Гал тахих ёс

Гал тахих ёс

Монголчууд гал голомтоо хаан эцэг, хатан эхийн голомтыг таслуузай хэмээн эрхэмлэдэг. Голомт гэдэг нь “ гал голомт” гэсэн утгатай. Гал ариуны, мөнх тэнгэрийн бэлгэдэл. Монголчууд гадны хүнийг хүлээж авахдаа хоёр галын хоорондуур оруулдаг байсан ба эдүгээ ч хүн нутаглуулагсад болон уналга, ачлагыг нь мөн ингэж ариулдаг заншил хэвээр байна. Голомт гэдэг бол нэг овог юм уу нэгэн удам угсааны залгамжийг хэлдэг. 1695-оноос өмнө халх монголчууд хэрээ хушуугүй тотготой, голдуу дөрвөн хасагтай ган тулганд галаа бадраадаг байжээ. Тулганы хаяагаар нь хог тарих, галдаа нохойн баас, шувууны сангас, сонгино, саимсаг, хог, үсний сэв оруулах, мэсээр төнхөх дор явдал,мөр самуурна гэдэг. Гал уруу нулимах, захад мод түлээ хагалах, гал дээгүүр алхахыг цээрлэдэг. Галаа баясган.хүнс гаргаад нуглуур, тогоо нэрээд архи, шар тос, өөх, шинэторго дурдамын өөдсийг дээжлэн өргөдөг. Тэнгэрийг нь ариулахболбол галдаа бор давс өргөдөг. Галын тэнгэр, хоол гурав савхдах, мах гурав огтлоход хүртэл горьддог гэдэг.

Монгол хүн гэрлэхдээ галдаа мөргөдөг, айлын отгон хүү гал голомтоо залгамжилдаг нь их эртний ёс бөлгөө.
Аргалын дөрвөлжийг гал голомтын сан гэж үздэгээс түүн дээр сандайлдагтүй, орой нь заавал түлшээр дүүргэдэг.Галын хайчыг хоймор уруу амыг нь харуулдаггүй. Хар элгийн айлаас гал авах, мөн айлд өгөхийг цээрлэдэг.
Гал тахих ёс бөе мөргөлөөс улбаатай бөгөөд бурханы шашин дэлгэрэхээсурьд галын тэнгэр гэдэг байснаа эдүгээ бурхан гэх нь олширчээ.
Галын бурхан буюу тэнгэрт зориулан: “Сүмбэр уулын төдий идээг, сүн далай төдий ундааг ,сүрт галын бурхан танд өргөе!” гэж галдаа тос, өөх сэлтийг өргөн мөргөдөг заншилтай. Ихэс дээдсийн галыг тахихдаа: Одноос олон малтай болготугай, уулнаас их цагаан өргөөтэй болготугай, төрсөн биеийг маань мөнх жаргаатугай, төр барих нуган хүвүүнтэй болготугай! гэдэг бол ядуусынхыг: Нуурт зогсох олон адуутай болго та, ноён хүнийг дагах хиа хүвүүнтэй болго та, задгай олон хоньтой болго та, зан сайт охидтой болго та!” гэдэг байжээ.

Байнгын тахилга гэж галдаа идээнийхээ дээжийг өргөх ёс. Галын тэнгэр эцэг эхтэйгээ золгохоор үхэр сарын 23- нд өөрийн орноос гараад, 24 – нд эцэг эхийн орноо морилж ирдэг гэснээр их тахилгыг үхэр сарын 23.24 нд л хийдэг. 23 – ны тахилгыг үдшийн гялаанаар, 24-хийгүүрийн цолмонгоортахьдагньтүүнийгуггаж.үдэж буй ёслол юм. Галын тэнгэр зүүн-өмнө зүгт оршдог ба ямаа хөлөглөсөн эцэг эхийн золголттой тэнгэр байдаг гэж сударт үгүүлжээ. Сэтгэлд сэвтэй зүйлийг галдаа ариулж хэрэглэх явдал энд тэндгүй байдаг. Таваас доош настай хүүхэд гал хараад инээдгийг галын тэнгэртэй ярьж байгаа нь тэр гэдэг.

чехлы для iphone 4escort in call


Гал тахих ёс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.