Ганц бие эрчүүд яагаад эхнэр авдаггүй вэ?

Сэтгэл зүйн хэллэгээр бол 25-аас дээш насны гэрлээгүй, ижил хүйстэнтэйгээ хамтран амьдардаггүй эр хүнийг ганц бие гэдэг. Эр хүний амьдралд гурван эмэгтэй байдаг гэдэг. Энэ нь мэдээж хайртай эмэгтэй, гэр бүл болох эмэгтэй, ээж нь. Харин ганц бие эрчүүд яагаад эхнэр авдаггүй вэ? Судалгаагаар дараах хүчин зүйлтэй холбоотой хэмээн үзсэн байна.
men8
Үүнд:
-Эрх чөлөөгөө алдахаас эмээдэг: Эмэгтэйчүүд хуримын дараа л зангаа хувиргадаг гэж тэд үздэг байна.

-Ээжтэйгээ адил эмэгтэйг хайдаг: Ээжтэйгээ өссөн эрчүүд нилээд шилэмтгий, голомтгой зантай байдаг. Хэрэв ээж нь нилээд захирангуй ширүүн дориун эмэгтэй байсан бол тэр ээжийнхээ зааврын дагуу явах нь олонтаа. Ганц бие эрчүүд амьдралд эерэг, сөрөг гэсэн хоёр байдлаар ханддаг.

Тухайлбал:
Эерэг тал: Мөнгөө зөв зарцуулж сурсан байдаг. Албан тушаал ахих магадлалтай. Эрдэм шинжилгээний ажил ч юмуу ямар нэг дорвитой бүтээл туурвих таатай боломж бүрдсэн байдаг. Ганц бие эрчүүдэд хэн ч хатуу чанга шаардлага тавихгүй, бас хардаж сэрдэхгүй болохоор сэтгэл амар тайван амьдардаг.

Сөрөг тал: Гадна талаас нь харахад ганц бие эрчүүдийн бүх юм маш сайн байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг ч амьдрал нь гандуу гундуу байдаг. Учир нь тэд хайр халамжаар дутагдаж үүнээсээ болж эмх цэгцгүй амьдардаг.

Мөнгөө зөв зарцуулж сурсан ч түүнээсээ таашаал авдаггүй. Сэтгэл гутралд амархан автдаг. Бэлгийн замбараагүй харьцаанд орох хандлагатай байдаг. Ганц бие эрчүүдийн дэндүү их эрх чөлөө нь эцэстээ тэдэнд төвөгтэй мэт санагдах нь бий. Тэд өвчлөмтгий, урт насалдаггүй нь судалгаагаар тогтоогдсон болно.чехол для ipaddubai massage service


Ганц бие эрчүүд яагаад эхнэр авдаггүй вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.