А.Түмэн-Өлзий “Хэнийг хайрлахаа мэднэ”

Сүүлийн үед нэрд гарч яваа СТА дуучин А.Түмэн-Өлзий олон сайхан уран бүтээлийг ард түмэндээ хүргээд буй. Энэ ч утгаараа бизнесмэн эрчүүдээс хүртэл дотно харьцаа тогтоох тухай санал ирснээ тэрээр өөрийн цахим хуудсаар цацаж шуугиан дэгдээсэн билээ. Бүр нэр устай нь, утасных нь дугаартай цацаж, гэр бүлтэй эрийн нэр хүндэд халдаж байв. Уг нь А.Түмэн-Өлзийгөөс өөр хүн ийн цацахгүй зүйл бол яах аргагүй энэ. Тухайн цагт аялан тоглолт нь эхлэх гэж байсан учраас өөрийнхөө пиарт ашигласан байхыг ч үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл тэрээр тоглолтынхоо пиарын төлөө санал тавьсан эрийг золиослосон хэрэг.

    Харин сүүлийн үед эрхэм дуучинд бэлэн зохиочихсон дуунууд ихээр ирэх болжээ. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд Өвөрхангай аймгаас нэгэн ая зохиогч залуу түүнд зориулж “Хэнийг хайрлахаа мэднэ” хэмээх дуу бүтээжээ. Ая зохиогч Д.Галбаяр гэх энэ залуу “Миний хайртай дуучиндаа зориулж хийсэн уран бүтээл. Энэ бол урьд өмнө хийж байгаагүй, хойшид ч хийхгүй уран бүтээл. Үүнд би хамаг эд эсээ шатааж, байдгаа шавхасан. Үгийг нь өөрөө сэтгэл зүрхээрээ бичсэн” хэмээсэн юм. Үүнээс харвал Д.Галбаяр, А.Түмэн-Өлзий нарын дунд уран бүтээлийн хамтрагч гэхээсээ илүүтэй хайр сэтгэлийн холбоо нуугдаж байгааг уншигч та анзаарч байгаа байх. Тэгэхээр Д.Галбаяр уран бүтээлээр дамжиж дуучин бүсгүйн сэтгэл зүрхэнд зочлох гэсэн байхыг үгүйсгэхгүй. Эр хүн 13 мэхнийхээ нэгийг хийгээ л биз, яадгийм. Юутай ч тун удахгүй А.Түмэн-Өлзий “Хэнийг хайрлахаа өөрөө мэднэ” уран бүтээл олны сонорт очих нь.


А.Гал

чехлы на айфон 5cuk escort agencies


А.Түмэн-Өлзий “Хэнийг хайрлахаа мэднэ”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.