– Нүдний даралттай болох
– Тархины даралт
– Гар, сарвууны гэмтэл
– Нуруу нугасны гэмтэл
– Мартамхай болох
– Таргалалт
– Зүрх судасны өвчин
– Хөдөлгөөний хомсдол
Энэ бүхнээс зарим талаар тэр ч байтугай ихэнх тохиолдолд зайлсхийж эсвэл гаж нөлөөг нь багасгаж болно.
Юуны өмнө дэлгэцийг удаан хугацаагаар тасралтгүй ширтэхээс зайлсхийх. Ихэнх хүмүүс ажилдаа улайраад дэлгэцийг тасралтгүй ширтдэг. Энэ нь нэн аюултай бөгөөд гол нь үүнийгээ ажилтан өөрөө мэддэггүй. Үүнээс зайлсхийж анхнаасаа зөв зуршилтай болох хэрэгтэй.
1. Аль болох том танхимд ажлаа явуулах. Таны ажлын өрөө том талбайтай агаар их байх тусмаа сайн. Хэрэв таны ажлын өрөө жижигхэн бол цонхныхоо хөшгийг аль болох битгий татаарай. Дээрээс нь хананыхаа өнгийг гэгээн өнгөөр сонгох хэрэгтэй.
2. Дэлгэцийг хэсэг ширтэж нэг хэсэг ажилласны дараа өөр тийш ширтэх. Аль болох хол байгаа зүйлийг харах. Учир нь дэлгэцийг ширтэх үед хараа байнга ойрынх дээрээ чангарч байдаг ба нүдний булчинг ингэж удаан барих нь холын хараа муудах гол үндэс болдог.
3. Нүдээ нойтон алчуураар арчих, эсвэл угааж байх. Монитороос үргэлж хортой туяа ялгарч байдаг бөгөөд эдгээр нь шууд хүний нүдийг чиглэдэг.
4. Болж өгвөл шингэн зүйл их уух
5. Хулганатай удаан хугацаагаар ажиллах үед гарын бугуй болон сарвуу бүхий л хэсгээрээ хөшин янгинаж өвдөх нь бий. Хэрэв олон өдрийн турш гараа ийм байдалд оруулбал танд гаргүй болох аюул нүүрлэж байна. ийм тохиолдлоос гаргүй болно гэж юу байхав гэж та бодож магад. Тэгвэл тийм биш юм. Гарын бугуй бол маш эмзэг хэсэг бөгөөд түүнийг байнга эвгүй байдалд байлгах нь гарыг эв хавгүй, эвсэлгүй, хүч муутай болгодог. Үүнээс урьдчилан сэргийлж гараа хөдөлгөх, эргүүлэх, алхахдаа гараа савлах зэрэг энгийн үйлдэл хийхэд л хангалттай. Түүнчлэн Keyboard-тай зөв харьцах асуудал их чухал. Анхнаасаа 10 хуруугаар зөв бичиж сурахаас гадна Keyboard-ны байрлалыг анхаарах хэрэгтэй. Гартантай эгц перпендикулярь байхаас гадна таны нүдний дундаж түвшин G H үсгүүдтэй зэрэгцэж байх ёстой. Түүнээс биш гарний нийт уртаар голлуулж болохгүй. Өөрөөх хэлбэл гарын үсэг бүхий товчлуур уудын ерөнхий дундаж таны нүүртэй зэрэгцэж байх ёстой.
6. Болж өгвөл эгц сууж байх хэрэгтэй. Хэрэв таны сандал ширээний аль нэгнийх нь өндөр нам нь таараагүй бол та гэдийх эсвэл бөгтийх шаардлагатай болно. Ийм тохиолдорд та хүссэн хүсээгүй бөгтөр эсвэл нуруугаар хөшиж өвддөг эмгэгтэй болно.