Ким Кардашианы хуримын урилганд алдартнууд татгалзсаар

kimkardashin

Барууны хэвлэлүүдэд өдөр алгасахгүй бичигддэг дэлхийн алдартнууд, холливудын ододоос ч дутахгүй алдартай болсон Ким бол дуучин, жүжигчин, бүжигчин биш. Ердөө л реалити шоунаас олны танил болж дээдсийн зиндаанд зэрэгцсэн хамгийн чинээлэг, халуухан хатагтай болж чадсан нэгэн. Дэлхийн 50 тачаангуй бүсгүйн нэгээр олонтаа нэрлэсэн тэрбээр тун удахгүй хуримаа хийхээр зэхэж буй.

 

Тэрээр алдарт дуучин Кейни Уэсттэй, Ким Кардашиан нарын хуримын ёслол энэ сарын 26-нд буюу хоёр хонгийн дараа  Итали улсад болно. Харин амьдралд тохиох сайхан мөчөө холливудын алдартнуудтай хийх гэсэн түүний хуримын урилаганд Опра, Жей-Зи, Бейонси, Майли Сайрус, Роберт Патинсон, Кейти Перри зэрэг алдартнууд татгалзсан.

Тэгвэл дахин нэг алдарт жүжигчин татгалзсан хариу өгчээ. Тэрээр жүжигчин Лэндсей Лохан тэдний хуриманд оролцохоос татгалзсан тухайгаа “Twitter”-тээ “Кардашины хуриманд оролцохоос илүү чухал ажил надад байна. Амжилт хүсье” хэмээжээ.

Харин энэхүү өөрийг нь үл тоосон алдартнуудад хандаж Ким хэлэхдээ “Кардашиныхантай” хамт шоуныхаа үеэр хуримд зочноор оролцохоос татгалзсан хүмүүст “Та нар яагаад байгаа юм бэ. Би гомдож. Миний амьдралд тохиож буй энэ өдрийг минь битгий уй гашууд автуулаач” гэжээ.

мак эйр 13outcall escort agency


Ким Кардашианы хуримын урилганд алдартнууд татгалзсаар
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.