Ухаалаг “Google Glass” нүдний шилний загварыг өнгөрсөн онд танилцуулж байсан. Уг шилний туршилтын загварыг Америкийн зах зээлд амжилттай гарган борлуулсан юм. Тэгвэл одоо уг нүдний шилийг 1.500 ам.доллараар худалдаалахаар болжээ.
Нүдний шилийг Андройд системтэй ямар ч төрлийн утсанд холбож, ашиглах боломжтой тул интернэтээс мэдээлэл татаж үзэх, камераараа бичиж буй бичлэгээ цацах боломжтой юм байна.