Энэтхэгийн “заан царайт” охиныхоо хуриманд оролцохыг хүслээ

Энэтхэгийн Дели хотын оршин суугч 50 настай Маннан Мондалыг одоо бараг хүмүүс андахгүй болжээ. Гэхдээ тэд М.Мондалыг “заан царайт”, заримдаа “хайлсан нүүрт” гэдгээр нь таньдаг. М.Мондал анагаах ухаанд нэн ховор тохиолддог нейрофиброматоз хэмээх хавдрын өвчтэй бөгөөд хүн харахын эцэсгүй энэ нүүрнээсээ болоод олон жил гуйлга гуйжээ. Хэдийгээр тэр үүнтэйгээ эвлэрэн амьдарч байсан ч аргагүйн эрхэнд нүүрэндээ мэс хүргэж сайхан царайтай болох хэрэгтэй боллоо. Тиймээс М.Мондал тусламж эрэн цахим ертөнцөд өөрийнхөө тухай мэдээллээ. М.Мондал ядуу хоосны дээр хүн харахын эцэсгүй нүүртэй ч эхнэр, хоёр хүү, хоёр охинтой баян эр. Түүний амьдралынх нь гэрэл гэгээ болсон том охин нь одоо 20 хүрч, нөхөрт гарах хэрэгтэй болжээ. М.Мондал охиныхоо хуриманд заавал оролцох хэрэгтэйн дээр ариун газарт болох хуриман дээр ийм муухай нүүртэй очиж болохгүй юм байна. Харин гуйлга гуйж өдрийн таван фунт стерлингийн орлого олдог М.Мондалын хувьд охиныхоо амьдралын хамгийн том өдөр дээр бусдыг айлгахгүй нүүртэй очих аргагүй юм.

Э.Төгс








UNEN

силиконовый чехол для iphone 4sprivate escorts dubai


Энэтхэгийн “заан царайт” охиныхоо хуриманд оролцохыг хүслээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: hi Огноо: 17 May 2014 Reply

ymar aimar ym be

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.