А.Батцэцэг азийн залуучуудын аварга боллоо

 

“Буянт-Ухаа” спортын ордонд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж эмэгтэй чөлөөт бөхийн 44, 51, 59, 67 кг, эрэгтэй чөлөөт бөхийн 50, 120 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан болж манай 5 бөх медалийн оосроос атгав.

 

Эмэгтэй 55 кг-ын жинд барилдсан А.Батцэцэг гурван барилдаанд өрсөлдөгчдөө илүүрхэн хожин түрүүлж азийн өсвөрийн төдийгүй залуучуудын аварга гэдэг цолны эзэн болов. Түүнийг энэ жил дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн өмнө нь хүлээж байна. 63 кг-ын жинд барилдсан Б.Нямгэрэл мөнгөн медаль энгэртээ зүүсэн ч багш нар нь баруун гараараа уургалж барьж болохгүй гэж олонтаа анхааруулсаар байтал мөн барьцыг авч 4 онооны илүү явсан ч казахстаны бөхийн дархан мэхэнд орж мушгиулж цэвэр ялагдан үзэгчид, дасгалжуулагч нарынхаа сэтгэлийг гонсойлгов.

72 кг-ын жинд зодоглосон П.Номин-Эрдэнэ хоёрдугаар тойрогт японы бөхөөс бяр тэнхээгээр илүү байсан ч бэргэн хойш сууж барилдаанаа гаргаж чадахгүй, ялагдсан ч хүрэл медалийн төлөө барилдаан өрсөлдөгчөө илүүрхэн хожиж азийн өсвөрийн аваргын хүрэл медалиа залуучуудын аваргын хүрлээр баяжууллаа.

 

А.Батцэцэг, Б.Нямгэрэл нар өнгөрсөн жил авч байсан хүрэл медалиа зэрэг ахиулж алт, мөнгө болгож азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой медальтнууд болов.

накладки для iphone 5sescorts in uae


А.Батцэцэг азийн залуучуудын аварга боллоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.