О.Гүндэгмаа: Урт бууны секцэнд ганцхан яваад больчихсон

89Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчнн, олимпийн наадмыи мөнгөн медальт Отрядын Гүндэгмаа. Тэр 1978 онд төрсөн, хотын унаган хүүхэд. Түүний аав Д.Отряд Монголын шүхэрчдээс олон улсын хэмжээний мастер цолыг анх хүртсэн XX зууны манлай шүхэрчин, бас уулчин. Ээж Ч.Хишигсүрэн нь ч гэсэн шүхрийн спортын тамирчин. Спортын гэр бүлд өссөн тэрбээр бага насаа ийн дурсах.

МОД ХӨРӨӨДӨЖ БАЙХАД НЬ Ч ААВЫНХАА ӨВӨРТ..
-Би нэг эгчтэй. Туяа эгчийг долоон настай Байхад нь би мэндэлсэн юм. Харин ганц эрэгтэй дүүтэй. Түүнийг Итгэл гэдэг. Надаас 14 дүү. Ээж эгчийг гэдсэнд байхад шүхрээр бууж байсан гэж байгаа. Тэгээд ч эгч маань их түргэн хөдөлгөөнтэй. гавшгай талдаа.

Харин намайг төрүүлэхдээ оёдлын үйлдвэрт ажиллаж байсан гэдэг. Байнга суудлын ажилтай байсан болохоор нь ч тэгдэг юм уу би энд тэнд сандал харагдвал тухалж суух, ор дэрээ налж хэвтэх дуртай. Итгэлийг Налайхын цэргийн ангид ажиллаж байхдаа гаргасан юм. Автобусанд суух гэж үргэлж л яарч гүйдэг байсныг нь дуурнасан юм шиг дүү маань бас л хөдөлгөөнтэй.

Би багадаа би ааваасаа салдаггүй байв. Хүмүүс “Чи хэнээс гарсан бэ” гэхээр нь “Ааваасаа” гэдэг байсан гэнэ лээ. Аавыгаа хаана л явна хормойдоод дагачихдаг байж. Гадаа мод хөрөөдөж байхдаа хүртэл аав хөвөнтэй хүрмэн дотроо намайг өвөртөлчихсөн явдаг байсан гэсэн. Заримдаа зүггүйтмээр санагдана. Нэг шүхрийн тамирчдыг бэлтгэлдээ гарчихсан хойгуур нь шүдэнз зураад гитарынх нь утсыг шатаачихаж билээ.

Их л жаахан байсан юм шиг байгаа юм. Аав бид хоёр Амгаланд байдаг хашаандаа ногоо тарьж байж. Гэтэл гэнэт би алга болчихож,  Аав сандраад энд тэндгүй баахан хайсан боловч байдаггүй  гэнэ. Бүр сүүлдээ арга тасраад цагдаад мэдэгддэг юм бил үү гээд гэртээ ороод иртэл эрх охин нь юу ч болоогүй юм шиг тавтай нь аргагүй унтаж байжээ. Хажуугаас нь салдаггүй намайг гэртээ ороод унтчихна чинээ огт санаагүй хэрэг. Би тарианаас үхтлээ айдаг байв. Аавыг тариа хийлгэхэд нь өрөвдөөд уйлах шахдагсан. Тэгсэн атлаа тариураар буйдан ор, сандал руу тарьж тоглох дуртай байсныг нь яана. Үүнийг харсан аав маань “Охнноо эрүүл мэндийн сайд болгоно оо” хэмээн хэлж байсан нь санаанаас гардаггүй юм.

ХООЛ ХИЙСЭН ЧИНЬ ДАВСГҮЙ, БАС ТҮҮХИЙ
-Намайг цэцэрлэгт долоохон хоног явуулаад л гаргачихсан гэж ээж ярьдаг юм. Яагаад гаргачихсаныг бүү мэд. Тэгээд таван настайдаа 35 дугаар дунд сургуульд орж байлаа. Аав, ээж хоёр цэргийн улс болохоор гэрийн бараа харах нь тун ховор.

Би нэгдүгээр ангид байхдаа анх удаа хоол хийж үзсэн юмдаг. Урьд нь хоол хийж байхыг зөндөө харсан болохоор аавыгаа өдөр цайгаа уухаар ирэхэд нь сайхан лавшаа хинчихсэн байя гэж бодлоо. Түмпэнгийн тэхий дундуур усанд хонины хүзүүний яс хийгээд буцалгаж гарсан. Тэгснээ дээрээс нь гурил хийж орхисныг яана. Давсыг нь тааруулж чадахгүй болохоор хийгээгүй.
Аав ирээд “Миний охин чинь хоол хийдэг болчихсон юм уу” гээд үзтэл давсгүй, дээр нь хүзүүний яс нь түүхий хачин л юм хийчихсэн байж билээ. Бодвол янзлаад идсэн л байх. Инээдтэй. Бас хоёрдугаар ангид байсан бил үү дээ. Эгч бид хоёрт аав, ээж хоёр хичээлийн хэрэгслэлээ аваарай гээд мөнгө орхичихоод хөдөө явчихдаг юм. Бид хоёр ч нөгөө мөнгөөр нь тансаглаж өгсөн. Дэвтэр, номоо ч авалгүй дэлгүүр хэсч, бэлэн юм авч идээд л. Тэгэхэд би нэг мандолин хөгжим авч билээ. Түүнийгээ тоглож сурсан ч юмгүй, нэг мэдэхэд алга болчихсон байсан.

ДЭГДЭЭХИЙГЭЭ ЦҮНХЭНДЭЭ НУУСАН ЧИНЬ ҮХЧИХСЭН
Жаахандаа эгчийнхээ хамт аавынхаа жижиг шүхрээр байшин дээрээсээ үсэрч тоглодог байлаа. Манай хажуугаар урсах нарийхан голд шүхрээ урсгаад л. Урсаад явах гэхээр нь татаад авчихна. Олон хавар нэгэндээ гэдгээр нэг л өдөр усанд урсгаад алдчихсан даа. Хэдэн онд ч юм бэ аав Чехословак яваад ирэхдээ надад нэг жаахан дугуй авчирч өгч билээ. Дугуйгаа унаж сурах гэж хашаан дотроо хэд онхолдоод, сүүлдээ арай гайгүй болсон.

Намайг гуравдугаар анги төгсөхөд манайх хөдөө нүүсэн юм. Төв аймгийн Алтанбулаг руу. Аав, ээж хоёр тэндхийн цэргийн ангид ажиллахаар очсон хэрэг л дээ. манайх гахаи тэжээдэг газар ойрхон байсан юм байлгүй. Аав ээжийн хотоос авчирсан хиамнаас гахайд зөөж өгдөгсөн. Гахай хиаманд их дуртай шүү дээ.

Ер нь амьтанд их хайртай хүүхэд байв. Нэг удаа тахианы дэгдээхий хөөрхөн санагдаад тэжээхээр авчраад байтал аав, ээж хоёр гадагшаа явсан. Тэгэнгүүт нь алга болчих байх гэж айгаад үүргэвч дотор хийж түгжчихээд яваад иртэл үхчихсэн байсан.

БАГЫН МИНЬ ХОЧ “ЗӨГИЙ”
-Алтанбулагт манайх хоёр жил болоод буцаж ирсэн. Тэгээд би 24 дүгээр сургуульд ордог юм. Надад сонирхдог хичээл байгаагүй, сонирхдоггүй хичээл ч бас байгаагүй. Манай ангийнхан надаас дандаа хоёроос гурван насаар ах ч би мөчөөгөө өгдөггүй чанга хүүхэд байсан. Ноцолдож, зодолдвол барагтай л бол бууж өгөхгүй. Ямар сайндаа л “зөгий” гэж хоч авч байх вэ. Наадмын талбайд шүхэрчид үзүүлэх тоглолт хийдэг шүү дээ. 11 настай байхдаа би ээжийнхээ хамт үзүүлэх тоглолтод оролцож, шүхрээр бууж үзсэн.
“МИ-8″ онгоцноос үсрээд л. Урьд нь огт сургуулилалт хийж байгаагүй ч айгаагүй ээ. Намайг наймдугаар анги төгсөхөд манайх дахиад л нүүсэн. Гэхдээ ойрхон, Орбит руу. Аавд ажлынх нь газраас байр өгсөн юм. Тэнд би 19 дүгээр сургуульд суралцах болсон.

Д.МӨНХБАЯР ЭГЧ ШИГ МУНДАГ ТАМИРЧИН БОЛОХСОН
-Итгэл надаас олон насаар дүү болохоор би их эрх. Наймдугаар ангид ортлоо аав, ээжийнхээ өвөрт унтсан гээд бод доо. “Танай дүү чинь ямар сонин юм бэ. Ийм том болчихоод хэлээ хазаж ярих юм” гэж манай эгчийн найз нар шоолдог байлаа. 10 дугаар ангид байхдаа би анх удаа аавдаа зодуулж билээ. Зодуулсан ч гэж дээ. Орой 22 цагт ирнэ гэчихээд найз охиныдоо “буу халж” байгаад шөнө 00 гээд ирсэн чинь аав загнаад. Ингэж оройтож үзээгүй болохоор санаа нь зовсон байх л даа. Тэгснээ хулдаасны өөдсөөр шавхуурдаад авдаг байгаа. Аавдаа зодуулах нь байтугай загнуулж ч бараг үзээгүй би уйлаад бөөн юм болж билээ.

Аав 1992 онд Барселоны олимпоос Д.Мөнхбаяр эгчийг хүрэл медаль аваад ирэхэд онгоцны буудал дээр хийсэн бичлэгээ гэрт авчирч үзүүлэхэд түүн шиг мундаг тамирчин болохсон гэж бодсон. Бахархахын хажуугаар бас дотроо атаархаад байгаа юм аа. Тэгээд намайг аав маань дагуулж Буудлагын спортын төв клубт бүртгүүлэхээр очиж байлаа.

ӨДРИЙН ШУУДАНiphone 6 чехлыescorts outcall


О.Гүндэгмаа: Урт бууны секцэнд ганцхан яваад больчихсон
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.