Өнгөрсөн сард гарсан, усан онгоцны ослын үед бусдыг аврахаар өөрийн амь насыг золиосолсон гурван хүнд БНСУ-ын Засгийн газар “Эр зоригтон” гэсэн өргөмжлөл өгчээ. “Эр зоригтон” гэдэг нь байгалийн гамшгийн тухай баатарлаг туужийн нэр аж.
Дээрх гурван хүн нь гурвуулаа усан онгоцны багийн гишүүн, цагийн ажилтан байсан аж. Сүй тавьсан хос Ким Ги Вун, Жүн Хюнг Сон нар нь усан онгоцонд гацсан зорчигчдыг эцсээ хүртэл авран, зугтаагүй байна.
Гурав дахь баатар нь хөлгийн ажилтнуудын хамгийн залуу нь болох 21 настай Пак Жи Ён юм. Өөрийн аврах хантаазыг зорчигчид тайлан өгч, хүмүүст аюулгүй байдлын заавар өгч байсан түүнийг Солонгосын ард түмэн хэдийн баатар хэмээн нэрлэсэн билээ.
“Эр зоригтон” гэж өргөмжлөгдсөн тэднийг үндэсний оршулгын газарт оршуулсан бөгөөд ар гэрийнхэнд нь санхүүгийн нөхөн төлбөр, эмнэлгийн тусламж, бусад арга хэмжээнд хамрагдах эрхийг олгожээ.
Цагийн ажилтнууд усан онгоцыг хамгийн түрүүнд орхин явж, тэнд гацсан олон зуун зорчигчийг орхин одсон, үндсэн ажилтнуудаас эрс ялгарсан юм.
Усан онгоцны ахмад тэргүүтэй багийн 15 гишүүнийг баривчилсан билээ.
6825 тонн жинтэй “Sewol” хөлөг онгоц өнгөрсөн сарын 16-нд Солонгосын эргийн өмнөд усанд хөмрөн, живсэн юм.
Л.Урангуа