Казакийн сэтгүүлч Боратын дуулиант аялалыг харуулсан кинонд Саша Барон Коэн болон түүний менежер хоёрын нүцгэн тэмцэлийг харуулсан хэсгийг киноны түүхэн дэхь хамгийн “муухай” хэсэг хэмээн нэрлэжээ. Борат Америкийн соёлт нийгэмтэй танилцаж байгааг харуулдаг уг киноны тэрхүү хэсгийг Америкийн нэгэн зочид буудалд авсан бөгөөд өнгөрсөн 11 сард Empire сэтгүүлээс явуулсан дээрх жагсаалтанд ямарч эргэлзээгүй тэргүүлсэн байна. Тэгвэл сайхан бүсгүй Дэми Мурын “Стриптиз” хэмээх кинонд гардаг нүцгэн хэсэг удаахь байрт орсон бол түүний дараа Майкл Дугласын “Төрөлхийн араншин” кинонд гардаг “муухай” бөгс орсон байх юм. Уг сэтгүүлийн ерөнхий редактор Люк Гудселлийн хэлснээр уг жагсаалтыг хоёр үзүүлэлтээр гаргажээ. Тухайн хэсэг ямар нэгэн байдлаар үзэгчдийн инээд бас дургйүцлийг хүргэсэн эсвэл жүжигчний муу жүжиглэлт гэсэн үзүүлэлтийг тэд баримталжээ. Ингээд хамгийн “муухай” 9 нүцгэн кадрын эздийг танилцуулья.
1. Саша Барон Коэн, Кен Давитян – “Борат”
2. Дэми Мур – “Стриптиз”
3. Майкл Дуглас – “Төрөлхийн зон совин”
4. Кейт Уинслет – “Титаник”
5. Харви Кейтел – “Төгөлдөр хуур”
6. Николь Кидман – “Төрөлт”
7. Жемми Фокс, Колин Фаррел – “Майамигийн цагдаа”
8. Лиа Белдам, Билли Гибсон – “Үүр цайлт”
9. Лин Шае – “Мэригээс болсон нь”
Р.Слава
www.miss.mn