандаж өөр гормоны найрлагатай эм хэрэглээрэй. Тэгээд ч нэмэргүй бол даавар агуулаагүй жирэмснээс сэргийлэх арга хэрэглэж болно шүү дээ.
Фитнессд явдаггүй юу?
Хэрэв өдөрт хийдэг хөдөлгөөн чинь оффисын сандлаас машины суудал, машины суудлаас зөөлөн буйдангийн хооронд байдаг бол, секст идэвхгүй байгаад чинь гайхах юм алга. Энэ их суугаа байдал цусны эргэлтийг багасгадаг. Үүнд эмзэг хэсэг чинь ч бас орно шүү. Тэгэхээр чамд залхуутай санагдахаас гадна, хайртынхаа илж таалахыг мэдрэх чадвар чинь хүртэл мууддаг гэсэн үг дээ. Асуудлаа яаж шийдэхийг гадарлачихав уу? Өгзгөө хөдөлгө! Өдрийн турш идэвхтэй байж, оффис дотроо алхах, эсвэл фитнессээр хичээллэхэд шөнө орондоо ч тийм л байна. Эсвэл хайрттайгаа хамт спортоор хичээллэсэн ч болно шүү дээ. Ажлаа тараад фитнессд уулз, спортын төрлийн хичээлд бүртгүүл, үгүй бол дугуйгаар хамтдаа зугаал. Эндорфины хэмжээ чинь та хоёрыг хамтдаа шүршүүрт оруултал нэмэгдэх болно.
Хэт орой хооллодог бо
л…
Оройн 8 цагаас хойш өдрийнхөө хамгийн хүнд хоолыг иддэг үү? Хэтрүүлж идсэн хоолоо боловсруулахын тулд чиний бие нандин эрхтэн рүү чинь биш, ходоод руу чинь хамаг цусаа шахдаг. Юуг хэр хэмжээтэй идсэн бэ гэдгээс хамааран дур хүсэлд нөлөөлдөг. Тослог ихтэй, нүүрс хүчил ихтэй хоол хүнийг шууд л унтуулдаг. Тиймээс аль болох хөнгөхөн хоол 8 цагаас өмнө ид, бүр болохгүй бол секс хийхээсээ дор хаяж 2 цагийн өмнө идэхийг зөвлөе. Тослог ихтэй хоолноос татгалзаж чадвал хоолны дараа чи эрч хүчээр сэлбэгдэх болно.
Орондоо амжилтанд хүрэхийн тулд тээнэгэлзэхээ болиод боломжийг гартаа ав…
1.Сонин сонсогдож магадгүй л дээ, гэхдээ сексийн дур хүслээ өдөөхийн тулд заримдаа зүгээр л секс хийх хэрэгтэй байдаг. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл.
2.Хүний бие өөрийн эрхгүй үүрэгт ажлаа хийж эхэлдэг. Хайртыгаа үнсэж, арьсыг нь зөөлөн илбэхэд л тархинд чинь эротик дохиолол илгээгдэнэ. Энэ нь сексийн эрч хүчийг бий болгож, секс хиймээр санагдуулах болно.
3.Эндорфин, окстосин гэдэг баяр баясгалан, сайхан мэдрэмж төрүүлдэг гормонуудыг бидний бие ялгаруулдаг. Ингэснээрээ бие биендээ ойртож, хүрэхэд илүү мэдрэмтгий болдог гэнэ.
4.Анхны алхмыг чи өөрөө хий. Боломжийг гартаа авч, хяналтандаа байлгах нь бидэнд эрх мэдэл, эрч хүчийг мэдрүүлдэг. Энэ нь дур тачаалыг чинь улам нэмэгдүүлнэ.
5.Тачаангуй байгаа юм шиг жүжиглэ. Зурагт үзэж байхдаа хайртыгаа зөөлөн илж, гижигдээд, гарыг нь хоёр хөлийнхөө завсар хий. Эсвэл аяга таваг угааж байхад нь хүзүүг нь зөөлхөн хазлаарай. Та хоёрын биеийн хоорондох дулаан, түүний арьсны үнэр гэх мэт нарийн ширийн зүйлд анхаарлаа хандуул. Тархи чинь тэр мессэжийг тэр дороо хүлээж авах болно.