“Цэцгийн ертөнц-2014” үзэсгэлэн худалдааг энэ сарын 9-11-нд Монголын хүүхдийн ор донд зохион байгуулж байна. Үзэсгэлэнг “Хайтан” цэц гийн клубээс санаачилсан бөгөөд “Улам ногоон” цэцгийн дэлгүүр, “Цээний төгөл” ТББ хамтран ажиллаж байгаа аж. Нийт 600 сортын 4-5 мянган төрлийн цэцгийг энд дэлгэжээ. Үзэсгэлэнд тасалгааны ховор цэцгийн худалдаа, мод, бут сөөг, хүнсний ногоо, таримал ургамлын үр, жимсний мод, хөрс бордоо зэргийг олон нийтэд та нилцуулан, сонирхуулж байгаагаараа онцлог юм.
Улмаар ирсэн хүн бүхэнд тасалгааны цэцгийг хэрхэн арчлах, тарьж ургуулахад юуг анхаарах зэргээр анхан шатны заавар зөвлөгөө өгч байлаа. Мөн “Хайтан” цэцгийн клубын цэцэгчид болон цэцэг тарих сонирхолтой хувь хүн, албан байгууллагын төлөөлөл энэ үеэр харилцан туршлага солилцох боломжтой аж. Үзэсгэлэн худалдааны үеэр “Хайтан” цэцгийн клубын тэргүүн Г.Батсүх “Цэцэг маш агуу ариун чанартай, зөв энергитэй. Энэ утгаараа цэцэг тарина гэдэг бясалгал хийсэнтэй дүйцдэг. Үзэсгэлэнг зохион байгуулж байгаагийн учир нь олон нийт, ард иргэд, оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цэцэг ганц нэгхэн төрлөөр хэмжигддэг биш гэдгийг л ойлгуулах нь гол зорилго юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
![](http://resource.unen.mn/unen/photo/2014/6/af6671dbdd3374f9/2451f5fd0e70eddaoriginal.jpg)
![](http://resource.unen.mn/unen/photo/2014/6/7581a3b08db476aa/65b46d88b2c85039original.jpg)