Германы канцлер Ангела Меркел Америкийн “Форбс” сэтгүүлээс шалгаруулдаг Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтыг дөрөвдэх жилдээ тэргүүллээ. “Ангела Меркел бол хоёр Герман нэгдсэнээс хойш улс төрд хүчтэй гарч ирсэн зүүн Германы анхны эмэгтэй удирдагч, мөн Европын холбооны чухал тулгуур, удирдан зохион байгуулагч” гэж Форбс сэтгүүлд бичжээ.
Ангела Меркэл 2006 оноос Форбс сэтгүүлийн дэ
лхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйн жагсаалтад шалгарч эхэлсэн ба 2010 он хүртэл жагсаалтын 4 дүгээрт л бичигдэж байсан бол 2011 оноос хойш 4 жил дараалан энэхүү жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Форбс сэтгүүл дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн бүх салбарт амжилттай ажиллаж буй дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийг жил бүр шалгаруулдаг. Энэ жилийн жагсаалтын эхний 5 байрыг Германы канцлер Ангела Меркэл, Америкийн холбооны сангийн тэргүүн Жанет Еллен, Билл-Мелинда Гейтс сангийн тэргүүн Мелинда Гейтс, Бразилын ерөнхийлөгч Дилма Руссефф, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард нар тус тус эзэлжээ.
/Орчуулсан: Э.Эрдэнэсувд/