Номин буюу тайзны Наомин хэмээх нэрээрээ танигдаж буй залуу уран бүтээлчийг уншигчдадаа танилцуулж, байна. Тэрбээр ХБК-ийг мэргэжлийн дуулаачаар төгссөн бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн Итали улсын Милан хотод мэргэжлийн дуурийн дуулаачаар суралцаж байгаа ч эх орондоо уран бүтээлээ эхлүүлж амжсан нэгэн юм. Наомин поп арт, этник чиглэлээр дуулдаг, хөгжмийн мэдрэмжийг өндрөөр үнэлж, таашаадаг үзэгч, сонсогчдод өөрийн дуу хөгжмөө зориулахыг зорьж буй.
Наомин хөгжмийн зохиолч, продюссер Окигийн “Нэгүн” студитэй хамтран ажиллаж байна. Түуний “Мөнх” хэмээх дуу нь эхийн тухай дуу бөгөөд бидний үргэлж сонсч ирсэн ээжийн тухай дуунуудаас хэлбэр, хийцийн хувьд ондоо ч аялгууны хувьд монгол. Тэр ч утгаар тус дуунд симфони оркестр, ардын хөгжмийг орчин үеийн дуугаралттай хослуулан бүтээж, хөгжмийн дуугаралт, найруулгыг шинэлэг хэлбэрээр бүтээснээр онцлог бөгөөд хэвшмэл дуунуудаас өөр болж чаджээ.
Дууны хөгжмийг Оки зохиож, шүлгийг нь ZZ бичсэн. Харин клипийг “2В” студийнхэн хийж гүйцэтгэжээ. Дашрамд сонирхуулахад Наомин нь чадварлаг кино зураглаач Д.Ангарагийн дүү.
Г.САНЧИР /ӨДРИЙН ШУУДАН/