Үргэлж шинэ сонин зүйл сэдэж байдаг дуучин Леди Гага энэ удаад дахин нэгэн зүйлийг бодож олжээ. Тодруулбал дуучин бүсгүй маань Британий гүнж Кейт Миддилтонд шинээр хийгдэж буй “Princess Gaga” видео клипэндээ тоглуулах хүсэлтэй байгаа гэнэ.
Дуучны “Princess Gaga” дуу өнгөрсөн сараас клипний зураг авалт нь эхэлсэн ч өнөөг хүртэл тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа аж. Учир нь клипний санаа нь Гагад таалагдахгүй байгаа гэнэ.
Гагагийн бие төлөөлөгч хэлэхдээ “Princess Gaga” дуундаа жинхэнэ гүнжийг тоглуулах хүсэлтэй байгаа. Тэрбээр Миддилтоныг ихэд сонирхож байгаа” гэж ярьжээ.
Гага гүнжид чамлахааргүй мөнгө амласан ч Миддилтон өнөөг хүртэл хариу өгөөгүй аж.
www.new.mn