Эрт амлуулах эхэд ч, хүүхдэд ч хэрэгтэй

Нярай хүүхдэд хоолны хэрэгцээ харьцангуй их. Тиймээс хоол боловсруулах үйл ажиллагааны дутагдалтай байдлыг зохицуулж, хүүхдийн өсөлт торнилтод шаардлагатай бүхий л бодисыг агуулсан юугаар ч орлуулшгүй байгалиас заяасан хоол бол эхийн сүү юм. Нярай хүүхдийг аль болохоор эрт амлуулж, ангир уургийг хөхүүлэх нь хамгийн чухал.
fuxuiqik-middle
Ангир уурагт иммунглобулин, үндсэн шимт бодисууд болох уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм их хэмжээтэй байдаг тул ангир уургаа хөхсөн хүүхэд гадаад орчиндоо дасан зохицохдоо хурдан, биеийн эсэргүүцэл сайтай, амьсгалын болон хоол боловсруулах эрхтэний өвчнөөр өвдөх нь бага байдаг. Түүнчлэн дөнгөж төрсний дараа хүүхдийн гэдэс ариун байдаг тул эрт амлуулснаар гэдэсний хананд сүүг боловсруулдаг хэвийн бичил биетүүд бүрэлдэж эхэлдэг байна.

Харин амлуулахгүй удвал эмгэг бичил биетүүд ялангуяа гэдэсний савханцар олширдог. Эхийн хувьд хүүхдээ эрт амлуулснаар умайн агшилт сайжирч, хөхөнд сүү үүсэх нь сайжирна. Одоо хүүхдийг тодорхой цагийн хуваарьгүй хөхөх дуртай үед нь хөхүүлэхийг ДЭМБ-аас зөвлөж байгаа ч эхийн сүү ойролцоогоор гурван цаг болоод шингэдэг тул хүүхэд цадталаа хөхсөн бол ойр ойрхон хөхөхийг шаардахгүй нь мэдээж. Хүүхдээ хөхөөр хооллохын ач холбогдол асар их.

Тухайлбал, хүүхэд суулгалт, ханиад зэрэг халдварт өвчин тусахгүй. Мөн эхийн сүү нь хүүхдэд шаардлагатай аминдэм, эрдэс бодисууд, хэрэгцээт усыг орлодог тул нэмэлтээр хооллох, ямар нэг шингэн өгөх шаардлагагүй юм. Эхийн талаас ч гэсэн умайн агшилт сайжирч, гормоны тэнцвэрт байдал удаан хадгалагдах тул дахин жирэмслэхээс сэргийлнэ. Мөн хөх, умайн хорт хавдраас сэргийлэхээс гадна эх үрийн хоорондын ариун нандин холбоог улам бэхжүүлж, айл гэрт ч гэсэн эдийн засгийн хэмнэлттэй байдаг.macbook air аксессуарыescort agency in la


Эрт амлуулах эхэд ч, хүүхдэд ч хэрэгтэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.