“Нийгмийн ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо”, “Гал голомт Үндэсний хөдөлгөөн”-тэй хамтран нийслэлийн шилдэг гэр бүлүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Уг арга “Хэмжээ нь улс эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтанд өөрсдийн хувь нэмрээ оруулж, нийгэмд сайн үлгэр дууриал болсон гэр бүлүүдийг олон нийтэд хүргэх, залуу гэр бүлд үлгзр дууриал болгох зорилготой.
Гэр бүлийн үнэ цэнэ, утга учрыг харуулсан хүндтэй арга хэмжээнд Хан-Уул дүүргийн XV хороонд оршин суугч Д.Баатар, Баянзүрх дүүргийн XVI хороонд оршин суугч Г.Жамбалдорж, Налайх дүүргийн Ill хороонд оршин суугч О.Болдбаатар, Баянгол дүүргийн III хороонд оршин суугч Ц.Уртнасан, Сүхбаатар дүүргийн III хороонд оршин суугч, ХХААЯ-ы сайд асан Д.Насанжаргап, Багануур дүүргийн II хороонд оршин суугч Г.Батжаргал, Баянзүрх дүүргийн VI хороонд оршин суугч Л.Гаваасүрэн, Чингэлтэй дүүргийн VIII хороонд оршин суугч Л.Содовсүрэн, Багахангай дүүргийн I хороонд оршин суугч Н.Дамдинрагчаа нарын шилдэг есөн гэр бүл шалгарсан юм.
Эдний дунд нисгэгч, инженер, хөгжмийн зохиолч, цагдаагийн дэслэгч, хурандаа, малын эмч, машинист зэрэг төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс багтсан байлаа. Энэ үеэр Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаатай ярилцлаа.
-Өнөөдөр шилдэг гэр бүлүүдийг тодруулж байна. Тиймээс гэр бүлийн дэмжлэгийн талаар хэлэхгүй юу?
-Дэлхийн улс орнууд дэлхийн гэр бүлийн өдрийг 20 гаруй жил, харин Монгол Улс 10 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ хүрээнд гэр бүлийг тойрсон ямар асуудал байна вэ гэдэг дээр эрдэмтэн судлаачдын хийсэн тооцоо судалгаан дээр илүү их ач холбогдол өгч байгаа. Гэхдээ болж байгаа асуудлыг ярих шаардлагагүй.
Хамгийн гол нь гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлыг төрийн бодлогод оруулж, төрийн дэмжлэг авч байж гэр бүлүүдийг хамарсан олон асуудал шийдэгдэнэ. Жишээ нь, одонтой эхчүүдийн урамшуулал, олон хүүхэдтэй эхчүүдийн асуудал, дээр нь өрх толгойлсон эмэгтэйчүүд гээд бүхэл бүтэн бүлэг нийгэмд байна.
Бүр тодруулбал, найман өрх тутмын нэгийг эмэгтэй хүн толгойлж байгаа. Эдгээр гэр бүлд 320 мянган хүүхэд хүмүүжиж байгаа. Тэгвэл бид тэдгээр эмэгтэйчүүдийг төрийн бодлогоор өрхийн орлогоо авч явахад нь дэмжлэг үзүүлэх зайлшгүй эрэлт хэрэгцээ шаардлага байна гэдгийг олж харж байна.
Нөгөөтэйгүүр нийгэмд гэр бүлийг тойрсон олныг цочроосон гэмт хэргүүд үйлдэгдэж байна. Өнөөдөр гэр бүл дотор бие биенээ хөнөөхөөс өгсүүлээд хүүхдийн эрүүл мэнд хохирч байна. Өглөө гэрээсээ инээгээд гарсан хүүхэд эргэж гэртээ ирэхгүй гэмт хэргийн золиос болж байгаа асуудал дээр төр яаж анхаарах ётой юм бэ гэдгийг бид үнэхээр нийгэмдээ тавихаас өөр аргагүй болж байна.
Тиймээс энэ өдөр “Шилдэг гэр бүлүүд”-ийг яагаад шалгаруулж байгаа юм бэ гэвэл Монгол Улс цаашдаа дэлхийн тавцанд монгол араншин, монгол ёс заншил, монгол дүр төрх, монгол хэв маягаа хадгалж үлдэх хамгийн анхан шатны орчинг бид гэр бүлийн орчин гэж үзэж байгаа юм. Ахмадуудаа хүндэлдэг, үр хүүхдийнхээ хурим найрыг хийж, даахь сэвлэгийг нь үргээдэг энэ сайхан үнэ цэнээ үеийн үед хадгалах ёстой.
Өнөөдөр монгол шиг гэр бүл дотроо бэр, хүргэнтэйгээ хамт амьдардаг ийм элэгсэг дотно гэр бүл дэлхийн хаана ч байхгүй. Тиймээс бид энэ үнэт зүйлээ яаж хадгалж үлдэх вэ гэдгийг өнөөдөр ярих ёстой гэж бодож байна.
-Энэ арга хэмжээг зохион байгуулснаар нийгэмд ямар ач холбогдол өгах вэ?
-Монгол төрийн бахархал монгол гэр бүлүүд. Улаанбаатар хотод өглөө босоод гоё ганган барилга байснаараа улс хөгжиж байна гэх үү, гэр бүлийн дотор амар амгалан орчин бүрдэж, үр хүүхдүүд нь хичээл сургуульдаа тайван яваад, өрхийн гишүүд нь хийх ёстой ажлаа хийгээд байх нь Монгол Улсын амар амгалан гэх үү гэдэг асуудалтай улбаатайгаар бид сайн сайхан амьдарч, үлгэр жишээ болж яваа гэр бүлүүдээ алдаршуулж байгаа юм, Үүгээрээ залуу үеийнхэнд үлгэр дууриал болох ёстой.
-Өнөөдөр хэрэгжиж байгаа гэр бүлтэй холбоотой хууль эрх зүйн орчныг та яаж харж байна вэ?
-Гэр бүлийн тухай хууль өнөөдөр хэрэгжээд явж байгаа ч гэсэн зах зээлийн нийгэм, өрхийн орлого, өдөр тутмын хүний амьжиргаатай холбоотой гэр бүлийн амьдрал баталгаатай байх тэр талаас нь бас хуулинд оруулж өгөхгүй бол ерөнхийд нь баталсан хууль маань гэр бүлийн доторхи зөрчилдөөнийг зохицуулах хариуцлагад тооцох механизм байхгүй байгаа.
Тийм учраас гэр бүлийн хуулинд судлаачид, мэргэжлийн байгууллагуудын гаргаж байгаа судалгаа саналууд дээр үндэслээд нэлээд олон заалтуудыг өөрчлөх шаардлагатай байгаа гэж үзэж байгаа.
-Таныхаар гэр бүлийн үнэ цэнэ юунд оршдог гэж боддог вэ?
-Хань ижил, үр хүүхэд бүгдээрээ сэтгэл хангалуун, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаа авч үлдэхийг хэлж байгаа юм. Нэмж хэлэхэд монголын гэр бүл тогтвортой үнэ цэнэтэй эдгээр есөн гэр бүл шиг шилдэг гэр бүлүүд олон төрөөсэй гэж хүсч байна.
Хоёр биедээ үнэнч, хүндэтгэлтэй хандаж сур
Энэ үеэр шилдэг гэр бүлээр шалгарсан онгоцны нисгэгч Д.Баатарын сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрээр Иргэний агаарын тээвэрт 31 жил тасралтгүй ажиллахдаа агаарт 16 мянга 687 цагийн нислэг хийж, 5.487.825 км замыг туулжээ. Түүний эхнэр Ч.Дашдорж нь монголын анхны эмэгтэй нисгэгч юм.
Тэрээр АН-2 онгоцны нисгэгчээр ажиллах үедээ 500 мянга гаруй цагийн 200 мянган км замыг туулсан. Тэд долоон хүүхэд төрүүлж өсгөж эрдэм боловсрол эзэмшүүлж, тэд өдгөө нисэхийн салбарт эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, тэргүүлэх зэргийн мэргэжилтнуүд болжээ. Мөн ач хүү А.Ариунболд өвөө эмээгийнхээ мэргэжлийг өвлөсөн бөгөөд энэ сарын 10-ны өдөр эх орондоо Бойнг-737. Бойнг-800 нисэх онгоцыг багийнхны хамт амжилттай авчирсан юм.
-Юуны өмнө баяр хүргэе. Дэлхийн гэр бүлийн өдөр шилдэг гэр бүлээр шалгарлаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Маш их баяртай байна. Бид хоёр 1960 онд ханилаад 54 жил амьдарч байна. Манай гэр бүлийн хүн монголын анхны эмэгтэй нисгэгч. Як-12. АН-12, ОН-2 онгоцуудаар нисч онц дүнтэй төгсч байлаа.
“Түмний нэг” кинонд багштайгаа нисгэгч хийж байгаагаар зургаа авахуулсан байдаг Мөн АЖ Ц.Гантөмөр гуай нэг онгоцоор дагаж нисч, цонхоор нь толгойгоо гаргаж зургаа авахуулж байсан дурсгалт үйл явдал тохиож байсныг өнөөдөр дурсч ярихад баяртай байна. Зургаан жил гаруй нисээд чөлөөнд гарсан. 1962 онд анх хоёр салаа гэзэгтэй дэслэгч нисч байсан.
-Таны хувьд 32 жил ниссэн. Энэ хугацаанд олон баяртай бас айдас төрүүлсэн мөч тохиож байсан байх даа?
-Тэгэлгүй яахав. 1983 оны зургадугаар сард Ховд аймгаас ирж байхад 250 метр өндөрт хоёр хөдөлгүүр маань мултарч 50 хүний амь нас аварсан хамгийн азтай буянтай өдөр байлаа. Өнөөдөр тэндээс амьд мэнд гарсан хүмүүс үр хүүхэд, ач зээтэй болчихсон, өнөр өтгөн амьдарч байгааг нь харахад сэтгэл баяртай явдаг юм. Энэ завшааныг ашиглан монголын ард түмэндээ сайн сайхныг хүсэн ерөөе.
-Залуу гэр бүлд анхааруулж сургамж болгон юу хэлэх вэ?
-Хоёр биедээ үнэнч, итгэлтэй, хүндэтгэлтэй хандаж, аавын сургааль алт, ээжийн сургааль эрдэм гэдгийг мартаж болохгүй. Ажлаа тараад гэртээ харьж хань ижил, үр хүүхэдтэйгээ инээж хөгжиж, сайн сайхан зүйл ярилцаж, цагийг зөв өнгөрөөж байвал гэр бүл тогтвортой байна.
Мөн түүнчлэн хэн хэндээ хүлээцтэй хандаж нэг нэгийгээ хайрладаг байх ёстой. Би олон хоног нисэхээрзэ гэрээ санадаг байлаа шүү дээ. Заяаны хань зам дээр гэдэг шиг биднийг өдий хүртэл энх тунх ханилуулж байгаа бурхан багшдаа ч баярлаж суудаг даа. Манай хөгшин намайг та дээшээ суу, та хоол цайгаа ид гэж авгайлан дууддаг байсан. Энэ ёс жудгийг манай залуучууд эзэмшиж чадвал гэр бүл хань ижлээ хүндэтгэж байна гэсэн үг.
Д.Нэргүй
Эх сурвалж: