Бид ханборгоцой идэхдээ орой хэсгийг нь тайраад шууд хог руу хаядаг. Гэтэл тайрч авсан орой хэсгийг тарьж ургуулж болдог юм байна шүү. Ханборгоцойг авахдаа залууг нь сонгон аваарай. Болц нь хэтэрсэн ханборгоцойн навч нь зөөлөн болсон байдаг. Тарих гэж буй хүмүүст хэт болцтой нь хэрэггүй.
Хурц хутгаар ханборгоцойн орой хэсгийг тайрч авна. Ёроолд нь жимсний үлдэгдэл үлдээж огт болохгүй. Учир нь эндээс үндэс гарч ирэх ёстой. Бүх жимсийг хусаж авсны дараа гадаргуу дээр жижиг цагираг маягийн дүрс үлдэх ёстой. Энэ цагиргаас үндэс гарч ирэх юм. Доод талын навчнуудыг тасдан авч 2 см хэрийн иш маягийн хэсэг гаргана.
Жимс тарих хөрс нь ус сайн нэвтрүүлдэг байх хэрэгтэй. Ус ихэдвэл ханборгоцой маань гэмтэх аюултай. Ингээд ханборгоцойн ишийг шороонд далд ортол буюу дээд талын навч хүртэл булаад хажуугаар нь шороогоор сайн чигжиж өгөөрэй. Үүнээс гадна ханборгоцойг дээрхийн адил тайраад усанд хийж үндэслүүлж болдог. Ингэхдээ хоёр өдөр болоод л усыг нь сольж байх хэрэгтэй. 20 хоногийн дараа үндэс нь цухуйж эхэлнэ.
Ханборгоцой халуун орны ургамал тул өдрийн турш наранд байлгах хэрэгтэйн дээр гадаа болон гэрийн температур нь +16° дээш байх хэрэгтэй. Үүнээс сэрүүн газар байлгаж болохгүй. Хөрсийг хэт нойтон биш чийглэг байлгах хэрэгтэй.
Ингэж ургуулсан ханборгоцой хоёр жилийн дараа 80 см өндөр болно. Удалгүй цэцэглэх хэмжээнд хүрч ногоон боргоцой шиг зүйл гарч ирнэ. Энэ бол таны бяцхан ханборгоцой гарч ирж байгаа нь тэр. Ханборгоцойны тал хэсэг нь алтан шаргал өнгөтэй болонгуут ургацаа хурааж аваарай.
ХӨДӨЛМӨР