Саятан эрийн секс боол болсон бүсгүйчүүдийн нэг нь Монгол бүсгүй байжээ

Их Британийн саятан 56 настай  Шожа Шожаи гэгч өөрийн харшдаа есөн бүсгүйг удаан хугацааны турш хүчээр хорьж, бэлгийн харьцаанд ордог байсныг цагдаа нар илрүүлжээ. Тэрбээр есөн бүсгүйг секс боолоо болгон амьдарч байсан түүний дотор Герман, Казахстан, Орос, Монгол зэрэг Ази, Европын голдуу эмэгтэйчүүд байжээ. Эдгээр бүсгүйчүүд бүгд Лондоны загварын сургуульд сурч байсан аж. Одоогоор эдгээр бүсгүйчүүдийн нэр болон сургуулийн нэрийг нууцалж байгаа бөгөөд Шожа Шожаи тэдгээр бүсгүйчүүдийг загварын ертөнцөд хөл тавихад нь тусална хэмээн амлаж, гэртээ хуурч авчирчээ.

Шожа Шожаи бүсгүйчүүдийг Испанийн Марбель хотын амралтын газар Коста-дель-Сольд оршдог өөрийн харшиндаа урьж, улмаар секс боолоо болгожээ. Саятан эр Шожа Шожаи бүсгүйчүүдийг зөвхөн жолоочийн хамт гадагшаа гарахыг зөвшөөрдөг байсан бөгөөд бэлгийн харьцаанд орохыг албаддаг байж. Түүнчлэн хэрвээ хүүхнүүдийг зугтаавал тэнд хоригдох хугацаандаа төрүүлсэн долоон хүүхдийг шийтгэнэ гэж сүрдүүлдэг байсан аж. Учир нь дээрх есөн бүсгүйн долоо нь Шожа Шожаин секс боол байхдаа хүүхэд төрүүлжээ. Шожа Шожаи цагдаа нар секс боолоо болгож байсан эмэгтэйчүүдийг манай компаний ажилтнууд.

Тэд зөвхөн сайн дурын үндсэн дээр надтай сексийн харьцаанд орж, хүссэн үедээ хүүхдээ төрүүлсэн. Би тэднийг тансаг амьдралд умбуулж, хүссэн бүхнийг нь авч өгж байсан гэж мэдүүлжээ. Дашрамд дурдахад, дээрх долоон хүүхдийн хамгийн бага нь есөн сартай бол хамгийн том нь долоон настай юм байна.

Э.Төгс






 

аквалоо новостиescorting in dubai


Саятан эрийн секс боол болсон бүсгүйчүүдийн нэг нь Монгол бүсгүй байжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.