С.Лорен: Хvvхэд насны минь айдас өлсгөлөн байв

“-Миний хvvхэд насанд айдас мєнхийн дагуул байсан. Тэр нь юм идэхгvй байх, сургуулийнхан маань шоолж инээлдэх, бутаж хvvхэд гэж гадуурхах гээд… Гэхдээ хамгийн том айдас нь дайснууд бидний дээрээс бємбєг шидэх болов уу гэдгийг цаг vргэлж боддог байв. Нєгєєтэйгvvр vеийнхнийхээ нэгэн адил хvчирхийлэлд єртчих бий дээ гэж тvгшдэг байсан. Гэхдээ энэ асуудлыг арай том болж ухаан орсон хойноо боддог болж эхэлсэн л дээ. Эцэг эх нь гэр бvлээрээ турж vхэхгvйн тулд насанд хvрээгvй охидоо мєнгєтэй эсвэл хоолтой хэн нэгэнд хоногоор эдлvvлэх нь энvvхэнд. Тэд vvнийгээ гэр бvлээ аврахын тулд хийсэн гэж тайлбарладаг. Зарим тохиолдолд банди нарыг золигт гаргана шvv дээ.Vнэхээр айхгvй байхын аргагvй”

85864

Шиколонегийн гэр бvлд хvvхдийн ор гэж байдаггvй байв. Тэд бvгд ээжийнхээ орон дээр хамтдаа унтана. Гэр бvл vдэш орондоо эрт ороод шєнє хоол идэж байна гэж зvvдлэхийг бие биендээ ерєєнє. Хvvхдvvдийн тоглоом бvгд алга болсон. Гэхдээ vрэгдэж алга болоогvй ээ. Тэд єлсєхийг эрхэнд арьсан тоглоомуудаа тємстэй холин чанаж идсээр дуусгажээ. Софи охин зургаан нас хvрлээ. Гэхдээ дайн дуусаагvй л байлаа… Дайны хар мєр тэдний гэр бvлийг єлсгєж дааруулаад зогсохгvй нэгэн аймшигт хар мєрийг vлдээжээ. Учир нь нэгэн vдэш ээжийнхээ хамт идэх хоол эрж явсан эгч Мария нь германы цэргvvдэд зэрлэгээр хvчирхийлvvлжээ. Ээжийг нь бас… Тvvнийг амь насаа алдахын даваан дээр эмнэлэгт хvргэж туслам vзvvлэн аварсан хэдий ч Мария насан туршдаа хvнтэй гэрлэлгvй, сэтгэл санааны гvн хямралд байсаар 33 насандаа хорвоог орхисон билээ. /Энэ бол Софигийн амьдралдаа vзсэн хамгийн эмгэнэлт бас зэрлэг балмад явдал бєгєєд хожмийн нэгэн єдєр тэрээр энэ талаар єєрийн нэгэн номондоо дурсан байдаг. Мєн нэгэн удаагийн хэвлэлийн бага хурлын vеэр тэр Германы засгийн газар тvvнээс хожимдсон ч гэсэн уучлаалт эрэх ёстой хэмээн мэдэгдэж байжээ. Орч/

Дайн дууслаа. Шиколонегийн гэр бvлийн амьдрал хэвийн байдалдаа орж эхэллээ. Тухайн vедээ хотынхаа хамгийн чадварлаг менежерт тооцогддог байсан Ромильда хэмээх бvсгvй 14 настай Софи охины ирээдvйн карьерыг эхлvvлж єгсєн гэдэг. Ромильда Неапольд анх удаа зохиогдож байсан “Тэнгисийн хатан хаан”/ нэг хvн/, “Тэнгисийн гvнж” /12 бvсгvй/ хэмээн гоо сайхны тэмцээнд охиныг ятган оролцуулж чадсан юм.  Ингэснээр Софи 200 орчим єрсєлдєгчєєс шалгаран 12 гvнжийн нэгд тооцогдож чадсан билээ. Охин Рим орох тасалбарын мєнгєтэй ч болж. Халаасандаа 300-хан лир /35 ам.доллар/-тэй охиноо нийслэлд очиж єєрийн гэсэн авьяас чадвараараа тэндхийн оршин суугчдыг бишрvvлэхийг зєвшєєрєв. Гэтэл жилийн дараа ээж нь  гэнэт бие муудаж нутаг буцах болсноор 16-тай охин их хотод ганцаараа vлдэхээс єєр аргагvй болжээ. Бас л айдас тvгшvvр… Хотын харчуул тухайн vед дайн дєнгєж дууссаныг далимдуулан хулгай дээрэм хийх, хvчирхийлэл vйлдэх, залилан мэхлэх гээд гэмт хэргийг ихээр vйлдэх болсон байв. Vvнтэй холбоотой Ёофи охины амьдарч байсан ядуусын дvvрэг vндсэндээ гэмт хэргийн vvр уурхай болоод байлаа. Гудамжны биеэ vнэлэгчид єдрєєс єдєрт нэмэгдэн, охид бvсгvйчvvдийг хулгайлах явдал ч газар авав. Нэг удаа Софи ажил олохоор хотын захын нэгэн гудамжаар зар сонирхож явахад нь зуучлагч гэх эр тvvндєндєр цалин бvхий ажил хийхийг санал болгожээ.  Охин ч чухам юу болохыг нь сонирхож. Гэвч тэр ажил нь єндєр vнээр биеэ vнэлэх явдал байжээ. Софи мэдсэн даруйдаа татгалзсан боловч зандалчин эрс тvvнийг золтой хvчиндчихээгvй байна.

“-Тэр єдрийг би хэзээ ч мартдаггvй. Харанхуй гудамж, нурсан балгас… Би татгалзлаа гэдгээ хэлчихээд эргээд явах гэтэл тэд одоо хожимдсон гэнгvvтээ над руу дайрсан. Хутга ч харагдаж байлаа. Ингээд бvх зvйл єнгєрєх ёстой юм байхдаа гэж бодоод  зугатаалаа. Гэтэл харин аз болоход тэндхийн нэгэн vйлдвэрийн ажилчид тараад гудамжаар бєєнєєрєє ороод ирсэн. Амь аврагдлаа. Цагдаа нар дахин ингэж ганцаараа явахгvй байхыг сануулав. Ээжийг итрэхэд нь би зєндєє vйлж билээ. Хэрвээ тэд яасан бол… За даа, энэ талаар дахин дурсаад ч яахав. “Ponti And Me” номноос…/

 

Ф.Синатра тvvнд сэтгэлээ илэрхийлэн “Роллс Ройс” бэлэглэв

Удахгvй Софи ажил оллоо. Тэрээр нэгэн загварын сэтгvvлд зургаа авахуулдаг болов.  Хэд хэдэн удаа зураг нь нийтлэгдсний тєлєє тэрээр гонорар гэж 200 ам.долларыг анх удаа гартаа барьж vзжээ. Нэгэн vдэш Софи найз охины хамтаар “Мисс Рим”-ийн тэмцээн болж байгаа шєнийн клубт иржээ. Гэтэл тэрхvv тэмцээнийг зохион байгуулж байсан, шvvгчдийн бvрэлдэхvvний гишvvн, нэртэй продюсер Карло Понти залуухан, дур булаам бvсгvйг анзаарчээ. Понти бvсгvйд тэмцээнд оролцох саналыг тавьсан бєгєєд тєгсгєлийн шатны шалгаруулалтаар Софи хоёрдугаарт байрт шалгарсан нь санаандгvй явдал баєйлаа. Тэмцээний дараа продюсер залуу бvсгvйг кино урлагт хvч vзэхийг хvссэн байна. Гэтэл анхны кинопробууд амжилтгvй болжээ. Гэрэл зурагчид болон кино зураглаачид нэгэн дуугаар ирээдvйн гоо сайхны дагиныг элдвээр шvvмжилж гарчээ. “-Дэндvv єндєр, урт хамартай,  зузаан уруултай” гээд л… Фотогеничний биш хэмээн “голж” гарав. Гэхдээ Понти тvvнд хєнгєн хэлбэрийн хэд хэдэн гоо сайхны мэс засал хийлгэснээр хэзээч давтагдашгvй дvр тєрхтэй болсон Софи кино урлагийн харгис салбарт хvч тvрэн орж ирэв. 1950-иад оны дунд vе гэхэд тэр Италийн хамгийн алдартай секс-симбол болоод байлаа.

1953 оноос Лазарро нэрээ єєрчлєн Лорен болоод байсан бvсгvй Витторио Де Сикагийн “Алтан Неаполь” кинонд амжтилтта йтоглон жvжигчний карьераа эхлvvлснийхээ дараа Холливудыг єєртєє нээжээ. Америкийн кино-продюсерууд тvvнийг ихэд халуун дотноор хvлээн авсан бєгєєд нэгхэн сарын дараа гэхэд алдарт Керри Грант, Фрэнк Синарта нарын хамт “Бахдал ба Vзэн ядалт” гэсэн кинонд тоглуулж эхэлсэн гэдэг.

“-Би хамт тоглох хvмvvсийнхээ нэрийг сонсоод ухаан алдах шахсан. Салгалаад л. Тэд миний амьд шvтээнvvд шvv дээ. Бvр багадаа тэдэнд унтаж байна гэж зvvдэлдэг байлаа байлаа шvv дээ. Би “єчvvхэн Софи Шиколоне” тэрхvv хоёр амьд домогтой нэг дор гээд бод доо. Киноны дараа олон охид бvсгvйчvvдээс захидал ирсэн. Гэхдээ тэдний ихэнх нь уурласан, атаархсан єнгє аястай зvйлсийг бичсэн байлаа”

Тэр дvрд тоглосных нь тєлєє Софид 200.000 ам.долларын гонорар єгчээ. Зураг авлтын vеэр олныг гайхшруулсан нэгэн зvйл ажиглагдсан нь бvсгvй Фрэнк Синатратай болздог болжээ. Синтрагийн эхнэр Нэнси ч сvvлдээ тэдний харьцааны талаар мэдэх болсон тєдийгvй Америк даяараа тэр хоёрын скандал фактыг сонирхож эхэллээ. Синатра Саудын Арабад болсон азийн урлагийнхны нэгэн хvлээн авалт, уулзалтанд оролцож ирээд гэртээ ч харилгvй шууд Софигийн хаусыг зорьсон гэх факзт байдаг. Тэнд хоёр хоногийг халуухан итали бvсгvйн євєрт жаргалтай єнгєрvvлсэн тэрээр Аризона дахь эдлэндээ ирэхэд нь бараг хэдэн зуун сэтгvvлч, гэрэл зурагчид эхнэрээс нь тvрvvлэн угтан авчээ. Тэр тайлбар хийлээ. “-Миний хувьд єнгєрсєн хугацаанд сайн аав, сайхан хань байсаар ирсэн. Одооч тийм. Гэхдээ Софи бид хоёрын энэ “тэнэглэлээс” болон гэр бvл маань эвгvй байдалд орох ёсгvйг мэдэж байна. Нэнси ч vvнийг хамгийн тvрvvнд ойлгох болов уу гэж найдаж байна. тэр бvсгvйгш та бvхэн буруутган бас гадуурхах хэрэггvй болов уу” хэмээн сэтгvvлчдэд хэдхэн єгvvлбэр хэлснээр тэр иудаагийн уулзалт єндєрлєсєн юм. Ингэхдээ тэр Софид хамгийн сvvлийн vеийн загварын “Роллс-Ройс” нууцаар бэлэглэсэн талаарх сэтгvvлчийн асуултанд хариу єгєєгvй ажээ.

Понти тvvнээс 22 ах ч яг л жаахан хvvхэд шиг эрхэлдэг байв.

Уг хэрэг явдлын дараагаар Софиг Керри Гранттай “явалдаж байна, бvр гэрлэх саналыг Керри гаргасан хэмээн хэвлэлээр ширvvхэн шуугиад авав. Керри Грантад Мальтад амарч байхдаа тvvнээс гэрлэх талаар саналыг нь асуужээ. Аз болоход амьрал дээрээ Грант Софитой гэрлоэж чадаагvй ч 1962 онд “Усан дээрх байшин” кинонд эхнэр нєхєр болон тоглох боломж тvvнд тохиожээ. Тэд киноны туршид 13 удаа vнсэлцэж, хоёр удаа  секс хийж байгаагаар гардаг.

Хэдийгээр єєр эрстэй нэр холбогдоод байсан ч бvсгvйн сэтгэлд нэг л хvнийг хайрлаж чадна гэсэн  мэдрэмж чанга хадаастай байжээ. Тэр бол єєрийн хамтран зvтгэгч, ивээн тэтгэгч нь болох Карло Понти байлаа. Гэхдээ Софи тvvнтэй хамт амьдрах нь битгий хэл чєлєєтэй уулзаж учирахад ч хvнд байсан юм. учир нь Понти гэр бvлтэй байсан явдал. Тиймээс ч єнгєрсєн хугацаанд тэд зєвхєн ажил хэргийн эсвэл найз нєхрийн хvрээнд л харьцаж хамтран ажилласаар иржээ. Гэвч хэсэг хугацааны дараа Понтигийн эхнэр байдлыг ойлгосноор нєхєртєє гэр бvлээ цуцлуулах зєвшєєрлийг олгов. Гэхдээ гэр бvл салалтын шvvх хурал маш ээдрээтэй байдалд болж єнгєрсєн бєгєєд хєрєнгєє хамгаалж vлдэхийн тулд Понти бvр хэд хэдэн ємгєєлєгч хєлсєлж авах шаардлага гарсан байна. Ингээд “тулааны” тєгсгєлд тэд гэрлэлээ. Гэтэл Италид дахин гэрлэлт тухайн vед маш хатуу хяналт шахалтан дор хийгддэг байсан тул Понтиг 1963 онд хууль бус гэрлэсэн хэмээн шvvхээс буруутгажээ. Ингэснээр Понти Францын иргэн болохоор 1964 онд Парист иржээ. Ийнхvv тэр олон бэрхшээлийг даван туулсны эцэст 1966.04.06-нд хурим Францын нэгэн сvмд болж тансаг гээчийн хvлээн авалт хийсэн байна.

Амьдал эхэндээ халуухан л байлаа. Понти найз нєхєддєє итали халуухан бvсгvйн сексийн тачаал, дур хvсэл єдєєх чадвар, эрч хvч хайр халамжийн талаар ам алдан ярина. Софи ч єєрєєсєє олон ах нєхрєєсєє нєгєє ажлын талаарх багагvй зvйлийг мэдэж, сурч авсанаа хожим нуулгvй ярьсан байдаг. 1968.10.28-нд тэдний удаан хvсэн хvлээсэн анхны хvv хорвоод мэндэлжээ. 1973 онд удаах хvv Эдуардо тєрєв.  Гэтэл аз жаргал удаан vргэлжилсэнгvй 1977.02.08-нд Италийн цагдаагийнхан Понтиг татвараас зайлсхийсэн, улсын ємч хєрєнгє vрэгдvvлсэн гэх хэргээр буруутган бvр баривчлах ордер хvртэл vйлджээ. Лореныг тvvний хамтрагчид тооцсон байна.  Ингэтэл 1979 онд шvvх Понтид дєрвєн хорих ял оноож 22 сая лирээр торгох шийдвэр гаргасан бол Лорены хэргийг хэрэгсэхгvй болгожээ.  Хэдийгээр тэрээр хоёр жил ял эдэлж гарсан бєгєєд  бvр 1987 онд  л цагаатгасан гэдэг. Харамсалтай нь Лорен тус хэргээс зугатаж чадаагvй бєгєєд тэрээр 1982 онд татвар тєлєхєєс зайлсхийсэн гэгдэж 30 хоног торны цаана суугаад гарсан билээ. Харин Понтигийн хувьд эхнэрээ шоронгоос гараад хоёр сар болсны дараа урьдны нууц амраг болох Английн залуу жvжигчин Корландо Сандристай гэрлэжээ.

“-Би Понтиг насан тууршдаа хайрласан. Одоо ч тэр. Гэвч тvvний мєнгє угааж байсан арчаагvй луйвар, хvvхнvvдэд хэдэн саяар нь зарцуулж байсан, ар гэртээ байнга их хэмжээний мєнгє надаас нуун  гуйвуулдаг байсан гээд олон тэнэглэлийг нь хэзээ ч уучлахгvй. Тэр одоо хєрснєєс арчигсантай адил. Тvvнтэй холбоотой ном бичиж байсандаа би их харамсдаг. Хамаг залуу нас, охин бие хvртэл би тvvнд зориулсан. Гэтэл тэр надад иймэрхvv л бэлэг барьсан юм даа. ”

Р.Слава

www.miss.mnakvaloothai escorts uk


С.Лорен: Хvvхэд насны минь айдас өлсгөлөн байв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.