Та хүүхдээ яаж аргаддаг вэ?


Хүүхэд гүйж яваад унахад нь аргадаад үнсэхээсээ илүү “-замаа хараач, хэлээгүй юу би, за за бос, өөрөө унаад уйлдаггүй юм”гэх мэт зандрангуй буруутгах нь олонтаа.
Хүүхэд уйтгартай , сэтгэл дундуур үед нь тайвшрууулан ярилцаж, тэврэн үнсэж аль болох анхаарлыг нь өөр зүйл рүү татахыг хичээ.

Зарим тохиолдолд сүртэй юм болоогүй, шаардлагагүй байсан ч шарх сорви, өвдсөн газар нь үлээж үнсэж, эм тос түрхэн, боолт наалт хийн харамсалтай байгаагаа илэрхийл.

Хүүхдийнхээ оронд өөрийгөө тавиад үз,Санамсаргүй гараа зүсэх, хальтраад унахад таныг буруутгаад загнах эсвэл тань руу сандран гүйн ирж тайвшруулах… алийг нь та хүсэх вэ?Хүүхэд ч үүнтэй адил тэрхэн мөчид сандран хүнээр аргадуулахыг хүснэ.

Тайвширч, бүх юм болоод өнгөрсний дараа та түүнд бурууг нь зөвөөр ойлгуулах нь чухал.”- Би чамд хэлсэн биз дээ.шал нойтон байгаа халтирваа гээд байхад …” хэмээн зандрахын оронд энгийн байдлаар”- дээр Боогий нойтүн шалан дээр хальтраад хөлөө гэмтээсэн, болгоомжтой байхгүй бол аюултай”
гэх мэт жишээ татахад хүүхэд “- аан яг над шиг юм болсон байна, дараа анхааралтай байх хэрэгтэй” хэмээн өөрөө дүгнэлт хийж, хүлээж авах нь арай өөр.

Зарим хүүхэд унаад ч юм уу ямар нэг юм болоход эхлээд таныг ямар үйлдэл хийхийг хүлээдэг. Та сандраад уулга алдаад гүйвэл дагаад сандраад ч юм уу эрхлээд ч юмуу уйлдаг нэгэн байхад хэр баргийн юмыг тоолгүй өөрөө босоод өвдгөө гөвөөд гүйх нэгэн ч бий. аль ч тохиолдолд та сандралгүй ажигла.зайлшгүй гэж үзсэн тохиолдолд загнаж зандралгүй түүнийг зөв аргадаж байгаарай.

чехлы для айфон 6dubai escort services


Та хүүхдээ яаж аргаддаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , , , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.