Пэрис Хилтон шүүхэд дахин дуудагдах бололтой. Энэ удаа гутал үйлдвэрлэгч нэгэн компани түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзээд хоёр сая доллар нэхэмжлэхээр болсон байна.
Пэрис өөрөө хэдэн сарын өмнө тус компанийг буруутгаж, шүүхэд өгч байсан билээ. Тэрбээр гутал үйлдвэрлэгч компанийг өгөх ёстой урамшууллаа бүрэн бүтнээр нь өгөөгүй гэж буруутгасан юм. Тухайн үед Пэрис нөхөн төлбөрт нэг сая доллар шаардсан аж.
Харин хариуцагч компани Пэрис өөрсөдтэй нь гэрээ байгуулсныхаа дараа өрсөлдөгч компанитай нь хамтарч ажиллахаар болж, тэдний бүтээгдэхүүнийг Францын зах зээл дээр хөгжүүлсэн хэмээн үзэж байгаа билээ.