Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 9. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 11. Тэргүүн дагуул одтой. Хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Сумъяа. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Эерэг өдөр. Таны амьдралд шинэ ажил хэргийн ба хүмүүстэй шинээр харьцах хөгжлийн төвшин харагдаж байна. Шинэ ажил эхлэх, удаан хугацааны төлөвлөгөө зохиох, уулзалт зохион байгуулахад таатай. Ямар ч ажил шинээр эхэлсэн хамгийн эрсдэлтэй байсан ч алсдаа сайхан үр дүн, сайн орлого авчирна.
Үхрийн орд (4/20-5/20): Зөрчилтэй өдөр. Шинэ долоо хоногийн анхны өдөр гараг эрхэс зарим нэг зүйл хийхэд хүчтэй нөлөөлнө. Гэвч гараг эрхсийн сөрөг хөдөлгөөнөөс болж та өөрийн бүх сонголтоо эргэцүүлж бодвол зохино. Мөн санаа бүртээ судалгаа хий. Бодлогогүй сэтгэлийн хөдөлгөөн болон үйлдэл чинь таныг бусадтай зөрчилдүүлэх бололтой. Тиймээс та хийхээсээ өмнө сайн бод. Бусад хүмүүс ч бас зөрчилтэй байх бололтой.
Ихрийн орд (5/21-6/21): Ердийн тайван өдөр гэхдээ хэн нэгэн дотны хүнтэйгээ маргалдаж болзошгүй. Та өөрийн чадах бүхнийг хийж асуудлыг тайван орхи. Ажлын эхний өдрийг та нэг их ачаалал авалгүйгээр өнгөрөөхийг хичээ. Энэ долоо хоног ачаалал ихтэй байх болно.
Мэлхийн орд (6/22-7/22): Сэтгэл догдлом өдөр. Энэ өдөр ачаалал ихтэй, уулзалтаар дүүрэн байх болно. Эсвэл хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарна. Таны дур булаам байдал нэмэгдэнэ. Сексийн ба хайр дурлалын харилцаа танд баяр баясгалан, өөрийн хүчинд итгэх итгэл бэлэглэнэ. Та өөрийн гэсэн хэв маяг, амьдралын тухай ойлголттой бөгөөд таны хайрт энэ сонирхлыг чинь хуваалцдаг байлгахыг хичээ.
Арслангийн орд (7/23-8/22): Үр бүтээлтэй өдөр. Зарим нэг чинь бэлэг сэлт, гадуур нийлэх зэрэгтээ хамаагүй их өглөгч байхгүй юмсан гэж бодож эхлэнэ. Гэхдээ бүү санаа зов. Мөнгөнд хянамгай ханд. Гэхдээ түрүүвчээ онгойлгон зөвхөн өөрт зарцуулах зүйлдээ л мөнгийг зарцуулж болно. Бизнесийн асуудлаа ая тухтай байдалтай хослуулах нь тиим ч буруу зүйл биш бөгөөд үр дүн ч сайтай байна.
Охины орд (8/23-9/22): Зөрчилтэй өдөр. Гэрт сантехниктай холбоотой асуудал гарч болзошгүй. Өнөөдөр гэр орноо цэвэрлэн хэрэггүй зүйлсээ хаяхад таатай өдөр. Та зарим эртний эдлэлүүд олох ба тэднийг орчин үеийн тавилга болгохоор дахин боловсруулж болох юм. Ажил дээрээ ууртай хүмүүсээс мэдээтэй бай. Тэд ойр байдаг хэн нэгэндээ овоолсон хогоо асгахыг хүсч магадгүй.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Завгүй өдөр. Од гарагын нөлөө их байна. Саад бэрхшээл, зөрчилдөөн нүүрлэх магадлалтай. Гэвч үүний хажуугаар ашигтай байх боломж нээгдэж байна. Таны хүсэл биелж болзошгүй. Та өөрийн хүсэл мөрөөдлөө бодит болгохыг хичээх бололтой. Мөнгө санхүүгээ хэрхэн дээшлүүлэх талаар санаа зовнино. Гэвч амархан шийдэж чадахгүй бололтой.
Хилэнцийн орд (10/23-11/21): Гэр бүл найз нөхдийнхөө дэмжлэгт итгэх тухай бодох ч хэрэггүй. Тэд таны төлөвлөгөөг нураах хэрүүлийн бай гаргаж магадгүй. Аль аль нь танд хэрэг болох сул ба давуу талыг авч хэлэлц. Зочин гийчид таны ажиллаж байгаа төслийг баллаж мэднэ. Богино хугацаанд тэднийг айлчилж ирэхгүй арга хэмжээ зохионо гэдгээ тэдэнд ойлгуул.
Нумын орд (11/22-12/21): Өнөөдөр ус намуухан урсаж байгаа учраас та зүрх сэтгэлийнхээ юу хүсэж байгааг хийхэд болно. Тааламж авчрах зүйлсийг сонго. Энэ гайхалтай өдрийг өөртөө амар амгалан, баяр хөөр авчрах тэр зүйлд л зориул. Ихэнх нумууд өөртөө сүүлийн үед тохиолдоод байгаа тэр хаалт саад болон түүнийг хурдан арилгах нь орлогоо дахин өсгөхөд туслах болно. Гэр бүл ойр дотныхоныгоо хайрлах тэр эрч хүч ундарна.
Матрын орд (12/22-1/19): Муу болон дутмаг санах ой нь таныг энэ өдөр залхаана. Энэ өдөр маш олон цагийг ажил болон сургууль дээрээ өнгөрөө. Энэ үед хэрэгтэй зүйлээ мартахгүйн тулд бэлтгэл хий. Ажлын их ачааллаасаа болоод гэр бүлээ мартан тэдэнд хайхрамжгүй хандаж болзошгүй. Хайртай эцэг эхдээ болон бодож явдаг хүмүүстээ ил захидал мэйл илгээгээд эсвэл утсаар ярих цаг өөртөө гаргаарай.
Хумхын орд (1/20-2/18): Болгоомжлох өдөр. Харилцаа холбооны, бат бэх байдал шалгагдана. Бичиг баримт ба материаллаг үнэт зүйлстэй ажиллахдаа болгоомжтой бай. Санхүүгийн алдаа гаргах магадлал өндөр байна. Бодлогогүй амлалт бүү өг. Та түүнийг биелүүлж чадахгүй нь бололтой. Нойрсохын өмнө шүршүүрт орж, халуун сүү уу.
Загасны орд (2/19-3/20): Тайван өдөр. Бүлгийн амлалт нь баярлуулахаасаа илүү чирэгдэл учруулж магадгүй. Хэрэв та аливаа зүйлийг амар тайван байдлыг хадгалахын тулд хийж байгаа бол өөрийгөө аз жаргалтай болгох зүйлийг хий. Өөрийнхөө давуу талыг мэдэр. Аз жаргалтай хүн байхыг хүсч байгаа л бол өөртөө амралтыг зөвшөөр. Мөнгөө бусдад зээлүүлж болох юм. Та зугаацаж наргисан ч хэтрүүлэхгүй байж, цагийг хөгжилтэй өнгөрөө.