Алдарт Дэвид Бекхэмийн хүү Бруклин жүжигчин Хлоя Морецтэй үерхэж байна. Сануулахад, Бруклин ердөө 15 настай бол Хлоя 17-той билээ. “Зуны 500 өдөр” киноны од Хлоя саяхан Канны кино наадамд оролцоод ирсэн билээ. Ирээд л шууд болзоонд гүйж байгаад ийнхүү папарациудын дуранд өртсөн аж. Бруклин, Хлоя хоёр бүтэн өдөржингөө Санта-Моникагийн эрэг дагуу лонгбордаар гулгахын зэрэгцээ сэтгэлээ нээн ярилцаж, ундаа ууцгааж байлаа.