Дива нарын нэг болох дуучин Ж.Алтанцэцэгийг урлагийн халуун тогоооноо олон жил уран бүтээлээ туурвиж яваа чадалтай уран бүтээлчдийн нэг хэмээн олон түмэн үнэлдэг.
Дуучин маань өнгөрсөн дөрөвдүгээр сард солонгос улсад нярайлж 3.1 кг охинтой болсон билээ. Ингээд дуучин бүсгүй маань хоёр охин, нэг хүүтэй боллоо. Түүний том охин С.Номин-Эрдэнэ ээжийнхээ авьяасыг өвлөж авсан тэрээр хоёр дуугаа дүрсжүүлээд авсан. “Би хүүхэлдэй”, “Урт наслаараа ээжээ” дуунуудаа цацаад эхэлсэн.
Дуучин Ж.Алтанцэцэг охиныхоо дууны талаар өөрийн цахим хуудаснаа “Миний охин эхний дууны клипэнд дээрээ шүд нь зүгээр байсан 2 дахь клипны зурагт орохоос өмнө 2 шүд нь уначихсан. “Урт наслаарай ээжээ” дууны клипээ үзэх их дургүй. Уг нь дахиад хоёр клипны зураг авахуулах байсан юм зурганд орохгүй гээд уурлаад байна” хэмээн бичжээ. Мөн тэрээр гурван хүүхэдтэйгээ авахуулсан зургаа нийтэлж “Миний гурван эрдэнэ” хэмээн бичжээ.
undesten