“Хулан” тураах чийрэгжүүлэх төв нь Монголын хамгийн ууган фитнесс төвийн нэг байсан. “Хулан” тураах төвийг Ж.Цолмон гэдэг ажил хэрэгч эмэгтэй ажиллуулдаг байсныг хүмүүс сайн санаж байгаа. Ж.Цолмон “Камертон”-ы Болдын төрсөн эгч, алдарт хуурч Жамъянгийн зээ охин. Төрийн соёрхолт Д.Болд ааваараа овоглодог бол “Хулан” төвийн захирал өвөөгөөрөө овоглодог.
Хамгийн анх монголчуудыг турааж чийрэгжүүлж байсан Цолмон Солонгос улсад суурьшин амьдраад удаж байгаа. Хатагтай Ж.Цолмон тураах төвийнхөө нэрийг Хулан охиныхоо нэрээр нэрлэсэн юм билээ. Ж.Цолмонгийн ганц охин Хулан насанд хүрч, ээжийгээ дууриасан сайхан охин болжээ.
Цолмонгийн Хулан “Universe best songs”-ийн анхны ялагч Ч.Цэлмүүнтэй сайн найз бололтой. “Хулан”-гийн Цолмон 1990-ээд оны эхээр анхны миссийн тэмцээнд орж, зургаадугаар байрт шалгарч байсныг мэдэх хүн цөөн. Мөн СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн, дуурийн театрын найрал дуунд дуулах урилга авсан ч ажиллаагүй, хувийнхаа бизнесийг хөөгөөд явчихсан гэдэг. Манайхан Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай, Н.Сувд, Н.Ганхуяг зэрэг урлагийн хүмүүс төрсөн болохоор Намсрай гуайнхыг урлагийн элит айл гэдэг.
Харин морин хуурч Жамъян агсныхыг яах аргагүй урлагийн элит гэдэг. Учир нь энэ гэр бүлээс дуурийн нэрт дуучин Цэцгээ гуай, Батсайхан зэрэг олон урлагийн алдартан төрсөн гарсан. Батсайхан гуайн хүү нь “Никитон”-ы Батчулуун, МУГЖ Цэцгээ гуайн хүү нь “Камертон”-ы Болд, хүргэн нь Куйза гэхээр хичнээн авяастан төрсөн нь харагдана. “Хулан”-гийн Цолмонгийн дүү, “Камертон”-ы Болдын ах нь “Квартет” хамтлагт хөгжимчин байж байгаад харамсалтайгаар нас барсан билээ.