“Sweetymotion” 1997 онд анхны Гран При-гаа хүртэж байжээ

Монголын охидын поп/ R&B хамтлаг Sweetymotion нь Болороо, Сарнай, Сүндэрээ гэсэн гурван гишүүнээс бүрддэг. Үүнээс өмнө хамтлагийн экс гишүүн Солонгоогийн хамт Emotion нэрээрээ ард түмэндээ танил болсон юм. Sweetymotion-ий охидын үерхэл, нөхөрлөл Хөгжим Бүжгийн Коллежид анх элсэн орсон үеэс буюу 7 настайгаас нь эхэлсэн байна.

Сарнай, Болороо хоёр төгөлдөр хуур, Сүндэрээ хийл хөгжимд тус тус шамдан суралцаж байсан ба бага наснаасаа сонсож өссөн Америкийн алдарт рок, поп оддын адил алдартай дуучид болохыг үргэлж мөрөөддөг байжээ. Хичээлийнхээ дараа, мөн амралтын өдрүүдээр цуглан дуулах, орчин үеийн гадаадын хамтлаг дуучидын шинэ дуу хөгжим, хөгжмийн ертөнц дэх шинэ сонин, мэдээ мэдээллүүдийг сонирхон судлах нь тэдний хийх дуртай зүйлс байв. “Энэ бол бидний нөхөрлөлийн “алтан үе” бөгөөд хамтлагийн маань эх үүсвэр байсан” гэж тэд ярьдаг.
1997 оны 4 сард Монголын Залуучуудын Соёлын Төв болон Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын Яамнаас хамтран зохион байгуулсан “Англи дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээнд охид оролцож тэргүүн шагнал Гран При хүртжээ. Энэ тэмцээнд оролцож байх үедээ “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, одоогийн Sweetymotion-ий хамтлагийн ахлагч, хөгжмийн удирдагч Чинбаагийн нүдэнд өртөж, хамтран ажиллаж эхэлсэнээр тэдний уран бүтээлийн жинхэнэ аян эхэлжээ. Чинбаа охидын авъяас чадвар, ирээдүйд анх уулзсан үеэсээ итгэж байсан ба охидын хувьд Чинбаа хөгжилтэй, найрсаг, үнэнч найз мөн хатуухан багш байлаа.
Болороо, Сарнай, Сүндэрээ нар уран бүтээлийн эхний хоёр жилийн турш Чинбаатай өдөр бүр олон цагаар бэлтгэл, сургууль хийдэг байжээ. Энэ нь тэдний хувьд маш их тэвчээр хатуужил сорьсон үе байсан боловч нөр их хөдөлмөр нь дэлхийд үнэлэгдэхүйц чадвартай уран бүтээлчид болоход нь нөлөөлсөн юм. Тун удалгүй 2000 онд Sweetymotion, хамгийн анхны цомог болох “Анхны бороо шөнө ордог” синглээ сонсогчдынхоо гарт хүргэж, тухайн жилдээ Монголын Рок, Поп Хөгжмийн Дээд шагнал гардуулах “Пентатоник” наадмаас “Шилдэг Сингл”-ийг хүртжээ. 2001 онд “Яагаад?” цомгоо гаргасаны 5 дуу нь шилдэг дууны жагсаалтуудыг тэргүүлсэн байна. Мөн тэр ондоо “Яагаад?” цомгоо “Why?” нэртэйгээр англи хэл дээр гаргасан нь Монголын рок, попын хөгжмийн түүхэнд хамгийн анхны англи хэл дээрхи цомог болсон юм. Энэхүү цомгоо сурталчилахаар Европ, Хойд Америк болон Азийн орнуудаар удаа дарааллан аялан тогложээ. Аялан тоглолтуудын явцад орон нутгийн радионууд, өдөр тутмын хэвлэлүүд болон хөгжмийн сэтгүүлүүдэд удаа дараа уригдан ярилцлага өгч байсан байна.
2001 онд Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотод зохиогдсон “Цагаан сар” наадамд оролцон тэргүүн шагнал болох Гран Приг хүртжээ. 2002 онд Солонгос Улсын Сөүл хотноо болсон UBS TV-ийн шинэ салбарын нээлтийн ажиллагаад зориулсан бие даасан тоглолт, мөн тухайн жилдээ Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдсан АЖ, Төрийн шагналт Н.Норовбанзадын нэрэмжит хүндэтгэлийн тоглолтод тус тус оролцон тоглосон. 2003 онд БНХАУ-ын Шанхай хотноо жил бүр зохион байгуулагддаг Азийн Олон Улсын Наадамд оролцон “Хамгийн ирээдүйтэй хамтлаг” шагналыг хүртжээ.
2003 онд Sweetymotion өөрсдийн мөрөөөлдөө хөтлөгдсөөр олон улсын хөгжмийн тавцанд хүчээ сорихоор АНУ-г зорьсноос хойш долоо жилийн дараа эх орондоо ирсэн юм. Энэ удаагийн тоглолт тэдний эх орондоо хийж буй хоёр дахь бие даасан тоглолт болж байна.
Хамтлагийнхан “Бидний хамтдаа туулж өнгөрүүлсэн хугацаанд баяртай гунигтай үеүд ээлжилж байлаа. Тэр үеүдэд бид хамтдаа уйлж, хамтдаа инээж байсан. Хэцүү үед бие биенээ түшиж тулж, шантарсан үед нэгэндээ итгэл зориг өгч байсан нь биднийг улам ихээр дотносоход нөлөөлсөн. Бидний үерхэл нөхөрлөл байгаа цагт бид хамтдаа юуг ч даван туулна.” гэж нэгэнтээ хэлжээ.

www.urlag.mn Ayuaracerпродвижение сайтарезультат раскрутки сайтаvkbot скачатьчехол macbookзаявление на выдачу кредита сбербанкcasino lemonade tragamonedas juegos gratis sin registrarsea level escortsslots oynaBlackjack 21 3тур сафари в серенгетикак сделать отопление в ванной комнатеденьги в кредит в нижнем новгородекомпани¤ май турвозьму деньги в долг улан удэи экскурсии по танзаниикредитная карта без годового обслуживания альфаобразец заявления на получение займаHelsinki escortалюминиевые казаныдешевые путевки на кипр в августе 2015лучшие адвокаты по уголовным деламвойти в гугл адвордсбиметаллические радиаторы отопления цена”дом под ключ спблекарство от аскаридгарнитура логитек


“Sweetymotion” 1997 онд анхны Гран При-гаа хүртэж байжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.