Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт найман төрлийн үйлчилгээ үзүүлдэг ч иргэдийн олонх нь улсын болон хувийн эмнэлгээс ямар үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй вэ гэдгээ сайн мэддэггүй.
Тиймээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын хяналт, санхүүжилтын газрын дарга Ц.Ганцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа..
-Эрүүл мэндийн даатгалын санд cap бүр шимтгэл төлдөг иргэд эмнэлгийн ямар тусламж үйлчилгээнд хамрагдаж болох вэ?
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр төлсөн иргэд тухайн жилдээ нийт найман төрлийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхээр хангагддаг. Тухайлбал, хэвтэн эмчлүүлэх болон амбулаторийн тусламж, үйлчилгээ, оношлогоо шинжилгээ, уламжлалт эмчилгээ болон нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээнд, зайлшгүй шаардлагатай эмийн хөнгөлөлт зэргийг даатгалын сангаас санхүүжүүлдэг. Даатгуулагч иргэн эмчийн заалтаар оношлогоо, шинжилгээ хийлгэх бол эрүүл мэндийн даатгалын сангаас 30 мянган төгрөг хүртэлх үнийн дүн бүхий зардлыг олгодог.
-Сүүлийн үед хүмүүс нөхөн сэргээх эмчилгээний тасагт их хэвтэж, эмчлүүлдэг болсон. Даатгалын сангаас энэ төрлийн Эмчилгээ, үйлчилгээний зардлыг даадаг гэж сонссон?
-Нөхөн сэргээх тусламж, үйлчилгээнд юуны өмнө улсын үйлчилгээтэй рашаан сувиллууд хамаардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, “Оргил” рашаан, сувиллын клиник тасагт сувилуулсан. зардал хамаарах бөгөөд эдгээр рашаан, сувилалд эмчлүүлсэн даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардлыг даатгалын сангaaс баталсан тарифын дагуу төлнө. Мөн бусад эмнэлгүүдийн уламжлалт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа даатгуулагчдын зардлыг 80 мянган төгрөгөөр тооцон даатгалын сангаас олгож байна.
-Хөнгөвчлөх эмчилгээнд хамрагдаж байгаа иргэдэд бас эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт олгодог гэж дуулсан. Энэ санхүүжилтэд хавдраар өвдсөн хүмүүс хамаарах уу?
-Хөнгөвчлөх үйлчилгээнд хорт хавдраас бусад өвчин эмгэгтэй хүмүүс хамрагдах боломжтой. Тухайлбал маш их өвдөлттэй, өөрт нь зовиур ихтэй, зөвхөн өвдөлт намдаах эмчилгээ, эсвэл асаргаа сувилгаа шаардлагатай байгаа даатгуулагч эмнэлэгт хэвтэн хөнгөвчлөх үйлчилгээ авахад эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь олгох боломжтой. Эдгээр хүмүүс өвчний түүх нээлгэн эмнэлэгт хэвтэн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд даатгалаас тухайн тусламж , үйлчилгээний зардлыг санхүүжүүлнэ.
-Өмнө нь улсын эмнэлгүүд зөвхөн хүүхдийн шүдийг эмчлэх, оношлоход даатгалаас санхүүжилт авдаг байсан. Харин томчууд ч гэсэн улсын эмнэлэгт шүдээ эмчлүүлж, оношлуулахад даатгалаас санхүүжилт авах боломжтой болсон гэсэн. Энэ тухай товчхон мэдээлэл өгөөч?
-Улсын эмнэлгээр үйлчлүүлж буй тохиолдолд шатлал, харъяалал хамаарахгүйгээр даатгалын сангаас тодорхой хэмжээний зардал гаргуулан шүдээ эмчлүүлэх боломжтой болсон. Мөн шүдний зураг авахуулах зэрэг бусад шинжилгээ хийлгэсэн тохиолдолд оношлогоо шинжилгээний тарифаар тооцон зардлыг нь олгоно. Тэгэхээр тухайн даатгуулагч тухайн өдөртөө шүдээ эмчид үзүүлэх, эмчилгээ хийлгэхэд 9000 төгрөгт багтааж байвал нэмэлт төлбөр авахгүй. Харин энэ хэмжээнээс илүү үнэтэй эмчилгээ хийлгэвэл зөрүү мөнгөө өөрөө төлнө.
-Тэгвэл эрүүл мэндийн даатгал төлсөн хэрнээ ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй хүмүүст урамшуулал олгох зохицуулалт байна уу?
-Дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн. даатгалын шимтгэлээ тогтмол төлсөн боловч даатгалын сангаас ямар нэгэн зардал гаргаагүй даатгуулагчийг эрүүл мэндийн бүрэн үзлэгт үнэ төлбөргүй орох эрхээр урамшуулдаг. Хэрэв та энэ болзлыг хангасан бол өөрийн харъяаллын нийгмийн даатгалын хэлтэст хандаж, хүсэлтээ гаргаж болно.
Б.Туул