1. Тараг бол хамгийн сайн цайруулагч. Нүүр болон хүзүүгээ сайтар угааж цэвэрлэсний дараа хоёр амны халбага таргийг гурван дусал нимбэгний шүүстэй хольж хутгана. Ингээд нүүр болон хүзүүндээ жигд түрхэж, арьсанд тань шингээд ирэхээр дахин дээрээс нь давхарлах маягаар түрхээд 30 минут байлгана. Үүний дараагаар бүлээн усаар угааж цэвэрлээрэй. Энэ аргыг хуурай арьстай хүн хийх нь илүү үр дүнтэй бөгөөд 16-18 цагийн хооронд хэрэглэхэд тохиромжтой. Учир нь энэ үеэр үр дүнгээ илүү өгөх болно.
2. Эмчилгээний эмульс. Энэ аргыг хүмүүс тэр бүр мэддэгүй. Гэсэн ч эмульс нь ямар ч арьсанд тохирох бөгөөд нүүрэн дээр гарсан элдэв зүйлсийг хатаах үйлчилгээтэй байдаг. Эмульсээ буцалсан хүйтэн усаар зуурна. Хэт шингэн биш. Мөн л арьсаа сайтар цэвэрлэсэн байх ёстой. Ингээд бэлэн болсон маскаа гэртээ байх хугацаандаа шингэх бүрт нь давхарлан түрхэж хэрэглэнэ. Бүлээн усаар зайлж маскаа арилгасны дараа чийгшүүлэгч лосьон болон цайруулах үйлчилгээтэй тос түрхэх хэрэгтэй.