Үрчлээний эсрэг иллэг

Эмэгтэйчүүдэд нас ахих тусам үрчлээ асуудал болдог. Үрчлээний шинж тэмдэг 25-30 насанд улам тодорч эхэлнэ.

Ингээд жил бүр үрчлээ гүн болж, нүүрийг ядарсан харагдуулна. Хэрвээ та өдөр бүр доорх энгийн дасгалуудыг хийвэл үүнээс ангижрах боломжтой. Доор заагдсан дасгалуудын тусламжтайгаар арьсан дахь цусны эргэлтээ сайжруулж, үхэжсэн эсээ сэргээж, арьсны бат бөх чанараа хамгаалж болно.
Hands massaging female face at the spa
ДУХНЫ ИЛЛЭГ: Хоёр гарын хурууныхаа өндгөөр духныхаа дунд хэсгээс шанаа руугаа чиглүүлэн тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь баруун шанаанаасаа зүүн рүү, зүүн шанаанаасаа баруун руу чиглүүлэн дөрвөөс таван удаа тойрог хөдөлгөөнөөр илээрэй.

ЗОВХИНЫ ИЛЛЭГ: Дээд доод зовхио хурууныхаа өндгөөр болгоомжтой ил. Арьсаа бүү сунгаарай. Энэ нь маш хортой.

ХАМРЫН ИЛЛЭГ:
Хамрыг долоовор, дунд хурууныхаа өндгөөр угаас үзүүр хүртэл илнэ. Дараа нь үүнийг эсрэг чиглэлд илээрэй.

ХАЦРЫН ИЛЛЭГ: Зүүн гарын дөрвөн хуруу, баруун гарын дөрвөн хуруугаа амныхаа хоёр төгсгөлд тавиад, чихний дэлбээ хүртэл тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь үүнийгээ эсрэг чиглэлд хийгээрэй. Дасгалыг гурваас дөрвөн удаа давтана.

ХҮЗҮҮНИЙ ИЛЛЭГ:
Хүзүүнд даралтыг хэт мэдэрдэг бамбай булчирхай байрладаг тул хүчтэй дарж болохгүй. Тиймээс хүзүүнийхээ хоёр талаас цээж, мөр рүү чиглэлтэй зөөлөн илээрэй.

AM, ЭРҮҮНИЙ ХЭСГИЙН ИЛЛЭГ
: Хоёр гарын дунд хурууг доод уруулын доор, эрүүний голд байрлуулаад доод уруулыг шүргэтэл хагас тойрог гаргаж илнэ. Энэ дасгалыг гурваас таван удаа хийнэ. Эрүүний хэсгийг алганы ар талаар алгадаж, доод уруул хүртэл иллэг хийгээрэй.

Хуурай арьс арчилгаа их шаарддаг тул байнга арчлаарай.

Хэрэв таны арьс уян хатан чанараа алдаж, хуурайших хандлагатай болсон бол яаралтай арга хэмжээ авахыг зөвлөе. Учир нь хуурайшсан арьс нь үрчлээ суух үндэс болдог, хуурай арьсыг яаж арчлах вэ?

Өглөө нүүрээ угаахаасаа өмнө цөцгий, ургамлын тос, майонез зэргийн аль нэгийг түрхэж зөөлрүүлнэ. Үүний дараа сүүн шингэнээр арилгаж цэвэрлэ. Харин шүлт ихтэй ердийн саван арьсыг улам хуурайшуулах нь бий. Мөн спиртлэг лосьон, хандыг хэрэглэхээ түр хугацаагаар азна.

Үдэш ус буцалгаж бэлтгэх бөгөөд өглөө буцалсан усан дээрээ сүү дусаагаад нүүрээ угаана.

Мөн хүнсний сод хийж болно. Эдгээр нь усыг зөөллөх үйлчилгээтэй бөгөөд таны арьсны чийгийг хадгална.

200гр буцламтгай усанд нэг хоолны халбага ургамлын хатаамал /халгай, балжингарам, яншуй/ хийж 20 минут хандлан шүүгээд нүүрээ угаана. Арьсыг маш сайхан зөөлрүүлэх үйлчилгээтэй.
Арьс хэт хуурайшсан тохиолдолд, пудр түрхэхээ хэсэг хугацаанд орхи.

Харин гуужуулагч бүтээгдэхүүнийг долоо хоногт хоёроос гурван удаа хэрэглэх шаардлагатай. Энэ нь таны хуурайшаад үхэжсэн арьсыг гуужуулж шинэ арьс гарч ирэх боломжтой болгоно. Эдгээр нь зөвхөн гаднах арга хэмжээ.

Хуурай арьстай хүн хоол хүнс, дотор эрхтэндээ ч мөн анхаарал тавихаа мартаж болохгүй. Витамин С, А-аар баялаг өндөгний шар уураг, элэг, ногоон сонгино зэргийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх хэрэгтэй.бампер iphone 4independent escorts uk


Үрчлээний эсрэг иллэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.