Хоолны тухай хоржоонтой 20 онигоо

1. Дөнгөж сая гэрлэсэн хоёр ярилцаж сууна.  Эхнэр нөхөртөө:
-Хонгор минь, үнэнээ хэлэхэд би хоёрхон төрлийн хоол хийж чадна. Бантан, гурилтай шөл.
Хоол идэж суусан нөхөр нь:
-Энэ чинь тэгээд аль нь болж байна даа  миний хайр аа?

2. -Сайхан хоол болж уу, миний өвгөөн?
-Сайхан байна аа, гэхдээ дараагийн удаа давсан дээрээ бага зэрэг шөл хийгээрэй.

3. Нөхөрт гараад удаагүй байгаа  охин нь ээжээсээ:
-Хэрвээ аав таны хийсэн хоолыг голоод идэхгүй байвал та яадаг байсан бэ? Ээж нь:
-Маргааш өглөө нь халаагаад өгчихдөг юм…

4. Залуу гэргий зөвлөгөө авч байна.
-Манай нөхөр хоол голоод идэхгүй юм.  Эмч:
- Сайн өлсгөж байгаад өгдөг байхгүй юу

5. Эхнэрийнхээ өгсөн бялууг нөхөр нь идчихээд жаахан байж байснаа  энэ бялууг  юугаар яаж хийснийг нь асуув.
-Чи яах нь вэ?
-Хоёр цагийн дараа энэ асуултыг эмч надад тавих нь тодорхой боллоо…

6. -Чи яагаад хоолоо идэхгүй байгаа юм бэ? Өлсгөлөн чоно шиг л боллоо гээд утсаар үглээд байсан биш бил үү?
-Усанд чанасан  байцаа иддэг чоно үзсэн үү чи…

7. Нөхөр нь ажлаасаа ирэв. Гэрийнхээ хаалгаар оронгуут л
-Эхнээр, наад хоол чинь түлэгдчихэж байгаа юм биш үү?
-Би хоол хийж амжаагүй л байна. Одоо чиний цамцыг чинь индүүдэж байна.

8. Эмч:
-Та өглөө болгон буцалгасан ус ууж бай.
-Уудаг юм аа. Харин манай авгай л түүнийгээ цай гэж нэрлэдэг болохоос…

9. Компанийн захирал гэрийн тогоочдоо:
-Маргааш манайд хадам эх ирэх гэнэ. Энэ түүний идэх дуртай хоолны нэрсийн жагсаалт.
-Санаа зоволтгүй ээ эзэнтээн. Би бүгдийг нь сайхан хийж чадна.
-Байз чи. Би ярьж дуусаагүй байна. Энэ хоолнуудаас аль нэгийг нь хийж өгсөн байвал ажилгүй гэж бодоорой…

10. Хийсэн хоолыг нь байнга голдог нөхрөө ажлаас ядраад ирэхэд эхнэр нь  өдөржин ажил болж бэлтгэсэн  хоолоо аягалж өгөөд нөгөө өрөөнөөсөө ороод  иртэл нөхөр нь хоолноос том том халбагадан идэж байна гэнэ. Эхнэр ухаангүй баярлаж нөхрөө хүзүүдэж тэврэн:
-Хоол сайхан болж уу, миний хонгор оо? Нөхөр нь ундууцсан байдалтай:
-Битгий хэрүүл өдөөд бай л даа…

11. Б. Ринчен гуай хөдөөний нэг гуанзанд үдийн хоол идээд тавгаа долоож байхыг харсан гуанзны дарга  ихэд баясан түүн дээр ирж:
-За, Ринчен гуай, танд манай хоол таалагдав уу?
-Таалагдлаа, таалагдлаа, ямар ч гэсэн үхсэн хойноо өмхийрөхгүй л болох нөхцөл бүрдлээ.

12. Тал еэвэн гартаа барьж зогссон бяцхан хүү өвөөдөө хандаж:
-Өвөө, та шүдтэй юу? Өвөө нь:
-Шүд байхгүй ээ
-Амаа ангай
Өвөө нь амаа ангайлгав. Хүү нэлээд удаан харж зогссоноо:
-Нэг ч шүд байхгүй юм уу?
-Тийм.
-За тэгвэл энэ еэвэнг барьж бай. Би  нойл  ороод ирье.

13. Аав, ээж, хүү гурав хамт хооллоно. Хүү нь хоол идэхгүй болохоор аав нь:
-Миний хүү хоолоо сайн ид. Тэгвэл том боовтой болдог гэж хэлэхийг сонссон эхнэр нь:
-Чи өөрөө олон юм ярилгүй наад хоолноосоо сайн гудар гэж нөхрөө загнажээ.

14. Зочдыг ирэх цаг болчихоод байхад нөхөр нь дан трусиктай өрөөн дотуур холхино. Эхнэр:
-Чи наад арьс яс болсон биеэ хэнд гайхуулах гээд байгаа юм бэ? Хувцсаа өмсөөч. Нөхөр:
-Чи намайг яаж шүү тэжээж байгааг найзууд минь хараг л даа Эхнэр:
-Чи наад трусикаа бас тайлчихаач. Чамайг тэжээхгүй байсан ч болох юм гэдгийг тэд бас хараг.

15. Өнхрүүшийг буудаж алахаар авч явав.
-Чиний сүүлчийн хүслийг чинь биелүүлье.
-Толгой руу минь л битгий буудаарай.

16. Үйлчлүүлэгч:
-Энэ шөлөн дээгүүр чинь ялаа хөвж байна. Үйлчлэгч:
-Зүгээр удахгүй живнэ. Тэхээр нь шөлөө оочоод уучих.

17. Ресторанд:
Зөөгч зочны захиалсан хоолыг нь авч ирэхдээ тавган дээрх махыг эрхий хуруугаараа дарчихсан байхыг харсан зочин зэвүүцэж:
-Чи чинь яахлаараа хүний иддэг хоолыг хуруугаараа дардаг билээ?
Зөөгч:
-Уучлаарай ах аа, би гал тогооноос нааш ирэх замдаа энэ махыг гурав дахиа унагахгүй л  гэж…

18. Бааранд орсон хоёр найз тус бүр нэг аяга шар айраг захиалав. Тэдний нэг нь зөөгчид хандаж:
-Аягаа сайн угаагаарай. Зөөгч:
-За
Удалгүй хоёр гартаа шилэн аягатай шар айраг барьсан зөөгч ирээд нөгөө хоёрт хандан:
-Уучлаарай, та хоёрын хэн нь угаасан аяганд авна гэсэн билээ? гэж лавлав.

19. Зоогийн газарт:
-Үйлчлэгч ээ Танай энэ хоолны чинь махыг би хагас цаг зажиллаа.
-Зүгээр ээ. Манайх хаах болоогүй байна. Та идэж  амжина.

20. Гуанзанд. Үйлчлүүлэгч:
-Энэ тахианы шөлний  мах муудаж үнэр орсон байна.
Зөөгч:
-Энэ ч таны л буруу даа. Та түрүүчийн долоо хоногт ирсэн бол шинэ тахианы шөл  идэх байсан…

чехол для ipad 3 с клавиатуройincall escorts dubai


Хоолны тухай хоржоонтой 20 онигоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.