Өнөө цагт Ким Кардашиан хэмээх нэрийг дуулаагүй хүн байхгүй биз ээ. Энгийн нэгэн байсан бүсгүй реалити шоугаар олонд анх танигдсанаас хойш түүний хэнтэй болзсон, хэнээс салсан, юу өмсөж зүүж, юу эдэлж хэрэглэж байгаа талаар цаг алдалгүй мэдээлэх болсон. Зарим хүмүүсийн хэн ч биш хэмээн боддог Ким үнэнийг хэлэхэд “од” болжээ. Нөхөр Канье Вэстийн хамтаар сүр дуулиан ихтэй хуримандаа бэлдээд тун завгүй яваа тэрбээр сурагч байхдаа ичимхий нэгэн байсан хэмээн өсвөр үеийнхэнд зориулсан “Арван долоон нас” буюу “Севентийн” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэлсэн байдаг юм. Хүүхэд насаа Калифорни мужийн Беверли Хиллз-д өнгөрөөсөн Ким дунд сургуулийн сурагч байхдаа дүнгээр нэг их гавьдаггүй байсан гэнэ. Арван зургаан настай байхад нь аав нь Ким болон бусад охиддоо хэрэв машинаа ямар нэгэн байдлаар гэмтээвэл засварынхаа мөнгийг охид өөрсдийнхөө халааснаас төлнө гэсэн гэрээ байгуулсан аж.
Ингээд Ким нэг газраа гэмтэл авсан машинаа засуулахын тулд тэр хавьдаа хамгийн алдартай “Боди” нэртэй хувцасны дэлгүүрт ажиллаж эхэлсэн гэдэг. Сургуульд байхдаа үеийн охидоо бодвол нүүрэмгий бус байснаас хөвгүүдийн анхааралд өртөх гэж тэдэнтэй “маяглаж” чаддаггүй байсан ч Ким үргэлж найз хөвгүүдтэй байжээ. Өсөж том болоод ч залуусын харааг булаасан сайхан бүсгүй хэвээр байна. Хүүхэд байх үеийнх нь мөрөөдөл багш болох байсан аж, учир нь Кимийн аав багш мэргэжилтэй хүн байдаг ажээ. Зав л гарвал утаснаас зүүгдчихдэг байсан өсвөр насны охины шүтээн нь дуучин Женнифер Лопез болон загвар өмсөгч Синди Кроуфорд байсан бөгөөд одоо ч Женниферийн шүтэн бишрэгч гэнэ.
Харин “GROWING PAINS” кинонд тоглох үед нь жүжигчин Леонардо Ди Каприод дурлаж байсан сонирхолтой түүх байдаг ажээ. Түүнийг дунд сургуулиа төгсөх үед эцэг эхчүүд хүүхдүүддээ таван хуудас сургамжийн захиа бичиж өгдөг байж. Түүнд “миний ухаантай охин үргэлж өөрийнхөө үнэ цэнийг алдалгүй, үнэнч шударга, бусдыг хууран мэхлэлгүй, юунд ч үл шантарч, зорьсон зорилгодоо хүрч байгаарай” хэмээсэн эцэг эхийнх нь чин сэтгэлийн үгс байдаг аж. Ким энэ үгийг насан туршийнхаа мөрдлөг болгожээ.
И.МӨНХЦЭНГЭЛ /ugluu.mn/