Дарс уудаг бол хундагны тухай мэдэж байх хэрэгтэй

-Тунгалаг (Transparent): Дарсыг ууж байхдаа  өнгийг харах, мэдрэх их чухал. Тиймээс “ЗӨВ” хундаганы эхний шинж чанар тунгалаг байх.

-Урт иш (Long-stemmed): Хундаганы иш хэр урт байна, төдий чинээ сайн гэнэ. Учир нь урт иштэй хундаганд вино уухад гарын дулаан ууж буй виног тань халааж амт чанарыг нь өөрчилдөггүй давуу талтай аж.

-Нимгэн ирмэг (Thin-lipped): Нимгэн, зөв хэлбэртэй ирмэг ууж буй дарсыг тань зөв чиглүүлэн (хэлэн дээр амт мэдрэх цэгүүд байдаг) дарсны амтыг мэдрүүлдэг бол зөв бус, зузаан ирмэгтэй хундага дарсыг байгаагаас нь илүү хатуу мэт сэтгэгдэл төрүүлдэг аж.

-Болор: Болор шилнээс илүү хатуу тул дарсыг хундгалахад үрэлт үүсгэж дарсны үнэрийг идэвхжүүлдэг байна. Үнэр мэдээж амтанд нөлөөлдөг аж.

Дарсны хундага маш олон төрөл байдаг. Дарс сонирхогчид дор хаяж дөрвөн төрлийн хундгатай байдаг гэнэ. Эдгээр нь:

-Цагаан дарсны хундага: Цагаан дарсны хундага жижгэвтэр (ойролцоогоор 300 мл багтаамжтай) байаг нөгөөд бага багтаамж, бага агаар, бага агаар хундаган дотрох дарсыг хурдан халахаас сэргийлдэг байна.
-Bordeaux хундага: Алтан зул цэцгийн хэлбэртэй (Tulip-shaped) Bordeaux хундгууд “том”, баялаг, нягт сайтай дарснуудад илүү тохиромжтой.

-Burgundy хундага: Burgundy-гийн хундага хэмжээгээр Bordeaux хундганаас том ч Pinot Noir зэрэг илүү нарийн дарс сервислэхэд зориулагджээ. Хундага том байх тусам дотор нь сервислэх дарсны үнэр ялгарах орон зай ихтэй болдог.
- Шампанскны хундага (Champagne flute): Урт, нарийн хундгууд шампанск, хөөстэй дарс зэргийн хөөсийг захирахад зориулагдсан байдаг.

Хааяахандаа дарс уудаг бол дээрх дөрвөн төрлийн хоёрыг (цагаан дарсны, Bordeaux хундага) эсвэл бүр ганц Bordeaux хундага авчихсан байхад болно.

Болор эдлэлийг хэрхэн угааж арчилах вэ

Болор нь шилнээс хатуу тул дотор нь хийсэн зүйлийн үнэр, амтыг шингээгээд байдаг. Тиймээс хэрэглэхээсээ өмнө болон хойно халуун хөөстэй усанд хийн гараараа угаахыг зөвлөдөг байна. Хэрэглэхэд бэлэн эсэхийг шалгахын тулд үнэрлээд үзэх хэрэгтэй. Юу ч үнэртэхгүй бол хэрэглэхэд бэлэн болжээ гэсэн үг аж. Ямар нэгэн үнэр байвал дахиад сайтар угаах хэрэгтэй.чехлы для айфона 6dubai massage escort


Дарс уудаг бол хундагны тухай мэдэж байх хэрэгтэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.