“A-CAPPELLA” ХАМТЛАГ АНХНЫ БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ Л БАЙСАН НЬ ДЭЭР

Энэ удаагийн дугаартааЭнэ удаагийн дугаартаа “А-Сарреllа” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөртэй ярилцлаа.  Түүнийг “Амьдралын амт”,
“Сайнуу, амьдрал минь”, “Тагнуулч аав”зэрэг дэлгэцийн уран бүтээлүүд бүтээсэн дүрүүдээр нь үзэгчид эчнээ мэдэх билээ.

-Жүжигчин Мөнхтөр хүүхэд байхдаа хэр хөдөлгөөнтэй хүү байсан бол. Хаана өссөн бэ?
-Миний хүүхэд нас, өсвөр нас нэгдүгээр хороололд өнгөрсөн дөө. “Ирээдүй” цогцолбор сургуулийг төгссөн. Хүүхэд нас бусдын л адил өнгөрсөн. Урлаг, спортод дуртай. Урлагийн үзлэг, спортын тэмцээн уралдаанд их идэвхитэй оролцдог хүүхэд байлаа.

-Тухайн үед нэгдүгээр хороолол их олон бүжиг, дууны хамтлагтай байсан шүү дээ. Төрөө өсвөр насандаа хамтлаг байгуулж явав уу?
-Тийм шүү. “Ice top”-оос авахуулаад л. Надад ч дунд сургуулийн наймдугаар ангид байхдаа ангийнхаа гурван найзтайгаа нийлээд хамтлаг байгуулах гээд явж байсан үе бий. “Монголын хүүхдийн ордон”-ы С.Ганчимэг багшид дуулж шалгуулж ч байсан санагдана. Гэхдээ бүтээгүй ээ. Харин тэр хамтлаг байгуулах мөрөөдлөө СУИС-д орсон хойноо “А-Саррелла” хамтлагаа байгуулж биелүүлсэн дээ.

-Жүжигчин мэргэжлийг сонгосон шалтгаан нь юу байв. Багаасаа хүсч, мөрөөдөж байж сонгосон мэргэжил үү?
-Хүүхэд байхдаа дуулах дуртай, урлагт сонирхолтой байсан минь л нөлөөлсөн байх. Уг нь би жүжигчин болно гэж бодож байгаагүй. Дуучин болно л гэж боддог байлаа. Түүнээс биш тэгэж хүсч мөрөөдөж байж сонгоогүй л дээ. Дунд сургуулиа төгссөнийхөө дараа СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгөхөөр бэлтгэж байлаа. СУИС-ийн Н.Батсүрэн багш дээр бэлтгэж байсан. Яг тэр үед МУСТА, дуучин Г.Мягмарсүрэн “Чи дуулаачийн биш, жүжигчний ангид шалгалт өгөөд үз” гэсэн. Манай хамаатны эгч л дээ. Тэгсэн яг тэр жил нь зүгээр жүжигчин биш хөгжимт театр, мюзиклийн ангид элсэлт авч таарсан юм. Тэгээд л тэр ангиа сонгоод шалгалт өгсөн.

-Гэр бүлийнхэн дунд нь урлагийн хүн байдаг уу. Урлагийн мэргэжил сонгоход нь хэрхэн хүлээж авсан бол?
-Тэгтлээ их эсэргүүцээгүй ээ. Яг манай гэр бүлийнхэн дунд бол урлагийн хүн байхгүй. Хамаатнууд дунд бол нэлээд хэд байдаг шүү. “Суварган цэнхэр уулс”, “Жинжиймаа” гэх зэрэг кинонд бүтээсэн дүрүүдээрээ олны танил болсон МУГЖ, жүжигчин Н.Батцэцэг эгч, “Евгений Онегин” зэрэг дууриудад тоглосноор нь хүмүүс мэдэх ДБЭТ-ийн дуучин МУГЖ, М.Болд ах гэх мэтчилэн байна. Манай аав, ээж Төв аймгийн хүмүүс. Найртай наадамтай, дуутай хууртай тийм л нутгийн хүмүүс дээ.

-Оюутан насны дурсамжууд нь яах аргагүй “А-Сарреllа” хамтлагтай нь салшгүй байсан тэр үеийн тухай дурсаач?
-2001 онд нэг ангид орцгоогоод л хоорондоо танилцаж байгаа юм. Хичээлээ тараад л нэг дороо цугладаг байлаа. Анхандаа “Камертон” хамтлагийн анхны дуунуудыг нийлж дуулдаг байлаа. “Воуs II men”,” All 4 оnе” зэрэг хамтлагуудад дуртай байсан. Нэг нь дуулангуут нөгөө хэд нь ингэдэг тэгдэг гээд зөвлөгөө өгөөд л. Ингэсээр байгаад л нийлсэн дээ. Анх танилцсанаасаа хойш гээд бодохоор арван хэдэн жил болчихжээ.

-Бараг ангиараа шахуу “Хувьсал” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн шүү дээ. Анх хэрхэн энэ продакшнтай холбогдов?
-2005 онд биднийг дөнгөж сургуулиа төгсч байх үед “Хувьсал” продакшны захирал Г.Цоггэрэл ах бидэнтэй уулзсан. Биднээс өмнө “Хувьсал” продакшн ямар нэг шинэ уран бүтээл хийхдээ уран бүтээлчидтэй гэрээ хийж тоглуулдаг байсан юм билээ. Тэгээд өөрийн продакшны үндсэн жүжигчид шалгаруулж авах гэж байгаа тухайгаа бидэнд хэлсэн. Ингээд л бараг ангиараа тэнцэж орсон. Анх арван хоёр, гурвуулаа орж байсан санагдана. “Хувьсал” продакшнтайгаа хоёр жилийн дотор тав, зургаан жүжиг тавьсан юм байна. Жүжгээс гадна бас бус шоу, арга хэмжээ их хийсэн дээ. Бидний ажлын анхны гарааг маш амжилттай тавьж өгсөн газар. Их зүйл сурсан даа.

-”А-Саррellа” хамтлагийн уран бүтээл яах аргагүй “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-тэй салшгүй холбоотой байх. Энэ нэгдэл байгуулагдсанаар “А-Сарреllа” хамтлагийн анхны цомог, “Guys” хамтлагийн “Ме UВ”, мөн “Сайн уу, амьдрал минь” кино зэрэг уран бүтээлүүд гарсан шүү дээ?
-”ТВ коктейль” хамтлагийнхан манайхаас хоёр жилийн өмнөх төгсөлтийнхөн. Харин “Guys“-ын ах нар маань биднийг нэгдүгээр курст орж байхад төгсч байсан. Тэгээд 2008 онд энэ нэгдлээ байгуулсан юм. “Guys“-ын А.Төгсбаяр, Д.Лхагва ах нар маань манай хамтлагт зориулж дуу зохиож өгдөг байлаа. Оюутан байхаасаа л нэг нэгнээ мэддэг, бие биенийхээ уран бүтээлийг дэмждэг байлаа. Яах аргагүй нэгдэл байгуулагдсаны дараа манай хамтлагийн анхны цомог гарч байсан. “Сайн уу, амьдрал минь” кино ч амжилттай хийгдсэн. Үүнд оролцсон уран бүтээлчдийн зөрчил, үл ойлголцол гарснаар нэгдлийн уран бүтээл тасарсан даа.

-Бас ангиараа “Найзууд” театрийг үүсгэн байгуулж байсан?
- Жүжигчин Э.Ууганбаяр болон түүний эхнэр Б.Уянга нар манай ангийнх шүү дээ. байгуулсан. Үүний эхний уран болгож “Амьдралын амт” уран сайхны кино хийж байлаа. Бас өнгfрсөн жил “Гэнэтийн бэлэг” гэж жүжиг тавьсан.

-Жүжигчин Мөнхтөр анх ямар дүрээр камерийн өмнө гарч байсан бол?
-Оюутан байхдаа манай хамтлаг “Шиврээ бороо” гээд дуундаа клип хийж байсан санагдана. Тэр үед л анх камерийн өмнө гарсан байх даа. Бас дөнгөж оюутан болсныхоо дараахан, 2001 онд “Еmotion” хамтлагийн нэг дууны клипэнд ангиараа орсон байдаг юм байна. Сайн харвал харагддаг л юм /инээв/. Яг нэртэй устай дүр авч ажилласан нь гэвэл “Сайн уу, амьдрал минь” кино юм даа.

-Харин тайзны уран бүтээлийн тухайд?
-Биднийг оюутан байхад УДЭТ-т “Чимээгүй шөнө” гэж түүхэн жүжиг тавьж байсан. Тэр жүжигт хамтлагаараа орж байсан юм байна. Бас МУСТА, жүжигчин Л.Дэмидбаатар, МУСТА Ш.Алтанцэцэг эгч нар “Гэрэгэ” энтертайнмент гэж байгуулж байсан. Тэдний хоёр шоу тоглолтонд нь хамт оролцож байлаа. Сүүлд “ТВ коктейль”-ийн “Хоёр ертөнцийн буудал” жүжигт тоглосон юм байна.

-”А-Сарреllа” хамтлагийн бусад гишүүд одоо хаана, юу хийцгээж байгаа вэ?

-Б.Одбаяр маань АНУ-д амьдарч байгаа. Ц.Мөнх-Од “Их засаг” их сургуульд багшилж байна. Б.Төмөрчөдөр маань ч дэлгэцийн уран бүтээлүүдэд оролцоод л явж байна шүү дээ..

-Хамтлаг нэлээдгүй хугацаанд нам гүм байлаа. Ингээд тарчихаж байгаа юм уу. Шинэ уран бүтээл хийх үү?
-Бид их удаан завсарлалаа. Одкогоо явсны дараа нэг хэсэг гурвуулаа уран бүтээл хийх гэж оролдсон л доо. Гэхдээ анхнаасаа дөрвүүлээ байснаараа л байсан нь дээр юм байна гэдэг дээр тогтсон. Одоо үед техник технологийн хөгжил ямар байгаа билээ. Тэрийг ашиглаад дөрвүүлээ уран бүтээлдээ орж байна. Нэг шинэ дуу бэлэн болчихсон байгаа. Дараагийнхаа хоёр дууг бэлэн болгочихоод цацна. Хамгийн гол нь чанартай уран бүтээл хийх юмсан гэж хичээж байна. Яарахгүй л байна даа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаасаа хуваалцахгүй юу. Саяхан нэг киноны зураг авалт дууссан сурагтай байна?
-Өнгөрсөн намар “Тагнуулч аав” кино маань олны хүртээл болсон. Энэ удаад “Бондоолой” фильмийн “Миний хайр” кинонд тоглолоо. Энэ шинэ уран бүтээл маань энэ сарын 16-нд нээлтээ хийхээр товоо зарлаад байна. Шинэхэн хосууд, залуу гэр бүлийн зөрчлийг харуулсан кино. Бүхий л залуу гэр бүлүүдэд тохиолддог асуудлуудыг харуулсан кино л доо. Кинонд дандаа залуу уран бүтээлчид хамтран ажиллалаа. Найруулагч, зураглаачаар ажилласан Ц.Золжаргал маань манай ангийн хүүхэд шүү дээ. Бие биенээ мэддэг болохоор хамтран ажиллахад дөхөм байлаа. Гол дүрүүдэд “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан, Н.Баярмаа, Б.Ивээл, Ж.Мөнхзул, дуучин П.Баярцэнгэл зэрэг жүжигчид тоглосон. Яг одоо дахиад нэг шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Мөн “Боловсрол суваг” телевизийн “Мөрдөгч” гээд 40 ангит киноны зураг авалттай байгаа.

-Жүжигчин хүний хувьд бүтээхийг хүсч явдаг дүр байдаг уу. Хараад байхад дандаа л эерэг талын дүрд тоглож байгаа харагдах юм?
-Найруулагчид надад дандаа л зөв залуугийн, эерэг талын дүр санал болгох юм. Уг нь эсрэг талын дүрд тоглож үзмээр санагддаг. Гаднаа их гэмгүй царайтай мөртлөө цаагуураа их хор найруулдаг, их гэмтэй, тийм дүрд тогломоор санагддаг /инээв/.

-Шинэ уран бүтээлүүдийн санал хэр их ирж байна вэ. Хэрхэн хүлээн авч байгаа бол?
-Ер нь санал ирж л байна. Киноныхоо зохиол, нөхцлийг харж байгаад ажиллах үгүйгээ шийдэж байна даа.

А.ХАЛИУН /НИЙСЛЭЛ ТАЙМС/чехол для айфон 4shigh class dubai escort


“A-CAPPELLA” ХАМТЛАГ АНХНЫ БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ Л БАЙСАН НЬ ДЭЭР
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: zochin Огноо: 11 June 2014 Reply

Tuv aimgiin zaluu bsan um u 1l tanil haragdaad bsan um. Nutgiin duudee amjilt husie

Нэр: irgen Огноо: 30 October 2014 Reply

saixan zaluu shuu turuu amjilt

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.