Эрэгтэй, эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэн бүхэлдээ эсрэг тэсрэг. Тухайлбал: эрэгтэйчүүдэд нь шодой, эмэгтэйчүүдэд нь үтрээ байдаг гэж олон хүмүүс ойлгодог байна
. Гэвч ингэж үндсээр сөргүүлэн тавих нь тийм ч зөв биш юм. Бэлэг эрхтэнүүд нь ургийн эд эсүүдийн нэг бөөгнөрөлөөс урган гарч ирдэг. Хэвлийд байх эхний 6 долоо хоногт эдгээр эд эсүүд нь ив ижилхэн хөгжиж байдаг. Ойролцоогоор 6-7 дахь долоо хоног дээрээ хромсомын бүрдлээсээ хамаарч эд эсүүд ялгаатай болж эхэлдэг. Нэг хэсэг эд эс нь клитор буюу шодойг, нөгөө хэсэг нь бэлэг эрхтэний уруул буюу хуухнагийг үүсгэж эхэлдэг байна. Ийм маягаар физилогийн хувьд эрэгтэй ба эмэгтэй бэлэг эрхтэн нь нэг “тест”-ээр хийгдэж, ижилдүү маягаар ажилладаг байна.
Эрэгтэй эмэгтэйтэйчүүдийн уураг тархи ялгаатай
Хэрэв бидний зан араншин, биологт гүн улбаатай ялгаа байдаг бол тэр нь тархинд л байдаг байх. Бэлэг эрхтэнүүд нэг эд эсүүдээс гардаг боловч эцсийн эцэст өөр өөр харагддаг, ийм болохоор тархины тухай юу ч гэж хэлэх билээ.
Бидний тархи их бага хэмжээгээр адилхан шүү дээ. Эрэгтэй хүний тархи эмэгтэйчүүдийнхийг бодвол яльгүй том, эмэгтэй хүнийх эрэгтэйчүүдийнхийг бодвол өсөлт нь эрт зогсдог. Гагцхүү эрүүл тархины хувьд хэмжээ ямар ч ач холбогдолгүй. Хүний уураг тархины долгиолон тахирласан тогтоцын багаахан зайд “шулуун хуниас” гэж нэрлэгддэг хэсэг байдаг. Түүний ач холбогдлын тухай мэдээллүүд байх хэрэгтэй. Эрэгтэй эмэгтэйчүүдийн тархины хооронд үүнээс өөр ялгагдах зүйл байдаггүй. Энэ ялгааг бид яаж ашиглах нь тусдаа асуудал болов уу.
Бидний гормон өөр өөр
Эрэгтэйчүүдэд тестостерон, эмэгтэйчүүдэд эстроген гэсэн өөр өөр гормон байдаг гэж олон хүн үздэг. Тэгвэл үнэн хэрэгтээ эрэгтэй эмэгтэйчүүд ижилхэн гормонтой байдаг ба эрэгтэйнх ийм эмэгтэйнх нь тийм гэж байдаггүй. Эрэгтэй эмэгтэйчүүд тулаанд орохдоо эсвэл спорт тоглоомд автагдахаараа тестостероны урсгалыг хүлээж авдаг байна. Шинэ төрсөн хүүхдийг гар дээрээ авахдаа эрэгтэй эмэгтэйчүүдэд окситоцин болон пролактин үүсдэг байна. Эдгээр гормонууд эрэгтэй эмэгтэйчүүдийн бие эрхтэнд үйлчлэх түвшингээрээ ялгаатай байдаг ба хүйс хоорондын ялгаанаас ч илүү үүрэгтэй байх нь бас бий.
Эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ илүү түрэмгий
Юуг бид түрэмгий гэж үзэхээс хамаг зүйл шалтгаална. Эрэгтэй эмэгтэйчүүд уурлаж бухимдах болон түрэмгийлэх ерөнхий илэрлээрээ хоорондоо ялгагддагүй ч эрэгтэйчүүд биеийн түрэмгийллийг илүүтэй хэрэглэдэг.
Энэ хоёр хүйснийхэн бие биеэ түрэмгийлэх нь ямар нэг байдлаар адилавтар боловч эрчүүд нь гол төлөв биеэр илүү том бас илүү хүчтэй байдаг. Эрэгтэйчүүд нь байгалаас заяасан байдлаараа эмэгтэйчүүдийг бодвол илүү түрэмгий биш ч гэсэн биеэр түрэмгийлэхийг илүүтэй хэрэглэдэг байна.
Эмэгтэйчүүд байгалиас заяасан сайн эх
Эрэгтэйчүүдээс ялгаатай нь эмэгтэйчүүд хүүхэд төрүүлж, хөхөөрөө хооллодог. Гэхдээ хүчтэй ба сул хүйстнүүдийн төлөөллүүд нялхаст үзүүлэх гормоныхоо реакцаар ижил байдаг. Нялхас бусдаас аврал, тусламж эрсэн байдалтай харагддаг ба хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх хэрэгтэйг бид мэднэ.
Хүний бие организм ба оюун ухаан нь хүйснээс үл хамааран эцэг эх болох чадвартай байдаг ба эрэгтэй, эмэгтэйчүүд нь дараагийнхаа үеийг өсгөж бойжуулахад туслах үүрэг хүлээх болдог. Ийм учраас хүйс нь хэн нэгэн хүн автоматаар сайн эцэг эх болохыг заадаггүй.
Эрчүүдэд эмэгтэйчүүдийг бодвол секс илүү хэрэгтэй
Ийм дүгнэлтийг ихэнх хүмүүс хийдэг л дээ. Гэсэн ч судлаачид яг юу болж байдгийг судлаад эрэгтэй эмэгтэйчүүд нь бүхий л амьдралынхаа туршид ижил тоогоор секс хийдгийг илрүүлжээ. Гэвч сексийн сонирхолд ялгаа нь байдаг аж. Жишээ нь нөхөрт гарсан эмэгтэйчүүд цаг хугацаа урсан өнгөрөхийн хирээр нөхрүүдтэйгээ секс хийхийг багаар сонирхох болдог бол залуу нөхрүүд нь шалиг завхай порно үзэх замаар дур хүслээ бадраадаг гэнэ. Энэ нь биологийн ялгаа мөн үү? Сексийн талаар олон зүйлийг мэдэх хэрэгтэй нь мэдээж боловч хүйсийг нь биш хүн хүний ялгааны талаар мэдэх хэрэгтэй юм.
Эмэгтэйчүүдэд эрчүүдийг бодвол харилцаа илүү хэрэгтэй
Өөр хүйстнүүдийн аль алиных нь бие эрхтэн хэн хэн хэнийхээ тэмүүлэл, хүслийг бий болгоход нэг ижил үйлчилж байдаг. Гэвч эрчүүд нь эмэгтэйчүүдээ бодвол амьдралынхаа туршид илүү олон түншлэгчтэй байхыг хүсч байдгийг санал асуулга харуулж байна. Гэсэн хэдий ч эрэгтэй, эмэгтэйчүүдийн дундаж хариултыг үл анзааран дундаж утгаар авч үзэх юм бол /нилээд олон асуултын жинхэнэ дундаж/ эрэгтэй эмэгтэйчүүд хоорондоо тун ч төстэй гэнэ. Эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүд зүгээр л маш их тоо хэлээд байгаа нь тооны дунджийг өсгөөд байна л даа. Үнэн хэрэг дээрээ хоёр хүйсийн төлөөлөл бие биетэйгээ сексийн болон сэтгэл хөдлөлийн тал бүрийн харилцаанд орохыг хүсч байдаг. Дахиад л хүйсийн гэхээсээ хувь хүний ялгаа илүү бодитой байдаг нь харагдаж байна.