– Оройн хоолоо бэлдэх. Хоол тань амттай байхаас гадна урьд өдрийнхөө хоолыг дахин давтаж хийхгүй байхыг зөвлөе. Ажлаасаа тараад ядарч ирсэн нөхрийгөө эхнэр нь халуун хоол цайтай угтвал сайхан санагддаг.
– Хайртыгаа ирэхэд бэлдэж өөрийгөө янзалж, аятайхан харагдах хэрэгтэй. Учир нь хар хүн тань өдөржингөө ядарсан хүмүүстэй ажилласан болохоор цовоо сэргэлэн царайг харах шиг сайн зүйл үгүй.
– Гэрийн доторх эд хогшил байрандаа байгаа эсэхийг шалгаж үзэх. Эмх цэгцгүй байдал нь гаднаас орж ирж буй хүнд тайван бус сэтгэгдэл төрүүлэх болно.
– Хоол идэх гэж байгаа үед ширээн дээрх хэрэггүй эд зүйлсийг хурааж авах. Учир нь тав тухтай, тайван хооллоход тодорхой хэмжээгээр саад болдог.
– Хүүхдүүдээ цэвэрхэн хувцастай байлгах. Учир нь хүүхэд хайртын тань хувьд бас нэгэн эрдэнэ шүү дээ. Халтар царайтай, хиртэй хувцастай хүүхдээ хараад ямар сэтгэл төрөх бол?…
– Үргэлж нүүр дүүрэн инээмсэглэлээр хайртыгаа угтаж байх. Энэ нь түүнийг хараад баяртай байгаа сэтгэлийн нэг илэрхийлэл болж өгдөг.
– Өнөөдөр ямар сонинтой байснаа ярихыг нь хүлээ. Учир нь түүний яриа таныхаас чухал байж мэдэх юм. Анхааралтай сонсож, урамшуулж байх хэрэгтэй.
– Хайртыгаа оройтож ирсэн үед нь зэмлэж буруушаах хэрэггүй. Эхлээд яагаад ингэж оройтож ирэх болсноо өөрөө ярихыг нь хүлээгээрэй. Иймд түрүүлж уурлахаа урьтал болгохгүй байх нь зүйтэй.
– Сайн эхнэр үргэлж өөрийнхөө байрыг мэддэг.