Хүүхдээ шийтгэх нь өөртөө итгэлгүй болгох аюултай

Та бидний бүх үйлдэл хүүхдэд нөлөөлдөг гэдгийг та анхаарах хэрэгтэй. Аав ээжийнхээ харьцааны онцлог, бусад хүмүүсийн хандлага зэрэг өчүүхэн төдий гэмээр зүйлийг хүүхэд тун анхааралтай ажигладаг байна.
super-mom-kisses
Энэ жижигхэн хүүхэд юу ч мэдэхгүй гэж эцэг эхчүүд ханддаг нь тэдний хамгийн том алдаа.

Хүүхэд томчуудын нүүрний хувирал, дуу хоолойны өнгө аяс, хэл алхаа гишгээний өөрчлөлтийг андахгүй.

Эцэг эхээ хүндэтгэх үзэл хүүхдэд удаан жилийн туршид аажмаар төлөвшин бий болдог гэнэ. Хүүхдээ үг дуугүй үгэндээ оруулах гээд байдаг нь маш буруу хүмүүжил юм.

Мөн бага зэргийн алдаа, буруутай үед хүүхдийг шийтгэх гол аргаа болгож бас болохгүй. Хэрэв та хүүхдээ тэгж шийтгэдэг бол өөртөө итгэлгүй, бусдыг дагамтгай, хэт хамааралтай, бие даасан бус төлөвшилтэй хувь хүнийг бий болгож байна гэсэн үг.

Ихэнх аав ээжийн алдаа бол хүүхдийг хэтэрхий дур зоргоор нь байлгаж, хүссэн бүхнийг нь авч өгөх зэргээр эрхлүүлдэг нь туйлын буруу.

Эцэг эх нь түүнд юу болох, болохгүйг багаас нь сургахгүйгээр ингэж хүмүүжүүлснээр хүүхэд хожим хэрэг төвөгт орж ч мэднэ. Хүүхдээ хэт хайрлаж эрхлүүлэх нт амьдралаас тасархай нийгэмтэйгээ харьцах чадваргүй хувь хүн болгох гэмтэй.

Хүүхэдтэй харьцах харьцаа өгсөн хүрээг хамрах тул эцэг эхчүүд өөрсдөө ном их уншиж боловсрох шаардлагатай. Хүүхдийн асуултанд хариулахаас бүү цааргал. Хүүхэдтэйгээ аль болохоор ярьж ойр дотно байвал тэд танаас хол хөндий нэгэн болохгүй.

чехол iphone 4escort japanese dubai


Хүүхдээ шийтгэх нь өөртөө итгэлгүй болгох аюултай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.