Хүн сайн сайхан амьдрахад найз нөхөд маш их нөлөөлдөг. Нээрээ л том том мөрөөдөл ярьдаг хүмүүс найзууд, том том юм бүтээчихсэн хүмүүс ихэнхдээ найзууд байдаг. Тиймээс заавал өөдрөг үзэлтэй, хийсэн бүтээсэн зүйлтэй, цаашид хийх бодит төлөвлөгөөтэй, муу зуршилгүй хүмүүстэй найзалж нөхөрлөх хэрэгтэй. Яагаад гэвэл тэднээс суралцах юм маш их байдаг. Амжилтанд хүрэхийг хүссэн хун бүр заавал өөрөөсөө дээгүүр орлоготой, амьжиргаатай хүнтэй нөхөрлө гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.
Амьдрал дорой хүмүүс олон муу зуршил, зан чанаруудтай байдаг. Тэдний залхуу, хэт зугаа цэнгэл хөөсөн өвчин танд халдах аюултай. Ийм хүмүүс ходоодны, эдийн болон бэлгийн доод хүслүүдээ гүйцэлдүүлж, өдөр хоногийг өнгөрөөж явдаг.
Тэгвэл амьжиргаа сайтай хүмүүс унших будлах, ямар нэгэн юм бүтээн босгох, зөв сайхан амарч наадах зэрэг дээд хүслээ хийж явдаг. Хүн ер нь өөрийгөө найзуудтайгаа их харьцуулж жишдэг. Хэрвээ та муу найзуудтай бол тэднийгээ хараад би ч эдний дэргэд гайгүй амьдарч байгаа юм байна гэж бодоод амьдрал, ажилд ахиц гарахгүй байх аюултай. 21 -р зуунд хүн төрөлхтөн юу хэрэглэж, юу эдэлж амьдарч батлана түүнийг та хүс. Хүн бур өдөр тутам ажил, амьдралдаа ахиц дэвшил гаргахгүй бол хувь xүн улс оронтойгоо улам ядуурах болно.
Муу найз нөхөд өөрийнхөө тухай ярьсан ч, бусдын тухай ярьсан ч, танд зөвлөсөн ч үргэлж сэтгэл санаа үймүүлсэн, болохгүй бүтэхгүй гэж ярьж хэлж байдаг. Тэгвэл сайн найз нөхөд үргэлж хүнийг сэтгэл өргөсөн өөдрөг зүйл ярьж эерэг энерги өгдөг сайн талтай. Сайн найз нөхөдтэй хүн бол тэднээс маш их үлгэр жишээ авдаг. Тэр хэрээр амьдралдаа ахиц гаргаж амьжиргаагаа дээшлүүлдэг. Амьжиргаа дээшлэх бүрт хүний сэтгэл санаа өргөгдөж байдаг.