“Муу хийхээр сайн хуул”-сан ч “Муу нуухаар сайн илчилсэн”-сэнгүй

гурван найз“Боловсрол суваг” телевиз, “Эмоци” продакшны хамтран бүтээсэн “Гурван найз”инээдмийн цуврал кино үзэгчдийн зүгээс өндөр үнэлэлт авч байна. Харин киноны ерөнхий найруулагч С.Батхуягын “Оюуны өмчийн асуудал хурцаар яригдаж байгаа энэ үед телевизийнхэн болон бүхий л уран бүтээлчид өөртөө бүтээлчээр хандах шаардлагатай болж байна” гэж ярьсныг нь нэгэн сайтаас уншаад гайхах шиг болов.

Өдгөөгөөс 10 жилийн өмнө “25 дугаар суваг” телевизээр БНСУ-ын “Гурван найз” хэмээх инээдмийн кино гарч, үзэгчдийг хөгжөөж байсан билээ. Энэхүү кино сүүлд хэд хэдэн телевизээр гарч, монголчуудын дотно танил болсон. Харин “Боловсрол суваг”-ийнхан гурван найзын хөгжилтэй явдлыг монгол хувилбараар хийсэн юм. Бага сагахан зүйлийг ивээн тэтгэгч нартаа зориулж өөрчилснийг эс тооцвол тэр чигт нь дуурайсан байлаа. “Гурван найз”-ыг Монголын хөрсөнд буулгасан нь сайн хэрэг. “Муу хийхээр сайн хуул” гэж үг бий шүү дээ. Харин эх сурвалжаа нуун дарагдуулсан нь муу хэрэг. Киноны уран бүтээлчид солонгосоос монгол руу “орчуулсан”-аа хэлэхгүй байгаа нь харамсалтай. Үзэгчид тэнэг биш юм хойно нэг ангийг нь үзээд л солонгос киноны хуулбар болохыг нь ойлгоно. “Боловсрол суваг” телевизийн фэйсбүүк хуудсанд “Гурван найз”-ын тухай их бичдэг ч 10-аад жилийн өмнө БНСУ-д гарч байсныг өгүүлсэн тухай олж харж чадсангүй ээ.

Жүжигчин О.Тэмүүжин Төгөлдөрийн дүрийг (Уг нь бол Жүн Вүн Ин л даа) бүтээжээ. Ямар ч багт залан чиглүүлэгч, удирдагч гэж байдаг. Багаасаа онц сурлагатан, “гавал” толгой байсан тэрбээр одоо ч найзуудаа удирдаж явааг кинонд харуулсан. Харин Д.Түвшинтөр бол Санчир. Өөрөөр хэлбэл жинхэнэ будлианы эзэн Пак Сан Мюн юм шүү дээ. Түүн шиг сайхан сэтгэлтэй хүнийг одоо үед олоход хэцүү шүү. Эгчийнхээ гар дээр эрхэлж өссөн тэрбээр найзуудынхаа дунд ч хамгийн эрх, гэнэн цайлган, үрэлгэн нь. Тэгвэл жүжигчин Г.Анхбаярын уран бүтээлийн нэр нь Цэкү. Бүтэн нэр нь Цэрэндалай. Үнэндээ бол Йён Да Үүн. Тэр тийм сайхан нэртэй биш ч гэсэн бүсгүйчүүдийг араасаа үргэлж хуйлруулж байдаг сайхан залуу. Багаасаа өнчирч хоцорсон ч амьдралд гуньж гутардаггүй, сэргэлэн зантай, саваагүй, алиа, бас нэлээд хүүхэмсэг нэгэн.

Киноны бусад туслах дүрийг жүжигчин Г.Нарансолонго, Б.Ариунцэцэг, Ш.Алтанцэцэг, Б.Баярмаа болон олны танил эрхмүүд амжилттай “конидсон” байна билээ.

“Гурван найз” кино ситком гэдгээрээ онцлогтой. Ситком буюу Situation Comedy гэдгийг үйл явдлын инээдэм гэж утгачилж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хүнийг үгээр гэхээсээ үйл явдлаар инээлгэхийг хэлдэг байна. АНУ-ын “Найзууд”, “Гиллиганы арал” зэрэг цуврал энэ төрлийн киноны тод жишээ юм. Монголын “Гурван найз”-ын нэг анги нь 40 минут үргэлжилдэг бөгөөд анх гарахдаа кино үргэлжлэх хугацаанаасаа ч урт реклам үзүүлж байсан. Харин саяхан нэг үзэхэд рекламаа багасгаж, хөлбөмбөгийн тоглолт шиг дундаа нэг том завсарлагатай болсон байв. Гэхдээ үзэгчдийн нэг өдөрт хоёр анги үзүүлж байх хүсэлтийг хүлээж аваагүй байна билээ.

 

Д.НАНЖИД /ӨДРИЙН ШУУДАН/айфон 5 в спбmassage sex in dubai


“Муу хийхээр сайн хуул”-сан ч “Муу нуухаар сайн илчилсэн”-сэнгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: зочин Огноо: 15 May 2014 Reply

түүхий жүжигчинтэй түүхий кино

Нэр: JAVHAA Огноо: 15 May 2014 Reply

TANAID AJILAA MEDDEG HUN BNA TV GEER ANH GARAHDAA L KOREA GJ L BSIISDHE GULIIGUUD KOM SHIRTEEL BAILGV BUSAD HEWLEL TV HUTULBURUUDEES MEDEELEL OLJ AWJII CHANARGV YM BAINGA L NIITLEH YM

Нэр: Золжаргал Огноо: 15 May 2014 Reply

За болимоор юмаа. Солонгос киног Монгол болгож хийсэн гэдэгээ албан ёсоор кино эхлэхээс өмнө хэлсэн шдээ. Юм хийж байгаа нэгнээ ингэж муулж байхаа больмоор юм. Сэтгүүлч хүн гэхэд арай л мэдээлэл муу байгаан биш үү. Тэгээд хүн муулах дуртай…

Нэр: Anonymous Огноо: 16 May 2014 Reply

Ugaasaa ene saituud bichih yumaa olj yadtsan

Нэр: jjjjj Огноо: 16 May 2014 Reply

reklam bol arail denduu.

Нэр: ZOCHIN Огноо: 8 June 2014 Reply

ZA BOLIOO KINO EXLEXEES UMNU L SO KINO GEJ XELSEN SHUU DEE MEDEELEL XURGEX GEJ BAIJ UURUU MEDEELEL SAIN AV L DAA YU CH XIIXGUI BJ YUM XIISEN NEGNEE BITGII INGEJ BAIGAACH DEE

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.