Нигерит үүсээд байгаа нөхцөл байдал улам ширүүсч, алга болсон охидын ар гэрийнхэн засгийн газрынхаа байр луу халдсан учраас батлах хамгаалахын сайд Алекс Бадэ тэдэнд хандан мэдэгдэл хийжээ. “Бид охидыг хаана байгааг олж мэдсэн. Гэхдээ энэ мэдээллийг та нарт өгөх боломжгүй. Боко Харам бүлэглэлийнхнийг бид заавал барьж, илрүүлэх болно” гэсэн байна. Охид алга болоод 7 дахь долоо хоногийнхоо нүүрийг үзэж байгаа хэдий ч эцэг эхчүүд нь эсэн мэнд эргэж ирнэ гэсэн итгэл дүүрэн байгаа юм.
Нигерийн засгийн газраас цэргийн хүчний нууцыг задруулах зайлшгүй шаардлагатай тулгарсан хэдий ч охидын ар гэрийнхэнд итгэл найдвар өгч чадсан нь байдлыг улам хурцатгахаас хамгаалсан хэрэг боллоо гэж олон улсын шинжээчид үзэж байгаа ажээ.