С.Одонтуяа нөхрийнхөө нарийн бичгийн дарга болжээ

Газрын тосны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ дээр унагалаа. Монголын баялагийг сорогч гадныханд үйлчилсэн энэ үйлдэлд МАН-ын бүлэг болон АН-ын гишүүд оролцсон.

Тэдний дундаас ГТГ-ын дарга Г.Өлзийбүрэнгийн эхнэр С.Одонтуяа гишүүн монголчууд газрын тосны үр ашгаасаа илүү хүртэх хуулийн төслийн эсрэг санал өгчээ. Үүнийгээ нэг салбар нь овоо хөгжөөд хөрөнгө оруулагчдыг үргээж болохгүй, дараа нь нэгмэсөн сайхан цогцоор нь өөрчилье хэмээн тайлбарласан.

Хэрвээ дараа нь хэмээн хойш нь тавивал гадныхан нэг л мэдэхэд хамаг газрын тосыг ховх сороод алга болно. Түүнээс гадна газрын тосны салбар хөгжөөд байгаа юм алга. Эрхэм хатагтайн нөхөр ГТГ-ын дарга болсноор Ммэргэжилтэй ажилчид бэлтгэх, үндэсний компаниа дэмжих тал дээр ахиц дэвшил харагдахгүй байна.  С.Одонтуяа болон бусад гишүүд хуулийн төслийг унагаснаар одоогийн “сордог” тогтолцоог л хадгалж үлдэхийг хүссэн. Газрын тосны баялагийг гадныхантай нийлэн хэдхэн олигархи хүртэж ирсэн нь нууц биш. Урьд нь үүнээс Ардын намынхан тэжээгдэж ирсэн бол одоо АН-ынхны ээлж ирж.

Харин Хятадын хувьд хэнд нь өгөх нь сонин биш агаад гол нь одоогийн хуулийг л өөрчлүүлэхгүй байвал болоо. Гэтэл монголчууд хүртэх учиртай ашгаа хэдий болтол алдах вэ ?. Норвеги улс газрын тосны олборлолтын ашгийн 71 хувийг авах хатуу хуультай бол манайх дөнгөж данган 24-хөн хувиа арай чүү авч чадаж байна. Гэтэл газрын тосны салбарын гол бодлогийг нэгэн эр эм хоёр гал тогооны өрөөндөө шийдэх нь холгүй байна. С.Одонтуяа гишүүн өөрийн байр сууриа улайран хамгаалж ГТГ-ын ажилтан шиг л ярьж байх юм. Хэрвээ энэ төсөл батлагдсан бол Монгол улс ашгийн 60 хүртэл хувийг авах байсан. Дорнод аймаг гэхэд л аймаг хөгжүүлэх сандаа жил бүр 1.8 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой болох байсан. Харин үүнд нь ГТГ-ын дарга нөхөртэй гишүүн хатагтай саад болов.

NUUTS.MNчехол для apple macbook air 13escourt


С.Одонтуяа нөхрийнхөө нарийн бичгийн дарга болжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.