Зугаа цэнгэлд дуртай оддын тэргүүнд өдгөө 38 настай алдарт рэппэр Пи Диддиг нэрлэж болно. Залуусын хэлдэгээр тэр бол жинхэнэ “шоучин” гэнэ. Өнгөрсөн онд Стокгольм хотод хийсэн тоглолтынхоо дараа нэгэн тансаг үдэшлэг хийжээ. Тэрбээр хотын хамгийн тансаг зочид буудлын бүтэн давхрыг өөрийн мэдэлд өгөхийг шаардаж, үдшийг 120 үзэсгэлэнт загвар өмсөгчидтэй хамт өнгөрөөхдөө Францаас тусгайлан захиалсан зургаан литрийн 20 ширхэг “Don Perignon” оргилуун дарсаар наргисан гэдэг.
“Vibe” сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр “20-той байхдаа би Beverly Hills-ийн нэг зочид буудлын ерөнхийлөгчид зориулсан давхрыг тэр чигээр нь хөлсөлсөн юм. Усны онгоцыг оргилуун дарс, шоколаданд дүрсэн гүзээлзгэнээр дүүргээд, гурвалсан секс хийсэн нь зөвхөн эхлэл байлаа. Тэр үед би чөтгөр шиг зэрлэг байж.” хэмээн дурсчээ.
Сархаданд шумбагч Парис Хилтон
Дэлхийд алдартай зочид буудлын 27-той өв залгамжлагч маань одоогийн байдлаар Лос-Анжелесийн “Tower bar”, Нью-Йоркийн “Gramercy Park Hotel”, Калифорнийн “Esquire show house” зэрэг шөнийн цэнгээний газраас хөөгдөөд байгаа. Лас-Вегас дахь нэгэн шөнийн клубт дуулах ёстой байсан Хилтон тоглолт эхлэхээс цагийн өмнө нэг гартаа шилтэй архи барин, халаасны бяцхан толинд хичээнгүйлэн тольдож байлаа. Тайзан дээр гарах цаг болоход мэдэгдэхүйц согтсон бүсгүй шууд бөөлжиж, хөгжим эгшиглэж эхэлхэд түүнийг тайзан дээрээс чирж буулгасан гэнэ. Түүний дараахан Парис Хилтон Лос-Анжелесийн “Hyde” шөнийн клубт АНУ-ын мисс асан, загвар өмсөгч Шанна Моаклертай эвгүйхнээр тулаад авсан байна. Авааль нөхөр болох бөмбөрчин Трэвис Бэйкертэй үнсэлдэж байсан түүнд Шанна зохих шанг нь өгч, нармай дундуур буулгаад авчээ. Харин Паристай хамт явсан хуучин найз залуу Ставрос Найрчос Шаннаг шатнаас унатал нь түлхсэн гэнэ. Тэд бие биенээ танхайрсан хэргээр шүүхэд өгсөнөөр эн хэрэг нэг тийш болжээ.
Линдсей Лохан-Албадан эмчилгээ ч үр дүнгээ өгсөнгүй
Багаасаа оддын “зовлонт” амьдралыг туулсан 21 настай жүжигчин Линдсей Лохан архины донгоо эмч¬лүүлж байгааг хүн бүхэн мэднэ. Тэрбээр эмнэлэгээс гармагцаа үүнийгээ тэмдэглэж таван шөнө дараалан “шоудсан” гэнэ. Ийнхүү зугаацах үедээ ихэвчлэн сайн дурын тайчих үзүүлбэр хийдэг Линдсей Лохан нэг удаа хэтрүүлж ууснаас болж гараа хугалан эмнэлэгт хүргэгдэж, бас нэгэн удаа зочид буудалд ухаангүй хэвтэж байхад нь найзууд нь олж гэрт нь хүргэжээ.
Дотны найзынх нь ярьж байгаагаар Линдсей бол засаршгүй архичин бөгөөд хэвлэлийнхэнд “зориулж” цэвэр ус барьж явдаг,үнэн хэрэгтээ тэр саванд содоор найруулсан архи байдаг гэнэ.
Сиена Миллер
Жүжигчин Сиена Миллер хар тамхи хэрэглэх дуртай хэмээн хэвлэлийхэн шуугидаг бөгөөд тэрбээр нэгэн ярилцлагандаа энэ тухайгаа хүлээн зөвшөөрсөн. Тэр Пи Диддитэй хамт зугаацах дуртай гэнэ. Сиена эдгэршгүй өвчтэй хүүхдүү¬дэд зориулсан нэгэн арга хэмжээн дээр шал согтуу очжээ. Шалан дээр ухаангүй өнхөрч эхэлсэн түү¬нийг харсан зочдын нүд нь орой дээрээ гарсан гэдэг. Бас нэгэн үдэшлэг дээр ухаангүй согтсон Сиена хамт явсан эмэгтэй найзтайгаа үнсэлцэж, сүүлдээ хө¬лийн хурууг нь хүртэл үмхэлж олны дургүйг хүргэжээ.
Мэри-Кэт Олсен
“Бяцхан чөтгөрүүд”, “Парис орох паспорт” зэрэг кинонд 1990-ээд оны үед тоглож нэрд гарсан шар үстэй ихэр охидыг уншигчид та бүхэн санаж байгаа байх. Тэд өдгөө алдартай одод болсон төдийгүй алдартай шоучид болоод амжсан. Ялангуяа ихрийн өрөөсөн Мэри-Кэт шар айрганд л согтдог гэнэ. Нью-Йоркийн “Bungalow 8” шөнийн клубт нэлээн олон залуутай наргиж байсан Мэри-Кэт янз бүрийн архи, Red Bull хольж уун, улмаар ширээн дээр гарч бүжиглэх гэж оролдоод чадалгүй нам унахад нь хамт явсан залуус нь орхиод явсан гэнэ.
2005 онд Мэри-Кэт “Oasis” хамтлагийнхантай хамт нэгэн цэнгээний газар инээд алдан ирж, харин тэндээс гарахдаа ухаангүй согтуу, хонгилд байсан хүмүүстэй мөргөлдсөөр гарч явсан гэж хэвлэлийнхэн ярилцдаг.
Памела Андерсон
40 настай жүжигчин бүсгүй 2006 оны зун Кид Роктой Францын зугаа цэнгээний хот Saint Tropez-д нэгэн тансаг дарвуулт онгоц дээр гэрлэж /түүний хоёр дахь гэрлэлт/ шуугиан тарьсан. Хуримын өмсгөл нь цагаан өнгийн усны хувцас /доод хэсэг нь танга загвартай/ байсан ба сэтгэл хөөрсөн сүйт бүсгүй маань оргилуун дарсыг лонхоор нь ууж, ширээн дээр гарч бүжиглэж байв. Гэвч энхэүү гэрлэлт дөнгөж дөрөвхөн сар үргэлжилсэнийг та бүхэн дуулсан байх.
Пит Доэрти
“Babyshambles” хамтлагийн дуучин, загвар өмсөгч Кэт Моссын хуучин найз залуу 28-тай Пит Доэрти солиотой хар тамхичин гэдгээрээ алдаршсан нэгэн.
Нэгэн үдэшлэгийн дараа Пит өөрийг нь шүтэн бишрэгч нэгэн бүсгүйн судас руу нь героин шахсан гэнэ. Цус болсон гартай Пит ухаангүй хэвтээ охины судас руу тариур хийж байгаа зураг түүний нэр хүндийг навс унагаж, барууны ертөнцийг шуугиулаад авчээ.
Дина Лохан
Линдсей Лоханы ээж Дина тийм ч үлгэр жишээ эх биш бололтой. Тэрбээр охиноо архинд донтогч биш, өөрийгөө бүрэн хянаж чаддаг гэж зүтгэдэг хэдий ч охинтойгоо нийлж наргих боломжийг хэзээ ч алддаггүй гэнэ. Зүгээр ч үгүй тасартлаа ууж, Линдсейтэй зэрэгцэн харцуул эргүүлдэгээрээ алдартай.
Робби Вильямс
35 настай дуучин Робби Вильямс архи, хар тамхинд “нугасгүй” гэдэг нь нууц биш. Одоо тэрбээр үе үе албадан эмчилгээнд явдаг. Эмнэлэгт хэвтэхээсээ өмнө тэр энэхүү жагсаалтын гуравдугаарт бичигдсэн Линдсей Лохантай нэгэн шөнийн клубт учир ургуулах гэж оролдож. Робби бүсгүй рүү дөхөн ирж чихэнд нь нэг юм шивнээд, эвгүй хариулт авсан бололтой лооль шиг улайн үдэшлэгийг орхиж байсани удаатай.
НЯМ ГАРИГ сэтгүүл