Жимсийг арьс арчилгаанд ашиглаж болно

Жимс, жимсгэнэ нь эслэг, аминдэм, эрдэс бодис, ус, сахарын агууламж ихтэй бөгөөд фитохимийн бодисоор баялаг байдаг.

Тогтмол хэрэглэснээр хорт хавдар, зүрх судасны өвчин, цус харвалт, альцгеймерийн өвчин, нүдний болор цайх болон өтлөлттэй холбоотой зарим өвчнөөс урьдчилан сэргийлдэг болохыг судлаачид тогтоогоод байна. Хүн хоногт гурваас дээш хэмжээний жимс, жимсгэнэ хэрэглэх нь нүдний хараа муудахаас урьдчилан сэргийлдэг аж.
leftover-fruits-for-radiant-beautiful-skin-lemon
Мөн жимсийг зөвхөн идэж хэрэглэх бус гоо сайхны бүтээгдэхүүн болгон ашиглаж болдог байна.

АЛИМ шим тэжээлээр арвин төдийгүй нүдний арьсанд маш их ашигтай. Нимгэн хэрчиж, нүднийхээ дор наагаарай. Нүдийг тойрсон хар xүpээ арилгах болно.

ЛИЙР энэ жимс төмөрлөгийн зүйлээр баялаг, агшаах үйлчилгээг үзүүлдэг. Тарагтай хольж нүүрэндээ түрхвэл царай зүс өнгөлөг болно.

МАНДАРИН уг жимсний шүүс нүүрэн дээрх нөсөөт толбыг арилгадаг. Ихэнхдээ шүүсийг нь тараг, гашилсан сүү зэрэгтэй холиод маск хэлбэрээр нүүрэндээ 10-15 минутийн турш тавина. Сарын хугацаанд тавихад толбо мэдэгдэхүйц бүдгэрдэг.

КИВИ С витаминаар баялаг энэ жимсний хальсыг хаялгүй, цэвэрлэсэн нүүрэн дээр тавихад 10-15 минутын дараа нүүрний арьс мэдэгдэхүйц зөөлөрдөг. Жимсний хальсыг хөргөгчинд байлгаж 2-3 удаа хэрэглэж болно. Ялангуяа хуурайшиж цахлайтсан арьсанд нэн тустай.

НИМБЭГ өдөр бүр шүүсийг нь нүүрэндээ түрхвэл сэвх арилдаг. Дангаар нь түрхээд хатсаны дараа угааж арилгана.чехлы айфон 5dubai escorts services


Жимсийг арьс арчилгаанд ашиглаж болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.