
Ирэх сарын 21-28ны хооронд болох Гольфын оюутны 15 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Швейцарь улсын Гранс Монтана хотноо болно.
Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн А.Энэрэл ганцаараа оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. Тус тэмцээнд 24 орны эрэгтэй 75, эмэгтэй 69 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Харин манай улсаас 2013 оны Монгол Улсын аварга Алтансүхийн Энэрэл ур чадвараа сорихоор болжээ. Тэрбээр тус тэмцээнд оролцох бэлтгэл сургуулилтаа Скай ресортын талбайд эрчимтэй хийж байна.