Ирэх сар худалдаанд гарах алдарт Австралийн “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсыг сахиусан тэнгэр Миранда Керр хүү Фулиний хамтаар чимжээ.
Тэрбээр зураг авалтын үеэр загвар зохион бүтээгч Викториа Бекхэмийн урласан даашинзыг өмссөн бол Фулин “Kid kiss” брэндийн хослол өмсчээ.
Австралийн “Vogue” сэтгүүл Мирандагаас зөвшөөрөл авахын тулд нэлээдгүй мөнгө амласан гэнэ. Миранда өнөөг хүртэл ямар ч сэтгүүлийн нүүрэнд хүүгийнхээ зургийг гаргаж байгаагүй ажээ.