Өдрийн зурхай

зурхайӨнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 24. Бямба гараг.  Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 25. Могойг хүлэгч одтой, 9 улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Идэр.  Шүтэн барилдлага Сэрэхүй. Наран 5 цаг 21 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Хонины орд (3/21-4/19):  Од эрхэс урьдын адил таныг сорино. Сэтгэл санааны тогтворгүй байдал ажил дээр болон гэр оронд маргаан гарах шалтгаан болно. Өөрийн боломж бололцоог зөв үнэлэх чадваргүй болох тул алдагдалд орохгүйн тулд арилжаа наймаа бүү хий.

Үхрийн орд (4/20-5/20): Хамт олонтойгоо харилцах олон нийтийн арга хэмжээнд сайн өдөр. Санаа бодлоо хэрэгжүүлэх хүсэл тэмүүлэл зугаа цэнгэлд дуртай зангаа дарахад таатай. Эргэн тойрныхондоо хайхрамжгүй загнах дүрсхийн уурлах их зан гаргах хэрэггүй. Таны тэвчээр хэрсүү зангаас цаашдын бүх ажлын амжилт шалтгаалах болно.

Ихрийн орд (5/21-6/21): Эрүүл агаарт ажиллахад тохиромжтой өдөр. Тасалгааны ургамалаа арчилж түүнээсээ жинхэнэ таашаал авна. Танд задгай байгальд байх нь ашигтай тул салхинд алхах нь таны эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлөх болно. Боломжтой бол дулаан орж үнэ нэмэгдэхээс өмнө зуслангийн байшинтай болохыг зөвлөе.

 

Мэлхийн орд (6/22-7/22):  Бэрхшээлтэй өдөр. Өнөөдөр зам өчигдрийнх шиг саадгүй бус байна. Гэхдээ та идэвх чармайлт гаргаж чадвал амжилтанд хүрч чадна. Ажлын байраа амгалан тайван, тав тухтай байх талаар хамтрагчтайгаа тохиролцохыг хичээ. Их зан гарган яаран дүгнэлт хийх хэрэггүй. Харин энэ өдөр алдаа гаргахгүйн тулд бусдын хэлэхийг сайтар сонс.
Арслангийн орд (7/23-8/22): Сэрэмжтэй байх өдөр. Зарим хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд таны тэвчээртэй, амархан бууж өгдөггүй зан чанар болон ухаалаг төлөвлөгөө туслана. Хүн бүрт л ямар нэгэн асуудал тулгарах бололтой. Өөр бас нэг зайлсхийх ёстой зүйл нь алдаагаа ахин давтахгүй байх явдал юм. Энэ нь маш чухал.
 

Охины орд (8/23-9/22): Хоёрдмол өдөр. Өчигдрийн явдлаас үүссэн шарталт нь таны оюун ухааныг балартуулж болох ба мөрөөдөл болон бүтэшгүй сэтгэгдэл үлдээх болно. Өдрийн эхний хагаст таны сэтгэл санаа түгшүүртэй хүндхэн байх нь. Харин дотны хэн нэгний санаачилсан зүйл нь таны сэтгэл санааг сэргээгээд зогсохгүй цаашид итгэх итгэлийг тань нэмэгдүүлнэ. Эртхэн амарч сэтгэл санаагаа цэгцэл.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Үр ашигтай өдөр. Гараг эрхэсийн тааламжит нөлөөллөөр та эрч хүчийг бүрэн мэдрэх болно. Өөртэй итгэлтэй байдал огцом өсөх бөгөөд таны тод томруун амбиц амжилтанд хүрэх болно. Шинэ боломж таныг хөгжүүлэх зүйлст бэлэн байж зорилго тэмүүлэлтэй бай.
 

Хилэнцийн орд (10/23-11/21): Өөдрөг сайхан өдөр. Та үнэхээр аз жаргаалаар дүүран байх нь. Шинэ танилуудтай болоход сайн өдөр. Та өөрийгөө бусдад бүрэн дүүрэн ойлгуулж чадна. Харин од эрхэс таныг хэм хэмжээгээ хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь таны сайхан сэтгэлийг буруугаар ойлгох хүмүүс бас байж магадгүй.

Нумын орд (11/22-12/21):  Эерэг өдөр. Эрүүл амьдралын хэв маягтай байх шаардлага гарч ирж байна. Хэдийгээр гэр бүлтэйгээ хамт байх цагаас чинь хасагдаж байгаа ч дасгалын хөтөлбөр эхлүүл. Өглөө эрт гэрийнхнийгээ унтаж байх зуур дасгалаа хийхээр төлөвлө. Дугуйгаар яв,бассайнд сэл, тэгээд бас гэрийнхнийгээ хамтрахыг гуй. Сарны нөлөөгөөр таны ирээдүйн мөрөөдөл өдөөгдөж байна.
Матрын орд (12/22-1/19): Хүнд өдөр. Дотоод эрч хүчний илүүдэл таныг зорьсон замаасаа буцахад хүргэнэ. Харин нэр хүнд олох эрмэлзэл ба та өөрийгөө хамгийн шилдэг нь гэсэн бардам байдал дотны хүмүүстэйгээ муудах, сэтгэл тавгүйтэхэд хүргэнэ. Гэнэтийн таагүй явдлууд найз нөхөд удирдлагатайгаа харьцах харьцааг муутгана. Ердийнхөөс илүүтэйгээр биеэ барьж байхыг од эрхэс зөвлөж байна.
Хумхын орд (1/20-2/18): Аялал, зугаалга хийхэд таатай өдөр. Шагнагдах, бэлэг авах эсвэл мөрийтэй тоглоомонд хожих зэрэг мөнгө орж ирэх хандлагатай. Энэ нь хумхынханыг бусдын нүдэн дээр дээш өргөхөд тус болно. Хүчтэй мэдрэмж төрүүлэхээс бүү ай. Энэ таны сэтгэлд удаан хоногших болно.Тэр ч бүү хэл та урьд нь хийж байсан зүйлээ мартах болно .

 

Загасны орд (2/19-3/20): Таатай өдөр. Өдөр тутам тохиолддог зүйлс нууцлаг романтик байдал болон хувирна. Таны бодол санааг сайн мэддэг боловч үл ойшоодог хүмүүстэйгээ учрах болно. Та өөр хүмүүстэй уулзахыг хүснэ. Та цол хэргэм авах гэж байгаа бол танд саад болох атаархагчдаас болгоомжил. Тусархаг хамт олондоо ямар нэгэн зүйл амлах шаардлага гарч болзошгүй. Тэд юу хүсэж буйг олж мэд.

купить чехол для iphone 5cescorts independent dubai


Өдрийн зурхай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.