Ким Кийосаки – “Баян эмэгтэй”

“Баян аав ядуу аав” номын талаар сонсож байгаагүй хүн цөөн биз. Санхүүгийн эрх чөлөөтэй холбоотой бүхэнд энэ номын нэр дурдагдсан байдаг. Энэ бол сайн ном. Харин “Баян эмэгтэй” бол тэрхүү номын зохиогч Роберт Кийосаки–ын эхнэрийн бичсэн ном бөгөөд санхүү, мөнгө, хөрөнгө оруулалтын талаар яг л найз хүүхнүүд уулзаад, хоорондоо ярилцаж байгаа мэт халуун дотно хэлбэрээр бичигдсэнээрээ онцлог байлаа.

“Би бусдын заавраар ажиллах дургүй”. Ийм учраас Ким нэг ажлаас 2 удаа халагдсны эцэст өөрөө өөртөө дарга болохоор шийдсэн юм. Энэ үедээ Роберттой танилцаж анхны болзооноосоо л хосууд төдийгүй ажлын хамтрагчид болж нэг сарын дараа өөрсдийн үйлдвэрийн төлвлөгөөгөө боловсруулсан аж. Бүх зүйл амархан байгаагүй. Тэд удалгүй нэг ч центгүй болоод шөнө бүр машиндаа хонодог байлаа. Картын зээлүүд нь дуусч танил саднуудаараа явж хонох айл хайдаг байв.

“Эргэн тойрныхон маань биднийг ойлголгүй ажил олж хий, өөрийн гэсэн бизнестэй болохоос өмнө жаахан ч гэсэн орлого хэрэгтэй гэж зөвлөдөг байсан ч тогтмол цалингийн амтанд орвол ахиж өөрийгөө шинээр нээж чадалгүй одоо байгаагаасаа нэг алхам ухарна гэдгээ бид мэдэж байсан. Үнэхээр ч бидний зөв байсан. Хямдхаан зочид буудлын өрөөнд, дуусчихсан зээлийн картыг маань шалгалгүй оруулсан тэр өдөр бидний хувьд диваажин байлаа. Ингэж байдал эцэстээ тулах мөчид бид шийдвэр гаргасан юм. Өөрсдийнхөө ирээдүйг өөрсдөө хяналтандаа авч ажиллана гэж. Ингээд бид хүмүүст санхүүгийн мэдлэг олгох сургалт зохион байгуулан ажиллаж эхэлсэн. 10 жилийн дараа 7 оронд 11 салбартай болсон компаниа зараад бид эрх чөлөөтэй болсон. Энэ бол санхүүгийн эрх чөлөө. Мөнгөний төлөө ахиж ажиллах шаардлагагүй болсон гэх тэр мэдрэмж. Гэхдээ компаниа зарсан маань энэ боломжийг олгоогүй юм. Харин бидний үл хөдлөх хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалт маань биднийг ажлаас холдуулсан юм.” Энэ бол Кимийн найзууддаа ярьсан яриа. Одоо гол хичээлдээ орцгооё.

Ихэнх эмэгтэйчүүд гэрлэлтийн урхинд орж, материаллаг талаараа нөхрөөсөө хамааралтай амьдарч, тогтвортой цалинтай байхын тулд үзэн яддаг ажлаа хүлцэнгүй хийж суудаг. Өөрийгөө хүндэтгүүлэх арга замаа хайхын оронд, ийм маягаар тав тухтай байдлыг илүүд үзснээрээ тэд юу ч өөрчилж чадахгүй. Гоо үзэсгэлэнгээр залуу насандаа хүч чадлыг олж болох ч өтөл насанд мөнгө эмэгтэй хүнд гоо үзэсгэлэнг өгдөг юм.

Танд хязгааргүй их мөнгө байсан бол та юу хийх байснаа өөрөөсөө асуугаарай. Мөнгө эмэгтэй хүнийг урхинд оруулж эсвэл эсрэгээрээ эрх чөлөөг бэлэглэж чаддаг.

Эмэгтэйчүүд яагаад хөрөнгө оруулах хэрэгтэй вэ?
• Хараат бус байдал: Нөхөрт гарахдаа бид сална гэж боддоггүй, ажилд орохдоо халагдана гэж ажилладаггүй гэвч амьдралд ийм зүйл болсоор байдаг. Бүсгүйчүүдээ, хэрвээ таны санхүүгийн амьдрал эр нөхөр, эцэг эх, ажил олгогч, дарга томчууд болон өөр хэн нэгнээс хараат байдаг бол сайн бод. Та ганцаар үлдэж мэднэ шүү.

• Зах хязгааргүй ашиг орлого: Хөрөнгө оруулалтын ертөнцөд эр эм хүний зааг гэж байхгүй бөгөөд хир их ашигтай байх нь зөвхөн таниас бүрэн хамаарна.

• Цаг хугацааг удирдах нь: Эмэгтэй хүнд ажил эрхлэхэд тулгардаг хамгийн гол бэрхшээл бол цаг зав. Тэгвэл хөрөнгө оруулалтыг та ажлын хажуугаар, ажлын бус цагаар, гэртээ эсвэл оффистоо гээд хаана ч хийж болдогоороо гайхалтай.

Санхүүгийн эрх чөлөө гэж юу вэ? Энэ бол аливаа зүйлд оруулсан хөрөнгө оруулалтынхаа ачаар хүн өдөржин шөнөжин, бүр огт ажиллахгүй байхад ч, сар бүр зардлыг нь давж гарахуйц орлого олохыг хэлнэ. Сайхан сонсогдож байна уу? Ажиллахгүй байсан ч танд мөнгө орж ирсээр л байх болно. Үүний тулд хөрөнгө оруулалт л хэрэгтэй. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гол арга бол хөрөнгө оруулалт харин үл хөдлөх хөрөнгө эсвэл хувьцаа, бонд алийг нь сонгохыг та мэднэ.

Эмэгтэй хүн яагаад хөрөнгө оруулалт хийдэггүй вэ?
• “Надад цаг алга” Яг үнэндээ хүн бүрт бурхан ижил тэнцүү хэмжээний цаг завыг олгосог байдаг. Гэвч цагаа юунд яаж зарцуулахаас л бүх юм шалтгаалдаг. Юунд их цаг зарцуулна түүнийхээ л үр дүнг хүртэх болно. Жишээлбэл бид таньд 7 хоног бүрийн 3 өдрийг фитнес зааланд өнгөрөөх санал тавилаа гэж бодъё. Яг хэрэгжүүлж эхлэх үү? Өдрийг бүтнээр нь шүү. Танд мэдээж цаг байхгүй бас төлбөр хийх мөнгө байхгүй хүүхэд харах хүн байхгүй гэж бодъё. Тэгвэл та ховор тохиолдох өвчин хүрч хоногт нэг удаа спортоор хичээллэхгүй л бол үхэх аюултай тулгарсан байсан бол яах байсан бэ?? Цаг зав мөнгө хүүхэд зэрэг асуудлаа хаяад фитнес зааланд өнжих байсан биз. Үүнтэй ижлээр хөрөнгө оруулалт хийж эхлэхийн тулд таньд маш том шалтаг хэрэгтэй. Ном уншиж, хичээлд сууж, мэргэжилтэнтэй уулзаж, гадуур судалгаа хийж явахын тулд эдгээрээс том шалтаг таньд хэрэгтэй. Зүгээр л “Би мөнгөтэй болмоор байна” гэх нь мэдээж хангалтгүй. Үүний оронд “Би зураг зурах дуртай гэтэл хийдэг ажил маань надад зураг зурахдаа мэдэрдэг сэтгэл ханамж, аз жаргалыг эдлэх боломжийг олгохгүй байна. Харин би санхүүгийн хувьд бие дааснаар өдөр бүр хүссэн үедээ бийр, будгаа аваад байгальд гарч зургаа зурж чаддаг болно. Иймэээс би мөнгө олохыг хүсч байна” гэх нь илүү үр дүнтэй байх болно. Хамгийн хэцүү үед тэрийг бодоход л танд ахин босох зориг өгөх тийм шалтгааныг ол. Тэгвэл та цаг зав хөрөнгө мөнгөө дуртайяа гаргах болно.

• “Миний ухаан хүрэхгүй” Больж үз хонгор минь. Чи чадна гэдэгтээ итгэ. Хүн бүр эхлээд энэ талаар мэддэгүй харин сурдаг. Тиймээс чи сурахын тулд дараах зүйлсийг хийж болно. -Ном унш.
-Аудио бичлэг сонс.
-Сургалтын чанартай семинар мастер хичээл бага хуралд оч.
-Эдийн засгийн нийтэлэл уншиж бай.
-Бусад хөрөнгө оруулагчтай ярилц.
-Эмэгтэйчүүдийн хөрөнгө оруулалтын клубт элс.
-Интернетийн нөөц боломжийг ашилга.
-Санхүүгийн мэдээ нэвтрүүлэг үз. Сурч боловсрох явц төгсгөлгүй үргэлжлэх та аажмаар үр шимээ хүртэх болно.

• “Би үхтэлээ айж байна.” Та айж байгаа бол замдаа гарчээ гэсэн үг. Гэхдээ одоо айдсаас зугатаж болохгүй. Айдас нь таны юу хүсэхгүй байгаа болон юунаас хол явах хэрэгтэй зааж өгдөг. Тиймээс одоо айдастай эвлэрээд түүнийг давуу тал болгох гээд хичээ. Үл хөдлөх хөрөнгө аваад түрээслэх гэтэл түрээслэгч олдохгүй дампуурах мэт санагдаж байна уу? Хувьцаа автал үнэ буурна гэж айж байнауу? Тэгвэл судал. Тодорхойгүй байдлыг багасгаснаар айдсыг даван тууллж эрсдлийг багасгаж болно.

Анхны түрээсийн үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээгээ хийхээр том компаний офисст сууж байхдаа би ч бас айж байсан. Бүр маш их айж байсан. Тэндээс гараад явах нь хамгийн амархан байсан. Гэвч зүгээр л дараагийн алхмыг хий гэж өөртөө давтан хэлсэн юм. Энэ хөрөнгө оруулалт надад ашиг авчирсан уу гэвэл үгүй, би алдаа хийсэн үү гэвэл тийм. Би буруу тооцсон уу тийм. Гэвч алдаа бол амжилтанд хүрэх шат иймээс айдсаа даваад зүгээр л хий.

• “Надад мөнгө байхгүй”. Хөрөнгө оруулалт хийхээр шийд, шалтгаанаа ол, юунд хөрөнгө оруулахаа бод, хөрөнгөө ол тэгээд дараа нь мөнгөө ол. Хүсвэл мөнгө хаанаас ч олддогт итгэ. Мөнгөтэй болохоороо, завтай болохоороо гэж ярьдаг хүмүүст хэзээ ч цаг зав болоод хөрөнгө мөнгө олддоггүй. Учир нь ингэж ярьж буй нь зүгээр байгаа байдлаа зөвтгөж буй шалтаг төдий юм. Хэрэв бүсгүй та өмнөх номонд гарсан зөвөлгөөг дагаж эхэлсэн бол хөрөнгө оруулалтанд өөрийн орлогын 10%-г зориулсан хадгаламжтой болж байгаа. Тиймээс яг одоо л эхлэх хэрэгтэй.

Шалтаг бол шалтаг… Таны мөнгөгүй эрх чөлөөгүй хараат байдлын чинь шалтаг төдий юм. Энэхүү номонд мөн хэрхэн хөрөнгө оруулалтыг онвчтой хийх болон хэрхэн эхлэх талаар ч дэлгэрэнгүй буй, бүхэл номыг бүсгүй таньд үүгээр хүргэх боломжгүй гэдийг соёрх. Гэхдээ та эрх чөлөөг хүсч байвал эмэгтэй таньд зориулсан номыг уншаад үзээрэй.

topodin.comseo оптимизация сайта этораскруткавзлом email онлайн бесплатнаяаквалоо новостиденьги в долг срочно брестonline casino games real money no depositescort outcall dubaimerit crystal cove casinoNext vip slotsтуры на занзибаррадиаторы ценагде взять кредит под бизнесфитнес тур на майскиеденьги в долг калугаденьги в долг срочно тольяттитанзани¤ заповедник нгоронгоросафари тур африка пакет услугbirthday celebrations caricaturistчугунная посуда интернет магазинавиа путевка италияtranslating farsi to englishаренда короткого номерарадиаторы вертикальныекупить sip панелипоисковое продвижение сайта самостоятельнозаказать пакеты


Ким Кийосаки – “Баян эмэгтэй”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex