Хүүхдэд сэтгэлзүйн зөвөлгөө өгдөг газрын нэр төрлийг олшруулах шаардлагатай байгаа

5Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаатай ярилцлаа.

-Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье. Өнгөрсөн жилийн хувьд хүүхэд хамгааллын тал дээр ямар томоохон ажлууд хийсэн вэ?
-Байгууллага маань өнгөрсөн жилээс нэрээ өөрчилж Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар болсон. Урьд нь Хүүхдийн төлөө үндэсний төв гэсэн нэртэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Манай байгууллага гурван үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Нийслэлийн хэмжээнд 420 мянган хүүхэд 300 гаруй мянган өрх байна. Тэдний үндсэн эрхийг нь хамгаалан ажиллаж байгаа. Өнгөрсөн жил нийслэлийн есөн дүүрэгт салбараа байгуулж, түүгээрээ дамжуулан ажлаа явуулж байна. Өнөөдөр нийгэмд хүүхэд, гэр бүлийн асуудал нэлээд тулгамдаж байгаа.«Манай байгууллага дүүргүүдийн гэр бүл хөгжлийн төвүүдтэй хамтран “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болон “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай, эцэг эхтэйгээ элэг бүтэн амьдрахад ажлаа уялдуулж явуулдаг. Энэ нь тийм амар санаснаар болдог ажил биш ээ. Хамт олны оролцоо нэлээд их шаарддаг. Энэ жилийн хувьд хүүхэд, гэр бүлийн чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөөд байгаа.

-Хүүхдийн хүмүүжилд эцэг, эхийн үлгэр дууриалал маш ихээр нөлөөлдөг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Хүүхэд өөрөө эцэг, эхийнхээ толь нь шүү дээ. Өнөөдөр манай эцэг, эхчүүд хүүхдээ ямар орчинд, ямар зан үйлд сургаад байна вэ гэдгээ бодож үзэхгүй байна. Эцэг эхийн үлгэр дууриалал хүүхдийг бие хүн болоход асар их нөлөөлдөг. Зөв үлгэр дууриал үзүүлж байж л зөв хүн болно. Ер нь нийгэм солигдож, хүний мөн чанар асар их өөрчлөгдсөн. Энэ үед хүүхэд байсан хүмүүс одоо аав, ээж болсон байна. Тухайн үед буюу багадаа олж авах хүмүүжил, төлөвшлийн байдал нь тийм сайн өгөгдөөгүй учраас эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдэд үзүүлэх олон доголдлууд гарч байна. Тийм учраас бид дөрвөн төрлийг үйлчилгээ сайжруулах шаардлагатай байгаа. Тухайлбал, хүүхдийг дарамт, мөлжлөг хүчирхийллээс урьдчилан   сэргийлэх чиглэлээр зцэг, эхчүүдииг сургалтад хамруулж, зөв хандлагатай багш нарыг сургууль, цэцэрлэгийн орчинд нэвтрүүлэх хэрэгтэй. Дараагийн асуудал хүчирхийлэлд өртсөн хүүхдийг яаралтай хамгаалах, тэдэнд тусламж үзүүлэх үйлчилгээг олон болгох. Мөн сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг газрын нэр төрлийг олшруулах шаардлагатай байна.

-Ер нь гэр бүл салалт ихэссэн гэж яригддаг. Энэ нь залуучуудын гэр бүлийн боловсрол дутмаг байгаатай холбоотой юу?
-Өнеөдөр гэр бүл болж байгаа залуус хариуцлага хүлээх чадвар, сэтгэлийн тэвчээр, бэрхшээлийг даван туулах чадвар гэхчлэн олон талаар бэлтгэгдээгүй байдаг. Тэдэнд зааж сургах, чиглүүлэх, мэдлэг олгох талаар дутмаг байна. Судалгаанаас харахад хуулийн байгууллагад гэрлэлтийн баталгаа салгуулж байгаа залуу гэр бүл нэмэгдэж байна. Үүний ард учир мэдэхгүй нялх үрс маш том хохирол амсч үлддэг. Тэр хүүхэд цаашдаа хойд эцэг, эхийн гар хардаг. Ингээд бодохоор бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой байдаг. Мөн залуучуудыг дэмжих төрийн бодлого дутагдаж байгаа юм болов уу гэж боддог. Ойрын үед бол нэлээд ажил яригдаж байгаа. Эдгээр нь ажил хэрэг болоод ирэхээр үр дүн гарна гэж бодож байгаа. Манай байгууллага гэр бүлийн боловсрол олгох хэрэглэгдэхүүн бүхий танхимтай болсон. Их, дээд сургуулиудтай хамтран сургалтын модель гарган хариуцсан ажилтнуудтай болж байгаа.

-Бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх тохиолдол нэлээд их гарч байна?
-Хамгийн ихээр сэтгэл эмзэглүүлж байгаа асуудлын нэг бол энэ. Тэр дундаа бэлгийн хүчирхийлэл давамгайлж байна. Өнгөрсөн жилийн аравдугаар сарын байдлаар нийслэлиин хэмжээнд 43 хүүхэд энэ төрлийн хүчирхийлэлд өртсөн гэсэн мэдээ байдаг. Түүний 27 нь ураг төрлийн хүмүүстээ хүчирхийлүүлсэн байдаг юм. Мөн бага насандаа ээж болох тохиолдлууд сүүлийн үед нэмэгдэж байна, Төрөх газраас авсан тоо баримтаар өнгөрсөн жилд 14-18 насны 700-аад хүүхэд ээж болсон байдаг. Энэ бүхнээс харахад эцэг,  эхчүүдийг  үүргээ ухамсарлах шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ аав, ээж болох чиглэлд нь илүү ихийг зааж зөвлөх хэрэгтэй.

-Танай байгууллагын харьяанд асрамж, халамжийн олон төв байдаг. Энэ байгууллагуудтай хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байна вэ. Саяхан асрамжийн газрын хүүхдүүд хүчирхийлэлд өртлөө гэсэн мэдээлэл гарсан?
-Нийслэлийн хэмжээнд халамжийн 32 төвд 900 гаруй хүүхэд хамрагдаж байна. Хуучнаа бодвол асрамжийн газрууд болон түүнд байгаа хүүхдүүдийн тоо буурч байгаа. Энэ төвүүд маань урьд нь хүүхдэд шууд үйлчилж, байршуулаад уйл ажиллагаа явуулж ирсэн. Харин бид энэ хандлагыг өөрчлөх талаар бодлого барьж байна. Гэр бүлийг орлох юу ч байхгүй гэдэг. Тиймээс энэ хүүхдүүдийг илүү гэр бүлийн зохион байгуулалтанд оруулахаар болсон. Ингэснээр хүүхдүүд маань амьдралд идэвхитэй, өөртөө итгэлтэй болох юм болов уу гэж бодож байгаа. Халамж асрамжийн төв дээр хүчирхийллийн хардалтууд маш их байдаг. Энэ онд асрамжийн төвийн хүн хүүхэд хүчирхийлсэн асуудал гараагүй, Чөлөө авч яваад гэртээ очиход нь ах нь хүчирхийлсэн тохиолдол гарсан байгаа.

-Насанд хүрээгүй хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Хүүхдүүдийн өмнө тулгамдсан асуудлын нзг бол хөдөлмөр эрхлэлт юм. Хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо хэдэн жилийн өмнө өндөр байсан бол одоогоор 100 гаруй хүүхдийн мэдээлэл санд бүртгэгдсэн байдаг. Тухайн үед эдгээр хүүхдууд ачаа зөөж, гутал тослодог байсан бол одоо илүү далд хэлбэр лүү яваад байна. Энэ жил зорьж байгаа нэг ажил бол хөделмер эрхэлж байгаа хүүхдүүддээ анхаарч ажиллана. Үүний тулд тэдний эцэг, эхийг ажилтай болгох, боловсрол эрүүл мэндийг нь анхаарах гээд бүх асуудлыг нь харна. Ямар ч байсан хөдөлмөр эрхлэж байгаа хүүхдийн тоог бууруулах төсөл хэрэгжих шатандаа явж байна.

-Таныхаар гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?
-Гэр бүлийн аз жаргал гэдэг нь сэтгэл дүүрэн тэмүүлэлтэй. Бие биенээ хүндэтгэсэн, хайрласан хэвээрээ байгаа айл өрхийг хэлэх болов уу. Өнөөдөр нийгэмд ядуу гэр бүлийг аз жаргалгүй гэж ойлгодог. Гэтэл тийм биш. Гэр бүлийн аз жаргал гэж бие биедээ хандах сэтгэлд оршдог. Анх уулзаж учрахад бие биеэ гэсэн сэтгэл байдаг шүу дээ. Тэр үед мөнгө, унаа тэрэг гээд материаллаг зүйл огт санаанд орохгүй. Харин амьдралын явцдаа бий болгодог. Харин өнөөгийн зарим залуучууд ийм зүйлийг илүү шүтээд сэтгэлээ хоосруулчихсан юм шиг санагддаг. Сэтгэлээ өдөр бүр усалж, ханиа урамшуулж, хамтдаа байгаагаа мэдэрч чадвал гэр бүл аз жаргалтай байна. Бас байгаа зүйлдээ сэтгэл дүүрэн байх хэрэгтэй болов уу. Бүх гэр бүл аз жаргалтай байвал нийгмийн хөгжил асар хурдасна.

-Удахгүй “Хүүхдийн эрх”-ийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Танай байгууллага ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Манайхан хүүхдийн баяр гэж хэлээд заншчихсан байна, Энэ өдөр маань “Хүүхдийн эрхийг хамгаалах” өдөр. Нэг жилийн нэг өдөр ч гэсэн хүүхдүүд маань эрхээ эдэлж чадаж байна уу гэдгийг ярьж хэлэх учиртай. Тэгэхдээ нэг өдөр хүч хүрэхгүй л дээ. Энэ өдрийг тохиолдуулаад нийслэл, дүүрэг өөр өөрийн гэсэн хетөлбөреер баяраа хийхээр болсон. Манай газрын зүгээс эрх нь хангагдаж чадахгүй байгаа хүүхдуүд дээр очиж дуу хоолойг нь сонсох арга хэмжээг хийдэг. Энэ сарын 22-ноос эхлээд цуврал арга хэмжээнуүд явагдаж эхэлнэ. Заримаас нь дурдвал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд өдөрлөг зохион байгууллаа. Мөн энэ сарын 28-ны өдөр / өнөөдөр/ хедөлмер эрхэлдэг хүүхдүүдийн дунд өдөрлөг зохион байгуулна. Тус өдөрлөгөөр 14 наснаас дээш хүүхдүүдийг мэргэжлийн чиг баримжаатай болгох тал дээр хэд хэдэн газруудаар аялал хийнэ.

 

М.ЯНЖИНЛХАМ /НИЙСЛЭЛ ТАЙМС/чехлы на айфон 5sexiest escorts


Хүүхдэд сэтгэлзүйн зөвөлгөө өгдөг газрын нэр төрлийг олшруулах шаардлагатай байгаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.