Цаасны гинших зөөлхөн чимээ чихнээ чичирхийлж
Цагаан даашинзаа алгуурхан тайлах бүсгүй лугаа
Цаг хугацааны хэлтэрхий дундуур урснам
Цаашаа одсоор бүтэн биегүй
Бүр сэтгэлийн орон зайгүй
Бүглүү дуундаа өөрийгөө хайрланам
Чимээгүй хашгираан зүрхний тэртээгээс
Чиний тухай өгүүлэхүй
Чухамдаа лааны хоргодсон биеийн төдий санагднам
2014.06.02
Ч.МӨНХБАТ